Компьютер томографын шинэ төрлийн аргачлалын тусламжтайгаар шүдний нанобичил бүтцийг 3 хэмжээст дүрслэн үзүүлэх чадвартай боллоо
07-Dec-2015 0.0 0

MUNICH, Germany: Рентген зургийн аргад тулгуурлан бүтээгдсэн шинэ төрлийн компьютер томограф аргачлалын тусламжтайгаар олон улсын судлаачдын баг хэдхэн миллиметрийн хэмжээтэй жижигхэн зүйлийн нанобичил бүтцийг анх удаа бодитоор дүрслэн үзүүлж чадсан байна. Энэхүү техниологийн хүчин чадлыг үзүүлэхийн тулд судлаачид хүний шүдний коллаген ширхэгүүдийн 3 хэмжээст орон зайн дүрслэлийг сэргээн харууллаа.

Энэхүү шинэ төрлийн аргачлалыг  Technische Universität München (TUM), Берлин хотын Charité эмнэлэг, Швейцарийн Lund University болон Paul Scherrer Institute-ийн судлаадын баг хамтран хөгжүүлж буй бөгөөд рентген туяаны сарнилд тулгуурлан дээрх аргачлалыг боловсруулж байгаа гэнэ.

Уламжлалт компьютер томографын аргачлал нь тухай обьектийн 3 хэмжээст дүрслэлийг үүсгэхийн тулд тухайн цэгт тохирох цорын ганц voxel –ийн утгыг л тооцоолдог бол шинэ төрлийн аргачлал нь рентген туяаны сарнилын улмаас олон чиглэлээс ирэх туяаг бүртгэн voxel болгонд тохирох олон утгыг тооцоолж чаддагаараа давуу талтай юм байна.

“Энэхүү шинэ мэдлээллийг дуулгаж байгаадаа баяртай байна. Бид одоо аливаа обьектийн нанобичил бүтцийг уламжлалт томограф систем ашигласнаас илүү дээд хэмжээнд судлах чадвартай боллоо. Рентген туяаны сарнилыг шууд бус аргаар хэмжиж авсанаар шууд аргаар дүрслэл үүсгэхэд хэтэрхий жижиг гэж үздэг бичил бүтцийг хүртэл дүрслэн үзүүлэх чадвартай боллоо” гэж Technische Universität München-ы Биомедикал физикийн салбарын Prof. Franz Pfeiffer тайлбарлаж байна.

Компьютер томографын тусламжтайгаар рентген туяаны сарнилуудыг бүртгэн 3 хэмжээст графикт хувиргаснаар судлаачид 3 мм хэмжээтэй шүдний өчүүхэн хэсэгт байх коллаген ширхэгүүдийн 3 хэмжээст дүрслэлийг ойлгомжтой тодорхой харуулж чадсан байна. Энэ дүрслэлийг үзүүлэхийн тулд 1,4 сая рентген зургуудыг тусгай зориулалтын алгоритмаар боловсруулж иж бүрэн дүрслэлийг гарган авсан байна.

“Бид бүхний мэдэх ихэнх компьютер томографын аргачлалууд нь томоохон хэмжээний биетүүдийг судлахад зориулагдсан байдаг бол бидний хөгжүүлж буй аргачлал нь хэдхэн миллиметрийн хэмжээтэй жижиг биетийн нанобүтцийг өндөр нарийвчилалтай үзүүлж чадсанаараа анхдагч юм” гэж судалгааны багийн ахлагч тус Их сургуулийн докторын сургалтын судлаач  Florian Schaff хэлж байна.

Судлаачдын үзэж байгаагаар тэдний хөгжүүлж буй шинэ төрлийн аргачлал нь яс болон шүдний шинжилгээ хийх биоматериалын салбарын сонирхолыг татах төдийгүй функциональ материал үйлдвэрлэлийн салбар тухайлбал түлшний зориулалтын батерей үйлдвэрлэлийн салбарт ч хэрэг болох гэнэ.  

Энэхүү судалгаа нь Nature сэтгүүлийн 11-р сарын 19 өдрийн дугаарт “Six-dimensional real and reciprocal space small-angle X-ray scattering tomography” гарчигтайгаар онлайнаар нийтлэгдсэн байна.


Tag:судалгааны тойм, X-ray scattering tomography

Бусад мэдээлэл:






avatar