Голонцор буюу intraradicular supports-ын тухай
07-Dec-2015 1205 0.0 0

Голонцор (Post) буюу intraradicular supports нь практикийн хувьд шүдийг эргэн бат бэх болгох, шүдний тэсвэрт чанарыг нэмэгдүүлэх үйлчилэлгүй болох нь тогтоогдсон байдаг. Харин ч эсрэгээрээ голонцорыг суулгахын тулд шүдний тугалмайн эдээс өрөмдөж авах тул шүдний бат бэх чанарыг бууруулдаг бөгөөд шүдний ёзоорын эдүүдтэй бүтцийн хувьд маш муу интеграци үүсгэдэг болох нь батлагдсан. Ямар нэгэн бэртэл гэмтэл, шүд цоорох өвчиний улмаас шүдний хатуу эд их хэмжээгээр гэмтсэн үед түүнийг нөхөн сэргээх  extracoronal definitive restoration шаардлагатай болдог. Тэгвэл голонцор болон intraradicular support-ын гол зорилго нь энэхүү шийдвэрлэх цөгцний гаднах нөхөн сэргээлтийн (extracoronal definitive restoration) тулгуур болох явдал юм.

Голонцор хийх заалт

Хэрэв шүдний цөгцний тугалмай эд хангалттай хэмжээнд байвал голнцор хийх заавал шаардлагагүй. Ялангуяа араа шүдэнд тэр бүр голонцор зоох шаардлагагүй бөгөөд энэ нь цөгцний тугалмай эд болон зөөлцийн хөндий хангалттай хэмжээнд байдагт оршино. Харин үүдэн шүдний хувьд байдал өөр бөгөөд цөгцний хэсгийн тугалмай эд угаасаа бага байхын зэрэгцээгээр гэмтэл, цүд цоорох өвчин болон шүдний зөөлөн эдийн буглаа зэргийн улмаас тугалмайн эдийн хэмжээ амархан багасдаг. Энэ тохиолдолд цөгцний гаднах нөхсөн сэргээлт хийхэд тулгуур авах зайлшгүй шаардлага гардаг.

Голонцор суулгахад баримтлах зарчим

Голнцор суулгахын өмнө тухайн шүд нь голонцор сулгахад шаардлагатай нөхцөлүүдийг хангаж байгаа эсэхийг сайтар шинжилнэ. Зарим нэг үзүүлэлтүүдээс дурдвал:

  • Шүдний анатоми
  • Араа шүд: Голонцор суулгахын тулд өргөн шулуун сувгийг сонгох бөгөөд үүнд эрүүний араа шүднүүдийн дисталь суваг, хоншоорын араа шүднүүдийн тагнай талын суваг тохиромжтой. Тахир сувагт голонцор суулгах нь ихэвчилэн сувгийг цоолж шүдний холбоос эд болон шүдний оромны ясны эдийг гэмтээх аюултай.
  • Бага араа шүд: Сурвалжийн сувгийн хөндий ба бөгөөд хөндлөн зүслэгээр урагш ба ар чиглэлд хавчиг зууван хэлбэртэй.
  • Үүдэн ба соёо шүд: Хэрэв шүдний цөгцний хэсгийн тугалмай эд хангалттай бол заавал голонцор суулгах шаардлагагүй. Эрүүний үүдэн шүдний сурвалж нь mesiodistal чиглэлд нарийн, зонус хэлбэртэй байдаг.
  • Шүдний оромны ясны эдийн байдал хангалттай эсэх. Хамгийн багадаа голонцорын тал хүртэл ясны эдээр хүрээлэгдсэн байх.
  • Шүд болон голонцорын харьцаа хамгийн багадаа 1/1 байх
  • Шүдний сурвалжийн урт хангалттай байх
  • Сурвалжийн өргөн хангалттай байх- Голонцор нь шүдний сурвалжийн хамгийн нарийн хэсгийн 1/3 хэмжээнээс ихгүй байх, сурлажийн хананд эргэн тойронд 1мм-ээс багагүй тугалмай эд үлдээх
  • Ferrule effect- Шүдний цөгцний тугалмай хэмжээ хамгийн багадаа 1,5 мм өндөртэй 1,5 мм-ийн өргөнтэйгээр үлдээсэн байх

