Хүчирхэг, аюулгүй, зэвэрдэггүй шинэ төрлийн материал: Graphene oxide-ийг ломбоны материалд ашиглах судалгаа амжилттай хийгдлээ
09-Dec-2015 273 0.0 0

BUCHAREST, Romania: Ломбоны материал нь амны хөндийд байх явцдаа элэгдэл эвдрэл гэмтэлд ихээхэн өртдөг тул түүнээс сэргийлэх зорилгоор металл болон композит материалд нунтаг хэлбэртэй шил болон шаазан нэгдлүүд холих зэрэг аргуудыг хэрэглэдэг. Тэгвэл металл ломбоны материал шиг зэвэрдэггүй гэхдээ композит материалаас бат бөх ломбоны материал гарган авах судалгааны эрэл хайгуулын дүнд graphene oxide нь бат бэх, хоруу чанаргүй, зэвэрдэггүй материал тул дээрх шаардлагыг хангасан хүчтэй өрсөлдөгч болохыг олж илрүүлсэн байна.

Олон улсын судлаачдын баг судалгааны явцад graphene төрөл тус бүрийн эсэд үйлчилэх хоруу чанарыг судалж үзсэний үр дүнд энэхүү материал нь шүдний материалын салбарт хэрэглэж болох маш чухал материал болохыг тогтоосон байна. “Энэхүү төслийн гол агуулга нь graphene материалыг шүдний ломбоны материалд нэмж өгөх замаар уг материалын зэврэлтэнд өртөх чанар болон ерөнхий механик шинж чанарыг сайжруулах байсан юм” гэж Румын улсын National Institute for Research and Development of Isotopic and Molecular Technologies төвийн судлаач Dr Stela Pruneanu тайлбарлаж байна.

Graphene материал нь эсийг хордуулах үйлчилэлтэй гэсэн мэдээлэл байдаг тул судлаачид түүнийг шалгах зориогоор уг материалыг анх удаа шүдэн дээр туршсан байна. Судалгааны явцад graphene oxide, thermally-reduced graphene oxide, nitrogen-doped graphene гэсэн 3 төрлий graphene-ийг туршилтанд оруулсан гэнэ.

Туршилтын үр дүнд Thermally-reduced graphene oxide-ын хоруу чанар өндөр байсан бол nitrogen-doped graphene өндөр тунгаар (миллиметрт 20-40 микрограмм) үйлчилбэл эсийн менбраныг гэмтээж байсан байна. Иймд эдгээр хоёр төрлийг шүдний ломбоны материалд ашиглах нь зохимжгүй гэж үзсэн байна. Гэсэн хэдий ч туршилтын хожуу үед хэрэв түүнийг гадуур нь хамгаалалтын бүрхүүлээр бүрхвэл антиоксидант шинж чанартай болж шүдний материалд ашиглахад тохиромжтой болохыг илрүүлсэн байна. Дээрх гурван төрлийг харьцуулан судалсаны дүнд graphene oxide нь хоруу чанар багатай болохыг тогтоосон байна.

“Судалгааны туршилтын үр дүнд graphene-ийг шүдний материалд ашиглах боломжтой гэж гарсан нь ихээхэн сонирхол татаж байна” гэж Румыны Iuliu Haţieganu Анагаах ухаан болон Эм зүйн сургуулийн профессор Dr Gabriela Adriana хэлж байна.

Судлаачид тэдгээрийн судалгааны үр дүнд ойрын ирээдүйд graphene-д суурилсан шүдний материалууд үйлдвэрлэгдэн гарна гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд судлаачдын багийн дараагийн ажил нь graphene агуулсан шүдний материал гарган авч түүнийгээ шүдэн дээр турших асуудал гэнэ.

Энэхүү судалгаа нь Будапешт хотын Iuliu Haţieganu Анагаах ухаан болон эмзүйн сургууль, Румыны Үндэсний Изотоп, молекулын технологийн эрдэм шинжилгээний институт, University of Agricultural Sciences and Veterinary Medicine болон Энэтхэгийн Ross University School of Veterinary Medicine Basseterre-ийн хамтын ажиллагааны үр дүнд хийгдсэн бөгөөд “New nanocomposites based on biocompatible polymers and graphene for dental applications” нэрт судалгааны төслийн нэг хэсэг юм.

Дээрх судалгааны ажил нь “Cytotoxicity assessment of graphene-based nanomaterials on human dental follicle stem cells” гачигтайгаар Colloids and Surfaces B: Biointerfaces сэтгүүлийн 10-р сарын 21 өдрийн дугаарт онлайнаар нийтлэгдсэн байна.


Tag:Ломбоны материал, судалгааны тойм, graphene oxide

Бусад мэдээлэл:






avatar