Шүдний лазер эмчилгээний зах зээл тасралтгүй өсөн нэмэгдсээр байна
15-Dec-2015 654 0.0 0

CHARING, UK: Лазерийн технологийг нүүр амны эмчилгээний салбарт амны хөндийн мэс ажилбар төдийгүй шүд цоорох өвчнийг оношлохоос авхуулаад тулгуур эдийн эмчилгээ, шүд цайруулах зэрэг олон салбарт ашигладаг. Нүүр амны салбар болгонд лазерийн технологийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа нь дэлхийн хэмжээнд уг зах зээлийн өсөлтөнд дэмжлэг болж зах зээлийн нийт өсөлт жилд дунджаар 5,2% байгаа нь 2020 он гэхэд зах зээлийн нийт үнэлгээ 200 сая ам.долларт хүрнэ гэсэн таамаглал дэвшүүлж байна.

Зах зээлийн судалгааны тайланд дурдсанаар Ази нохон далайн бүс нутаг нь энэ технологийн хувьд хамгийн өндөр өсөлттэй байх бөгөөд энэ бүс нутгийн хүн ам лазерийн технологийн талаарх хамгийн өндөр мэдлэг мэдээлэлтэй болж ач тусыг нь хүртэх гэнэ.

Лазерийн техонлогийн өсөлтөнд нөлөөлж байгаа бас нэг хүчин зүйл нь тус бүс нутгийн хэмжээнд гоо сайхны мэс заслын салбар эрчимтэй хөгжиж байгаа болон хүн амын дунд хөгшрөлт нэмэгдэж байгаатай холбоотой байна.

Тус салбарт зах зээлийн судалгаа хийсэн Marketsandmarkets-ийн үзэж байгаагаар зах зээлд тэргүүлэгч томоохон тоглогчид байна Biolase, Sirona болон Ivoclar Vivadent зэрэг компаниуд байна.

Өнөөгийн байдлаар байдлаар лазерийн технологийн тур тусмаа зөөлөн эдийн лазерийн технологийн ашиглалтаар Умард Америк тив бусад бүс нутгуудаас тасрхай илүү тэргүүлж байгаа юм байна.


Tag:менежемент, зах зээлийн судалгаа, шүдний лазерийн зах зээл

Бусад мэдээлэл:






avatar