Голонцорт тавигдах нийтлэг шаардлага

Гонцор нь дараах шинж чанаруудыг агуулсан байх ёстой. Хүний төрөлхийн шүдтэй механикийн болон физик шинж чанараараа төстэй байх: уян харимхайн модуль өндөр байх, даралтанд тэсвэрлэх, дулаан тэлэлт ойролцоо ба оптик шинж чанартай байх

Түүнчилэн бионийцэл сайтай, зэвэрдэггүй, харшил үүсгэдэггүй, шингэн нэвчүүлдэггүй байх, ёзоор болон шүдийг нөхөн сэргээсэн бүрээс гүүрэлсэн шүдэлбэрийг хугарахаас сэргийлдэг байх, клиникийн ажилбар гүйцэтгэхэд хялбар байх зэрэг олон шинж чанаруудыг агуулсан байх шаардлагатай.

Шүдний материал технологийн зах зээл дээр төрөл бүрийн материалаар хийгдсэн төрөл бүрийн хэлбэр, зохиомж, гадаргуугийн дизайн, өнгөтэй голонцорууд худалдаалагдаж байгаа бөгөөд эмнэлзүйн тохиолдол болгонд таарах дээрх бүх шинжүүдийг агуулсан идеал голонцор гэж байхгүй тул заавал өөр хооронд нь хослуулан хэрэглэх шаардлага гардаг.

Голонцорын сонголт

Голонцорыг ерөнхийд нь гар аргаар бэлдсэн болон үйлдвэрт бэлдсэн гэж хоёр ангилж болно.

Гар аргаар бэлдсэн голонцоруудад ихэвчилэн цутгамал металл болон indirect technique-ээр бэлтгэсэн alumina ceramic голонцорууд хамаарна.  Ийм төрлийн голонцорууд нь шүдний гадна нөхөн сэргээлт хийхэд шүдний цөгцний тугалмайн хэсгийг нөхөн сэргээх core босгох боломжтой байдаг. Нэг дутагдалтай тал нь ийм төрлийн голонцор бэлтгэхийн тулд хамгийн багадаа хоёр удаагийн ирэлт шаардлагатай бөгөөд түр цементийн улмаас шүдний сурвалжийн хөндийн ариун чанар алдагдаж бохирлогсдоноор энэ нь шүдний нөхөн сэргээлтэнд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Үйлдвэрт бэлтгэсэн голонцорууд нь хамгийн түгээмэл ашиглагддаг бөгөөд материал болон дизайны хувьд өргөн сонголттой байхын зэрэгцээ өвчтөнийг нэг удаагийн ирэлтээр суулгаж өгөх боломжтой давуу талтай байдаг.

Материалын хувьд:

Метал- зэвэрдэггүй ган, гууль, титан зэрэг металлаар хийнэ. Сул тал нь гоо сайхны хувьд тохиромжгүй, шүдний ёзоорыг хугалах, цуулах, зэврэх, никель агуулсан бол харшил үүсгэх зэрэг.

Шаазан - alumina, zirconia болон металл шаазан хосолмол зоомлууд хамаарна. Гоо сайхны хувьд тохиромжтой, уян налархай чанар өндөр боловч буцаан засах боломжгүй, шдний ёзоорыг хугалж болзошгүй сөрөг талуудтай

Ширхэглэг материал (Fibre)- pliable ribbon, glass, quartz or carbon fibre-ууд хамаарна. Уян налархай, амьд шүдний тугалмайтай төстэй физик шинж чанартай. Уян харимхайн модуль нь 15 GPa. Гоо сайхны шаардлагыг өндөр хэмжээнд хангана. Тугалмайтай dentin bonding agent-аар холбож өгч болно. Шүдний ёзоорын хугарлаас сэргийлнэ.

Дизайн- Конус хэлбэрийн дизайн нь шүдний тугалмайн эдээс бага авахад нөлөөлдөг боловч праллель дизайнтай харьцуулахад тогтоц муутай байдаг. Гадаргуугийн хувьд гөлгөр болон барзгар шүдлэг хэлбэрийн гадаргуу зонхилох бөгөөд сурвалжийн хөндийд тогтоох цавуунуудтай нягт барьцалдах чанартай. Зарим үед имплант төст резба төст гадаргуутай голонцор байдаг боловч эдгээр нь шүдний тугалмай эдэд ачаалал ихээр өгч ёзоорыг хугалж болзошгүй гэж үздэг.  


Tag:Шүдний эмчилгээ, голонцор, post, эмнэлзүй, intraradicular supports

Бусад мэдээлэл:






avatar