Зах зээлийн судалгаа: Ойрын жилүүдэд Orthodont-ын салбар CAGR өсөлтөөрөө тэргүүлэх ба зах зээлийн нийт өртөг 23,8 тэрбум ам долларт хүрнэ
11-Dec-2015 0.0 0

Albany, NY, USA – Transparency Market Research зах зээлийн судалгааны байгууллагаас саяхан “Dental Consumables Market (Dental Implants, Crowns & Bridges, Biomaterials, Orthodontics, Endodontics, Periodontics, Gloves, Floss and Brushes) – Global Industry Analysis, Size, Share, Growth, Trends and Forecast, 2012 to 2018” нэртэй зах зээлийн судалгааны тайлангаа гаргалаа. Энэхүү тайланд 2012-2018 оны хоорондох шүдний эмчилгээ үйлчилгээний хэрэглэгчийн зэх зээл, шүдний салбарын глобал үйлдвэрлэлийн анализ, зах зээлийн хэмжээ, зах зээлийн хувиарлалт, зэх зээлийн өсөлт, ирээдүйн чиг хандлага, урьдчилсан тандалт зэрэг зүйлсийг багтаасан байна.

Хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн аялал жуулчилал дэлгэрч байгаа, хөгжингүй орнуудад засгийн газрын дэмжлэгтэй эрүүл мэндийн реформ шинэчилэлтүүд хийгдэж байгаа, дэлхийн хэмжээнд хэрэглэгчдийн зах зээлийг ахимаг настнуудын бүлэг тэргүүлж эхэлж байгаа зэрэг өөрчилөлтүүдээс гадна 2012-2018 оны шүдний эмчилгээ үйлчилгээний зах зээлийн жил тутмын дундаж өсөлт Compound Annual Growth Rate (CAGR) үзүүлэлт 7,1% байхаар байна. Тус тайланд дурдсанаар 2018 оны үед шүдний эмчилгээ үйлчилгээний хэрэглэгчийн зах зээлийн нийт өртөг 23,8 тэрбум ам долларт хүрэх бол 2011 оны байдлаар энэ үзүүлэлт 14,9 тэрбум ам доллар байсан байна.

Шүдний зах зээлд давамгайлах бүтээгдэхүүн үйлчилгээнүүдэд шүд нөхөн сэргээх эмчилгээ, буйл болон тулгуур эдийн эмчилгээ урьдын адил давамгай байр суурь эзлэнэ. Гэсэн хэдий ч зарим нэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүд салбарт ихээхэн хэмжээгээр нөлөөлөх бөгөөд үүнд шүдний имплант, crowns and bridges, шүдний гажиг засал, сувгийн эмчилгээний болон шүдний тулгуур эдийн эмчилгээнүүд хамаарч байна. Прогнозлож авч үзэж буй хугацаанд дэлхий нийтийн хэмжээгээр шүдний өвчилөл өсөн нэмэгдэх чиг хандлагатай байгаа тул хөгжиж буй орнуудын хувьд тухайлбал Энэтхэг зэрэг улсуудад хямд үнэтэй эмчилгээний ажилбарууд нь хэрэглэгчийн зах зээлийн түлхүүр хүчин зүйл болохоор харагдаж байна. Энэ хугацаанд шүдний зах зээлийн сегментийн нэлээд хэсгийг дэлхийн хэмжээний  crowns & bridges-ийн зах зээл давамгайлан эзлэх бөгөөд энэ нь гоо сайхны мэс заслын хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаатай нэг талаар, нөгөө талаар CAD/CAM зэрэг технологийн нэвтрэлт хүчтэй явагдаж байгаатай холбоотой гэнэ.

Гэвч 2012-2018 оны байдлаар дэлхий нийтийн хэмжээгээр хүн амын дундах шүдний гажиг заслын мэдлэг мэдээлэл өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор Шүдний гажиг заслын эмчилгээний зах зээл жил тутмын өсөлт (CAGR)-өө тэргүүлэх хандлагатай байна. Шүдний гажиг заслын эмчилгээний зах зээл бүтээгдэхүнүүдийнхээ төрөлд үндэслэн anchorage appliances, ligatures, brackets and arch wires сегментүүдэд хуваагдана. Бүтээгдэххүүнүүдийн төрлөөр авч үзвэл orthodontic brackets эмчилгээний төрөл зах зээлийн дийлэнх хэсгийг эзлэх бөгөөд энэ нь хүн амын дундах шүдний гоо сайхны эмчилгээний мэдлэг мэдээлэл дээшилсэнтэй холбоотой гэнэ.

Шүдний гажиг заслын зах зээлийн дараа жил тутмын өсөлтөөр dental biomaterials-ын зах зээл удаалах бөгөөд 2012-2018 онуудад жил тутмын дундаж өсөлт 10% орчим байх гэнэ.

Дэлхийн хэмжээний шүдний эмчилгээ үйлчилгээний хэрэглэгчийн зах зээлийг Умард Америк, Европ, Ази бусад бүс нутгууд гэж бүсчилэн хуваадаг. 2011 оны үзүүлэлтээр шүдний хэрэглэгчийн зах зээл дээр Европ тив давамгайлж байсан бол удаах байранд Умард америк орсон байна.

Европын зах зээл ийнхүү давамгайлах болсон шалтгаан нь европын нийт улсуудын хэмжээнд тухайлан Их Британи, Испани, Грек, Норвеги зэрэг улсуудад амны хөндийн эрүүл мэндийн асуудлуудыг онцлгойлон авч үзэж тус салбарын материаллаг базыг өргөжүүлэх болсонтой холбоотой гэнэ.

Тэгвэл 2012-2018-ы хооронд шүдний салбарт Азийн орнуудын зах зээл жил тутмын өсөлтөөр тэргүүлэх чиг хандлагатай байгаа нь Хятад, Энэтхэг тэргүүтэй тус тивийн улс орнуудын эдийн засгийн өсөлттэй холбоотой юм байна.  Түүнчилэн эдгээр хүчин зүйлсийн зэрэгцээгээр Европ болон Умард Америкийн хэрэглэгчид хямд үнэтэй үйлчилгээ хайж тус тивийг их хэмжээгээр зорих болсон нь энэ бүс нутгийн зах зээлийн өсөлтийн бас нэг чухал түлхүүр хүчин зүйл болж байна.     

 


Tag:менежемент, шүдний эмчилгээний зах зээлийн суда

Бусад мэдээлэл:






avatar