Үүдэн шүдний гоо сайхан ба эстетикийн суурь ойлголтууд
22-Dec-2015 884 0.0 2

Үүдэн шүдний гоо сайхан эстетикийн асуудал нь ихэвчилэн хоншоорын үүдэн зургаан шүдэн дээр төвлөрдөг. Гоо сайхан эстетикийн чиглэлээр хийгдсэн ихэнх судалгааны ажлууд нь хоншоорын үүдэн болон соёо шүднүүдийн хэмжээ, хэлбэр, өөр хоорондын шүтэлцээ, эсрэг шүдтэйгээ хоршиж буй байдал, буйл болон орчины зөөлөн эдүүд, уруул нүүрний төрхөд хэрхэн нөлөөлж байгаа байдал зэргийг авч үзсэн байдаг. Шүдний гоо сайхны асуудлыг үнэлж цэгнэхдээ нүүрний төрх болон шүдний хэсэг тус бүрийн хоорондын харилцан хамаарлыг авч үзэж тодорхойлдог.

Нүүрний төрх байдал

Нүүрний төрх байдалд шаардлагатай элементүүдийг эгц урдаас харах (frontal) үеийн болон хажуугаас харах (sagittal) үеийн гэж хоёр хуваадаг.

Эгц урдаас харах үеийн нүүрний төрхийн элементүүдэд:

  •  Imaginary horizontal parallel lines буюу хэвтээ чиглэлийн праллель шугам нүүрний тэгш хэмд нөлөөлнө
  • Facial midline буюу нүүрний дундаж шугам нь хэвтээ чиглэлийн шугамтай препендикуляр байрлалтай бөгөөд нүүрний иж бүрэн дүрслэл үзүүлэхэд нөлөөлнө.
  • interpupillary line буюу шүдний хөхлөг хоорондын шугам нь үүдэн шүдний хавтгайн налууг тодорхойлоход хяналтын үүрэгтэй

Хажуугаас харах үеийн нүүрний төрхийн элементүүдэд:

  • Imaginary horizontal parallel lines- Хэвтээ чиглэлийн праллель хийсвэр шугам
  • Frankfurt horizontal plane- Франкфуртын хавтгай
  • Ricketts’ E-plane- Рекетсийн Е хавтгай
  • Steiner and Burstone lines
  • Naso-labial angle

Шүд нүүрний харьцуулсан төрх байдал

Шүд нүүрний харьцуулсан төрх байдлын хувьд нүүрний хэсгийг шүдтэй ойртуулан томруулан татаж авч үзэх бөгөөд шүдийг орчны зөөлөн эд, булчингийн статик болон динамик байршлуудад харьцуулан тодорхойлно.

Булчингийн статик байршил гэдэг нь булчингийн сулралын бус хэвийн хэвшмэл төлөв байдал бөгөөд энэ төлөвт уруулын булчингийн үйл ажиллагаа бага зэрэг, шүд хошилтоос чөлөөлөгдсөн, ам хагас ангайлтын байдалтай байдаг. Энэ байрлалд үүдэн шүдний уруулаас цухуйх хязгаарыг   LARS хүчин зүйлээр үнэлдэг.

  • Lip length (maxillary) уруулын урт нь 10-36 мм байдаг. Богино уруул нь хоншорын үүдэн шүд хэт их цухуйх шалтгаан болох бол урт уруул нь эрүүний үүдэн шүд цухуйж харагдах шалтгаан болно
  • Age- залуухан харагдах гэдэг нь хоншоорын үүдэн шүд илүү их харагдахтай холбоотой бол ахимаг насан дээр уруулын булчингийн тонус суларсаны улмаас эрүүний үүдэн шүд хоншоороос илүү харагддаг болж өөрчилөгддөг.
  • Race буюу арьс өнгө. Хоншоорын үүдэн шүдний харагдах байдал Кавказ иргэдээс Ази тивийнхэн, улмаар Хар арьст хүмүүс чиглэлд ихэсдэг.
  • Sex буюу хүйс. Эмэгтэй хүмүүсийн уруул эрэгтэйчүүдээс илүү богино байдаг тул хоншоорын үүдэн шүд илүү тод харагддаг.

Булчингийн динамик төлөв байдал гэдэг нь булчин бүрэн суларсан эсвэл инээмсэглэж байх ачаалалтай үеийн төлөв байдал юм.  Энэ төлөвт дараах зүйлсийг харгалзан үзнэ.

