Шүдний хөндийд үүссэн перфорацийг хэрхэн эмчлэх вэ?
04-Dec-2015 848 0.0 0

Перфораци нь механикаар болон эмгэгийн дүнд үүсч болох, шүдний сурвалжийн суваг болон шүдний гадаргуу 2-ын хооронд үүсэх шууд харьцаа юм. Перфорацийг хаахдаа дараах материалуудыг ашиглаж болно. Үүнд: цинк-оксид эвгенол, глассиономер цемент, хуванцар ломбоны материал, МТА.

Эдгээр материалуудаас хамгийн үр дүнтэй нь мэдээж МТА юм. Учир нь МТА холбоос эд болон ясжмаг эд дахин төлжихөд нөлөөлж, эдгэрэлтийг түргэсгэдэг.
Гадны оронд перфорацийг хаахдаа ихэвчлэн дуран ашигладаг ба энэ нь перфорацийн байрлал, хэмжээг нарийн тогтоож, согогыг бүрэн хаахад чухал нөлөө үзүүлдэг.

Хэрвээ перфораци механик нөлөөгөөр үүсгэгдсэн бол тэр дор нь шүдний хөндийг сайтар угааж, перфорацийг хаах хэрэгтэй. Хэрэв эмгэгийн дүнд үүссэн байвал перфорацийн ирмэг, эргэн тойронд механик цэвэрлэгээ хийж сувагт СаОН хийж явуулан, зовиургүй болсны дараа перфорацийг хаана. Мөн перфорацийн байрлал шүдний оройд ойрхон, хаахад түвэгтэй эсвэл нарийн тахир сувганд үүссэн байвал тэр сувгийг бүхэлд нь МТА-р ломбодож болно.


Tag:Эмнэл зүй, перфораци, эмчилгээ

Бусад мэдээлэл:






avatar