Дэлхийд хамгийн анхдагч гэж хэлж болох кофейн агуулсан шүдний оог Америкийн старт-ап компани хөгжүүлж худалдаанд гаргахад бэлэн боллоо
10-Dec-2015 0.0 0

NEW YORK, USA: Америкийн Шүдний Холбооны мэдээллээр бол Америкийн иргэдийн бараг тал хувь нь өдөрт шүдээ хоёр удаа угаадаггүй байна. Хүмүүсийн шүдээ угаах дадал зуршилд дэмжлэг үзүүлэх үүднээс саяхан Америкийн нэгэн старт-ап компани  дэлхийд анх удаа кофейн агуулсан Power Toothpaste шүдний оо санаачилан худалдаанд гаргахаар бэлтгэж байгаа нь хүмүүсийг өглөө шүдээ угаах явцад нь сэргээж өгөх зориулаттай гэнэ.

Power Toothpaste шүдний оог санаачилагч Dan Meropol нь мэдээллийн технологийн зөвлөх, худалдааны инженерийн мэргэжилтэй боловч маш олон Америкчуудын амны хөндийн эрүүл мэнд хангалтгүй байдаг мэдээлэлд үндэслэн энэхүү ооны санаагаа олсон байна. “Би амны хөндий эрүүл мэндийн байдлыг хэрхэн сайжруулах талаар санаа хайж байх үедээ нэг найзтайгаа энэ талаар ярилцаж Яавал өглөөний шүд угаах ажилбарыг дур сонирхолтой болгох вэ? гэдэг асуудалд тэрээр надад тэр дор нь кофейн агуулсан шүдний ооны санааг хэлж өгсөн. Power Toothpaste шүдний ооныхоо анхны бэлдэцийг бэлтгээд найз нөхдөдөө туршиж үзэхийг хүссэн бөгөөд уг шүдний ооны хэрхэн үйлчилж байгаа талаарх тэдний санаа бодлыг сонсоод ер нь үүнийг их хэмжээгээр үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь зүйтэй юм байна гэсэн шийдвэрт хүрсэн. Олон сараар тоологдох туршилт хөгжүүлэлтийн дараа бид энэхүү оогоо яг одоо худалдаанд гаргахад бэлэн боллоо” гэж уг оог санаачилагч Dan Meropol Dental Tribune Online сонинд ярилцлага өгсөн байна.

Хэдийгээр тэрээр өөрөө шүдний салбарт огт хамаагүй мэргэжлийн хүн боловч энэхүү шүдний оог бэлтгэхэд маш олон шүдний мэргэжилтнүүд хамтран ажилласныг хэллээ. Түүнчилэн уг шүдний ооны үйлдвэрлэл, худалдааны ажилд энэ чиглэлээр өндөр туршлагатай Америкийн томоохон үйлдвэрлэгчтэй хамтран ажиллаж байгаа гэнэ.

Уг шүдний оо нь кофетэй адил кофейн агуулсан тул сэргээх үйлчилгээгээрээ адил төстэй ч кофеноос давуу тал нь уусны дараа ходоодоор дамжин биед үйлчилэх гэж хугацаа алдалгүй кофейн нь буйлаар дамжин цусны эргэлтэнд түргэн хугацаанд нэвтрэх тул сэргээх үйлчилэл нь шүд угааж байх явцад шууд мэдрэгддэг гэлээ. “Миний хувьд өглөө боссоны дараа кофе шопоос аяга кофе олж ууж өөрийгөө хүн шиг мэдэртэл бараг цаг гаран хугацаа зарцуулагддаг. Өглөө болгон ингэж цаг алдах нь миний хувьд аймшигтай зүйл” гэж Dan Meropol хэлж байна. “Power Toothpaste оог анх удаа хэрэглэж үзээд ахиж би ингэж кофенд цаг алдах шаардлаггүй юм байна гэдгээ ойлгосон” гэж тэрээр нэмж хэллээ.

Power Toothpaste шүдний ооны кофейнноос бусад найрлага нь худалдаанд буй ихэнх шүдний оотой адил бөгөөд глицерин, сорбитол, silica, ус, кофейн, xylitol, карбонат кальци, PEG-40 hydrogenated castor oil, амт оруулагч, титаны дилксид, xanthan gum, гаа, цитрусын хүчил, sodium citrate, Magnasweet and sodium laurel sulfate агуулдаг. Иймд бусад ооны нэгэн адил шүдний өвчинөө сэргийлэх, шүдний өнгөрийг арилгаж чулуу үүсэхээс сэргийлэх зэрэг үйлчилэлтэй боловч кофений толбыг арилгах, шүд цайруулах зэрэг үйлчилэлгүй.

Power Toothpaste шүдний оо нь 2016 оны 1-р сарын 19 өдөр indiegogo.com сайтаар уг оог үйлдвэрлэхэд шаардлагатай санхүүжилт босгох crowdfunding campaign хийх бөгөөд үүний дараа оог улс даяар худалдаалах ажиллагаа эхлэх гэнэ. Үүний дараа олон улсын хэмжээнд худалдаалах болно гэж Dan Meropol хэллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.powertoothpaste.com сайтаас авах боломжтой юм байна.

 


Tag:шүдний оо, power toothpaste, технологийн мэдээлэл

Бусад мэдээлэл:






avatar