  • Smile arc (line or curvature) Доод уруулын дагуу шугамтай параллель хоншоорын үүдэн шүдний тасдах ирмэгийг дайрсан хийсвэр шугам
  • Bilateral negative space (buccal corridor) Шүд ба амны булан хооронд үүсэх зай
  • Phonetics- зөв дуу авиа гаргахад шаардлагатай шүд блон зөөлөн эдийн (уруул, хэл) байршил.  Тухайлбал
    • “М” авиа дуудах уруулын булчингийн хэвшмэл байршил
    • “F” “V” авиаг дуудахад хоншоорын шүдний үүдэвчийн гадаргуу болон доод уруулын салстын шүргэлцэл
    • “S” авиаг дуудахад хоншоор болон эрүүний үүдэн шүднүүдийн хооронд босоо чиглэлд үүсэх орон зай
    • “TH” авиаг дуудахад хэл хоншоорын шүднүүдийн тагнай талын гадаргууд шүргэлцэж буй байдал

 

 

Шүдний төрх байдал

Шүдний төрх байдал нь шүдний хэлбэр, хэмжээ, тэгш хэм хоншоорын үүдэн болон соёо шүднүүдийн пропорц зэрэгт голлон тулгуурлах бөгөөд дараах зүйлсийг харгалзан үзнэ.

  • Shape буюу шүдний хэлбэр нь тухайн хүний удлам зүйн хүчин зүйлээр тодорхойлогдно
  • Size буюу шүдний өргөн ба уртын хэмжээ нь w/l ratio үзүүлэлтээр тодорхойлогдох ба хувиар илэрхийлэгддэг. w/l ratio үзүүлэлт нь нарийхан шүдэнд 60% -аас бага байх бол өргөн том шүдэнд 100%-аас их байна.
  • Alignment буюу жигдрэл нь тухайн шүдний шүдний нуманд байх байршил, тэнхлэгийн налуугаар тодорхойлогдно
  • Incisal embrasures
  • Width progression
  • Overjet хэвтээ чиглэлд дунджаар 2,7 мм
  • Overbite босоо чиглэлд 4,0 мм

 

 

Буйлны төрх байдал

Шүдийг хүрээлэн байх буйлны эдийн төрх байдал нь буйлан доорх ясны эдийн бүтэц зүй болон шүдний хэлбэр хэмжээнээс шалтгаална. Буйлны төрх байдллыг тодорхойлоход дараах зүйлсийг авч үзнэ.

  • Gingival exposure Буйлны ил гарах байдал нь инээмсэглэх явцад дээд уруулын доод ирмэгээр тодорхойлогдох бөгөөд шүдний хүзүүвчээс 3мм орчим зайтай байхыг боломжийн гэж үздэг.
  • Periodontal biotype Энэ нь attached gingivae-ийн байдлаас шалтгаалан зузаан, хэвийн, нимгэн гэж ангилагддаг.
  • Periodontal bioform Буйлны ирмэгийн төрх байдлын илрэлийг тодорхойлно. Хэт тод илэрсэн, хэвийн, бага илрэлтэй гэж ангилна.
  • Gingival embrasures Шүд хоорондын буйлны хөхлөгийн хучилтын хэмжээ. Хар гурвалжин үүсгэхгүйн тулд энэ хэмжээ 5мм-ээс багагүй байх шаардлагатай.
  • Gingival aesthetic line (GAL) Үүдэн шүднээс соёо шүд хүртэл буйлны төрх байдлын ихсэлтийг харуулна
    • Class I – GAL өнцөг 45–90°, хажуугийн үүдэн шүд GAL шугамтай шүргэлцэх буюу 1-2 мм-ийн дор байна
    • Class II- GAL өнцөг 45–90°, хажуугийн үүдэн шүд GAL шугамаас 1-2 мм дээр байх ба медиал хэсэг нь төвийн үүдэн шүдний дисталь хэсэгтэй давхцана
    • Class III-  GAL өнцөг 90°, соёо,  төвийн болон хажуугийн үүдэн шүднүүд бүгд GAL шугамаас доор байрална
    • Class IV- буйлны хэлбэр дээрх 3 төрлөөс өөр.

 

  


Tag:эмнэлзүй, эстетик, шүдний гоо сайхан

Бусад мэдээлэл:






avatar
gantumur bagshid bayrlalaa. dandaa heregtei medeelel tavidag shuu. bas amjilt husie
avatar
0
Баярлалаа. Хэрэгтэй мэдээлэл бол бусдадаа түгээж байгаарай. Хэвлэж авах тухайд манай мэдээллийг бусад сайтууд копидож хуулаад байдаг болохоор хамгаалалт хийчихсэн байгаа. Хэзээ нэгэн цагт энэ оруулж байгаа материалууд ном болж гарна гэж найдаж байна.
avatar