Тулгуур эдийн өвчин нь эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дараах насанд хөхний хорт хавдарт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэнэ
06-Jan-2016 393 0.0 0

BUFFALO, N.Y., USA: Одоогоор шүдний тулгуур эдийн өвчин нь эрхтэн тогтолцооны архаг өвчнүүдтэй холбоотой тухай хангалттай баримт байгаа ч амны хөндийн микробууд нь хөхний хорт хавдар үүсгэдэг тухай шинжлэх ухааны нотолгоо хангалттай бус хязгаарлагдмал хүрээнд байгаа юм. Тэгвэл саяхан судлаачид цэвэршилтийн дараах үед байгаа шүдний тулгуур эдийн өвчинтэй эмэгтэй хүмүүст уг өвчин нь хөхний хорт хавдар үүсгэх эрсдлийг ноцтой хэмжээнд өсгөж байгаа баримтыг олж илрүүлсэн байна.

Энэхүү судалгаа нь Women's Health Initiative Observational Study- судалгааны хүрээнд 50-79 насны 73737 эмэгтэйчүүд дээр хийгдсэн бөгөөд дээрх судалгааны ерөнхий зорилго нь цэвэршилтийн дараах үе шатанд байгаа эмэгтэйчүүдийн зүрх судасны өвчин, хавдрын өвчинд өртөх эрсдэлт хүчин зүйлсийг судлах байсан байна.  

Prospective cohort судалгааны аргачлал ашиглан дээрх эмэгтэйчүүдийг дунджаар 6,7 жил мөшгин судалсаны дүнд  20124 хөхний хорт хавдрыг илрүүлжээ. Хөхний хорт хавдар үүссэн эмэгтэйчүүдийн 26-аас дээш хувь нь шүдний тулгуур эдийн өвчинтэй байсныг тэмдэглэсэн байна. Судлаачид эдгээр эмэгтэйчүүдийг тулгуур эдийн өвчингүй эмэгтэйчүүдтэй харьцуулан үзсэн байна. Ингэж үзэхэд тамхи татдаг эмэгтэйчүүд хөхний хорт хавдарт өртөх өндөр эрсдэлтэй байсан бол тэдгээр дотроос 20 жилээс дээш тамхи татсан эмэгтэйчүүдийн 36% тулгуур эдийн өвчлөлтэй бөгөөд хавдарт өртөх өндөр эрсдэлтэй байсан байна. Харин тамхи татдаггүй эсвэл 20-оод жилийн өмнө тамхиа хаясан гэж хариулсан шүдний тулгуур эдийн өвчтэй хүмүүсийн дунд хавдарт өртөх эрсдэл 6-8% байсан байна.

State University of New York at Buffalo-ийн Орчины эрүүл мэнд тархвар судлалын тэнхмийн судлаач Dr. Jo L. Freudenheim-ийн хэлж байгаагаар шүдний тулгуур эдийн өвчин болон хөхний хорт хавдрын хоорондын зарим нэг боломжит хамаарлуудыг олж илрүүлсэн гэнэ. Нэг боломжит хувилбар нь тулгуур эдийн өвчний улмаас үүсэж буй олон эрхтэн тогтолцоог хамарсан үрэвсэл нь хөхний эдүүдэд сөрөг нөлөөлдөг гэнэ. Бас нэг өөр шалтгаан нь тулгуур эдийн улмаас амны хөндийн нян бактериуд нь цусныэргэлтэнд орж хөхний эдэд сөрөг нөлөө учруулдаг. Тэрээр “хэрэв бид шүдний тулгуур эдийн өвчин болон хөхний хорт хавдрын тухай өөр улс үндэстэнд судалгаа хийж үзвэл, хэрэв бид шүдний тулгуур эдийн өвчний шинж чанарын тухай илүү дэлгэрэнгүй судалгааг хийж чадвал эдгээрийн хоорондын хамаарлыг илүү сайн ойлгох болно” гэж хэллээ.

Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог хорт хавдрын төрөл юм. Centers for Disease Control and Prevention-ы сүлийн үед хэвлэгдсэн баримтаас үзвэл зөвхөн АНУ-ын хэмжээнд л гэхэд жилд 220 000 гаран эмэгтэйчүүд, 2000 гаран эрчүүд ийм өвчтэй гэсэн онош тавигдаж байна. Тэгвэл шүдний тулгуур эдийн өвчин хүн амын дунд хамгийн өргөн тархсан шүдний өвчлөлийн нэг бөгөөд АНУ-ын насанд хүрсэн хүн амын бараг тал хувь нь уг өвчинөөр өвчилж энэ нь зүрх судасны өвчин эмгэг, инфаркт, чихрийн шижин өвчний шалтгаан болсоор байна.

Энэхүү судалгаа нь “Periodontal disease and breast cancer: Prospective cohort study of postmenopausal women” гарчигтайгаар Cancer Epidemiology, Biomarkers and Prevention сэтгүүлийн 12-р сарын 21 өдөрийн дугаарт онлайнаар хэвлэгдсэн байна.


Tag:тулгуур эдийн өвчин, судалгааны тойм, хөхний хорт хавдар

Бусад мэдээлэл:






avatar