Формокрезол буюу FC -ын тухай мэдээлэл
03-Jan-2016 0.0 0

Формакрезол (FC) нь хоруу чанар өндөртэй, мутаци болон хавдар үүсгэх шинж чанартай бодис боловч одоог хүртэл сувгийн эмчилгээнд, ялангуяа хүүхдийн шүдний зөөлц тайрах эмчилгээнд хэрэглэсээр байгаа юм.

FC-г хөвөнд шингээн сувагт хийхэд ууршин, задарч бичил биетний эсрэг үйлчилгээ үзүүлдэг бөгөөд энэхүү үйлчилгээ нь маш богино хугацаанд алга болдог. FC-ийн уусмалын 19-37%-ийг формальдегид эзэлдэг ба энэхүү формальдегидын хоруу чанар нь бичил биетний эсрэг үйлчилгээнээсээ илүү өндөр байдаг. Мөн сурвалж бүрэн хэлбэржиж гүйцээгүй шүдний сувгийн эмчилгээнд хэрэглэхэд FC нь сувгийн орой хэлбэржих болон сурвалжийн хана зузаарахад ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй байхад СаОН, гурвалсан антибиотик зэрэг нь дээрх процессыг тодорхой хэмжээнд дэмждэг нь тогтоогдсон. Ховор тохиолдолд FC сувгийн оройгоор нэвчиж неврит үүсгэж болзошгүй байдаг.

Иймд өнөөгийн эндодонтын салбарт энэхүү бодисыг байнгын шүдэнд хэрэглэхээс татгалзаж байгаа.


Tag:сувгийн эмчилгээ, FC, эмнэлзүйн практик, формакрезол

Бусад мэдээлэл:






avatar