Монголын нүүр ам судлалын салбарын нийт эмч, мэргэжилтнүүддээ зул сарын болон шинэ оны мэнд дэвшүүлье
25-Дек-2015 5.0 0

Монголын нүүр ам судлалын салбарын нийт эмч, мэргэжилтнүүддээ зул сарын болон шинэ оны мэнд дэвшүүлье

Шинэ жилийн босгон дээр албан байгууллага, айл өрх хувь хүн бүр өнгөрсөн жилийн ололт амжилтаа дэнслэн шинэ онтойгоо золгох мөчөө хүлээж байна.

 Shud.mn сайт ч үүний адил өнгөрсөн жилийн ололт амжилтаа дүгнэж нүүр ам судлалын салбарын хамт олондоо өргөн барьж байна.

Өнгөрсөн жилийн ололт амжилтаа дурдахын өмнө 2003 онд хэвлэгдэн гарч байсан “ШҮД” сэтгүүлийн тухай дурдах нь зүйтэй байх гэж бодож байна. 3 дугаар хэвлэгдэн гарсан ч  хэвлэлтийн зардлын улмаас зогссон сэтгүүл маань өнөөдөр онлайн орчинд дахин нийтлэгдэж өнгөрсөн нэг жилийн үзүүлэлтээрээ багагүй амжилттай байгааг та бүхэнд дуулгахдаа таатай байна.

Shud.mn сайт өнгөрсөн 1 жилийн хугацаанд Shud.mn сайт булангуудаа төрөлжүүлэн ангилж

Шүдний эмч, нүүр амны салбарын мэргэжилтнүүдэд зориулсан бүлэг мэдээллийн

  • Үйл явдал буланд гадаад болон дотоодын үйл явдлын мэдээ, мэдээлэл
  • Ярилцлага буланд гадаад болон дотоодын мэргэжилтнүүдийн цаг үеийн тулгамдсан асуудлаарх ярилцлагууд
  • Судалгааны тойм буланд хамгийн сүүлийн үед шинээр хэвлэгдсэн шинжлэх ухааны шинэ соргог мэдээллийг түүвэрлэн бэлтгэсэн өгүүллийн тоймууд
  • Тушаал шийдвэр буланд эрүүл мэндийн салбарын холбогдолтой сүүлийн үеийн мэдээлэл
  • Материал технологийн буланд сүүлийн үед шинээр гарч буй материал болон технологийн танилцуулга мэдээлэл
  • Шүд, нүүр амны салбарын менежементийн холбогдолтой материалууд
  • Эмнэлзүйн практик, нүүр ам судлалын онолын суурь мэдлэг олгоход чиглэсэн өгүүллүүдийг тус тус бэлтгэн нийтэлсэн байна.

Shud.mn сайт өнгөрсөн нэг жилийн хугацаанд мэдээллийн сангаа өдөр тутам баяжуулж эмч мэргэжилтнүүддээ дэлхий ертөнцөд болж буй үйл явдлын мэдээллүүдийг цаг тухай бүрт нь оруулж байсан бөгөөд Дэлхийн Шүдний эмч нарын Холбоо FDI-ийн “Амны хөндийн эрүүл мэндийн өдөр” дэлхийн олон орныг хамарсан компанит ажил, Тайландын Бангкок хотод зохиогдсон FDI “World dental congress” үйл явдлуудын мэдээллийг цаг тухай бүрт нь шуурхай мэдээлж байсан билээ.

Олон нийтэд зориулсан бүлэг мэдээллийн

  • Амны эрүүл ахуйн буланд амны хөндийн эрүүл ахуйн зөвлөгөө, танин мэдэхүйн мэдээлэл
  • Шүдний өвчин эмгэг буланд шүдний зонхилон тохиолдох өвчин эмгэгийн мэдээлэл
  • Шүдний эмчилгээний буланд шүдний эмчилгээний тухай танин мэдэхүйн мэдээлэл
  • Хүүхдийн шүдний чиглэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл
  • Хиймэл шүд, шүдэлбэрийн чиглэлийн танин мэдэхүйн болон мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл
  • Нүүр Амны мэс заслын өвчин эмгэгийн холбогдолтой мэдээлэл
  • Шүдний гаралтай бусад эмгэг согогуудыг хамарсан мэдээллүүдийг тус тус бэлтгэн оруулсан байна.

