Материал судлал 1: Microleakage буюу материалын бичил нэвчилтийн тухай
21-Dec-2015 444 0.0 0

Шүдийг нөхөн сэргээх ломбо болон шүдэлбэрийн эдэлгээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалах боловч эдгээрийн дотроос дараах гурван хүчин зүйл хамгийн их нөлөөтэй байдаг.

  1. Шүдийг нөхөн сэргээх материалын шинж чанар
  2. Шүдний эмчийн эмнэлзүйн ур чадвар, авхаалж самбаа
  3. Өвчтөний амны хөндийн нөхцөл байдал

Шүдийг нөхөн сэргээх ломбо болон шүдэлбэрүүд нь амны хөндийн орчинд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр шинж чанарын хувьд өмнөхөөсөө дордож байдаг. Тэгвэл зарим нэг судалгаагаар microleakage буюу бичил нэвчилт нь шүдний нөхөн сэргээлтэнд сөргөөр нөлөөлдөг хамгийн томоохон эрсдэлт хүчин зүйл болохыг тогтоосон байна.

Microleakage-ийг нян бактери болон түүний ялгаруулдаг хорт бүтээгдэхүүн, амны хөндийн шингэн, шүлсэнд агуулагдах хоруу чанарт молекулууд шүдний ломбо, шүдэлбэрийн маржин хэсэг болон зассан шүдний ханын завсараар нэвчин орох үүд хаалга гэж тодорхойлж болно.

 Microleakage-ийн улмаас шүдэнд олон тооны сөрөг үр дагавар гарах бөгөөд тэдгээрээс дурдвал:  

  1. Шүдний хоёрдогч цоорол ба цоорлын дахилт. Шүдний гадаргуу болон ломбо, шүдэлбэрийн хооронд байх 1 микрон хэмжээт өчүүхэн зай завсар нь хөндийд нян бактери нэвчих хангалттай шалтгаан болох бөгөөд улмаар шүдэнд цоорол үүсгэх хор нөлөөтэй.
  2. Зөөлцийг цочроох. Зөөлцийн цочрол нь нян бактерийн ялгаруулж буй хорт бодис болон шүдийг нөхөн сэргээх материалаас ялгарч буй химийн гаралтай нэгдлүүдээс болж үүсдэг. Зөөлцийг цочроож үрэвсэл үүсгэх эрсдэлтэй бодисууд нь шүдний гадаргуу болон маржин хоорондын завсраар нэвчин тугалмайн сувагт нэвтэрсэнээр зөөлцийг цочроох үрэвсүүлэх шалтгаан болдог.
  3. Эмчилгээний дараах шүдний хэт мэдрэгшил. Материалын зүгээс шалтгаалсан бичил нэвчилт нь тухайн орчины ионы концентрацийг өөрчилдөг. Нэвчилт үүсгэж буй маржингийн зүгээс тугалмайн сувагт чиглэсэн шингэний урсгал нь зөөлцийг цочроож өвдөлт өгөх, тугалмайн мэдрэгшилтийн шалтгаан болно. Ийм төрлийн хэт мэдрэгшилт нь түшилцэх гадаргын болон хүзүүвчийн цоорлын үед хуванцар ломбоор ломбодсон үед ихэвчилэн ажиглагддаг.
  4. Маржины өнгө өөрчилөгдөх. Шүд нөхөн сэргээх материалын үүсгэх бичил нэвчилт нь ломбо болон шүдэлбэрийн эргэн тойрны хил хязгаар тодорон харагдаж өнгө нь өөрчилөгдөх шалтгаан болдог.  
  5. Бүрээс наах цавуу болон цементийн уусалт. Шүдний гадаргуу болон маржингийн завсраар нэвтрэх бичил нэвчилт нь шүдэлбэр наасан цементийн уусалт үүсэх шалтгаан болно.

Microleakage үүсч байгаа нь шүдний гадаргуу болон ломбоны хооронд бичил орон зай байгаагийн гэрч гэсэн үг юм. Ихэнх шүд нөхөн сэргээх материалууд нь Microleakage-ээс сэргийлэх үүднээс маржин хэсгийн битүүмжилэл сайтар үүсгэх шинж чанар агуулсан байх ёстой байдаг.

Шүд нөхөн сэргээх материалуудын уян харимхай шинж чанар, уусамтгай чанар,   fatigue буюу материалын цуцалтыг тэсвэрлэх чанар зэрэг нь Microleakage үүсэхэд бага зэрэг нөлөөлдөг бол дулаан тэлэлтийн коефициент, полимержих урвалын үеийн агшилт, адгези зэрэг нь хамгийн чухал томоохон нөлөөг үзүүлдэг.

Microleakage-ийг in vitro болон in vivo орчинд илрүүлэх олон төрлийн аргачлал байдаг. Тэдгээрээс дурдвал:

  1. Dye method
  2. Radioactive isotope method
  3. Chemical tracer method
  4. Neutron activation analysis
  5. Scanning electron microscopy
  6. Bacteriological method
  7. Air pressure technique
  8. Artificial caries-using acidified gelatin gel technique
  9. Electrochemical studies
  10. Reverse diffusion method
  11. Pain perception

Tag:microleakage, материал судлал, эмнэлзүй

Бусад мэдээлэл:






avatar