 

Түүнчилэн Олон нийтэд зориулсан амны хөндийн өвчин эмгэгийн буланг багцлан тусд нь

“Шүдний тусламжийн гарын авлага” , хүүхдийн шүдний өвчин эмгэг, урьдчилан сэргийлэлтийн асуудлыг багцлан “Хүүхдийн шүдний эрүүл мэнд” нэртэй бие даасан веб хуудсууд болгон гаргасан бөгөөд цаашид дээрх хоёр төсөл дээр анхаарлаа хандуулан хөгжүүлэлт хийхээр түр хойш нь тавиад байна. Ирэх онд олон нийтэд зориулсан мэдээллийн баяжуулалтанд илүү түлхүү анхаарал хандуулан ажиллахаар зорьж байна.

Нүүр амны чиглэлийн шинэ залуу мэргэжилтнүүд, эмч нар, нүүр ам судлалын салбарын оюутнуудад зориулан онолын суурь мэдлэгийг баталгаат эх сурвалжаас өгөхөөр дэлхийн хэмжээнд олон мянган шүдний эмч нарын гарын авлага болсон номуудыг сонгон авч цуврал байдлаар хэсэгчилэн оруулсаар байгаа бөгөөд одоогийн байдлаар

  • Материал судлал
  • Шүд засалт
  • Шүдний гэмтэл, хүндрэл
  • Intraraducular болон coronal supports
  • RPD: Загвар хэмжилт, Праллелометр, Зааг шугамын тухай
  • Dental porcelain: Low fusing dental porcelain
  • Ceramic’s color tag
  • Цутгамал шүдэлбэрийн Sprue Former, Investing, Burnout хийх тухай
  • Ажлын хэв авалт: Хэвний материал, хэв авах техник, soft tissue management
  • CAD/CAM технологи
  • Имплантын гадаргуу(surface)-ийн тухай
  • Ясны хэлбэр чанарын тухай
  • Эрүүний хөдөлгөөний үндсэн ойлголт
  • Эрүүний хөдөлгөөний төрлүүд
  • Эрүүний хөдөлгөөний детерминант хүчин зүйлс
  • Apexification буюу сурвалж бүрэн хэлбэржиж гүйцээгүй шүдний сувгийн эмчилгээ
  • Гурвалсан антибиотик
  • Шүдний сурвалжийн хөндлөн хугарал
  • зэрэг сэдвүүдийг хамарсан мэдээллүүдийг бэлтгэн оруулаад байна.

Эмнэлзүйн мэдээлэл бэлтгэн олруулах үйл ажиллагааг дэмжин БНХАУ-ын Тянжины Их Сургуулийн судлаач, нүүр амны их эмч О.Цэцэн хамтран ажиллаж байгааг та бүхэнд дуулгахдаа таатай байна.

Ирэх онд Shud.mn сайт өнгөрсөн оны ололт амжилтаа бататган салбарын тулгамдсан асуудлууд, эмнэлзүйн практик болон шинжлэх ухааны суурь судалгааны чиглэлээрх мэдээллүүдээ илүү өргөтгөн баяжуулж нүүр амны салбарыг бүхэлд нь хамарсан онолын суурь мэдэллүүдийг орчуулан цувралаар бэлтгэн оруулах болно.

Түүнчилэн салбарын мэргэжилтнүүдийн материалын худалдаа, худалдан авалтыг хөнгөвчилөх Дентал-Маркет онлайн худалдааны платформыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Shud.mn сайтын зүгээс Монголын нүүр ам судлалын салбарын нийт мэргэжилтнүүддээ Шинэ оны халуун баярыг дэвшүүлж ажил үйлсийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Та бүхэн сайхан баярлаарай.

 


Tag:Shud.mn, шинэ жилийн мэндчилгээ, дотоод үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar