3D Systems компани металл хийцийн өндөр нарийвчилалтай 3D хэвлэгчийн шинэ загвар ProX™ DMP 320 принтерээ худалдаанд гаргалаа
07-Jan-2016 485 0.0 0

3D технологийн салбарын үйлдвэрлэгч 3D Systems компани металл хийцийн 3D хэвлэгчийн бүтээгдэхүүний шугамдаа нэмэлтээр ProX™ DMP 320 3D хэвлэгчийг нэмж байгаагаа зарлалаа. ProX DMP 320 загварын хэвлэгч нь нарийн түвэгтэй зохиомжийг өндөр нарийвчилалтайгаар хэвлэхэд зориулагдсан бөгөөд цэвэр титан, зэвэрдэггүй ган, никель зэрэг хайлшуудад зориулагдсан байна.

ProX DMP 320-ийг мэргэжилтнүүд металл хийцийн 3D хэвлэгчийн шинэ стандартыг тогтоолоо гэж үзэж байна. Тус хэвлэгчид материалыг шууд солих, эсвэл нэмж дүүргэх боломжийг нэмж өгсөнөөр үйлдвэрлэгчидэд тасралтгүй ажиллагааны боломжийг олгож байна. Мөн бүтээгдэхүүний загварчилал гаргах тулгуур параметрүүдийн санд хагас сая орчим өгөгдөлүүдийг шинээр нэмж өгсөнөөр ямарч төрлийн геометрийн дүрсийг өндөр чанартай боловсруулах боломжтой болсон гэнэ.

ProX DMP 320-ийн бүтээгдэхүүний хэвлэлтийн хэмжээ томорч өргөн форматаар буюу 275mm x 275mm x 420mm хэмжээгээр хэвлэх боломжтой болсон байна. Төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлсэнээр нисэх хүчний, машин үйлдвэрлэлийн, эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн зориулалтаар ямар ч нарийн түвэгтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой болсон төдийгүй титан болон зэвэрдэггүй ган, никелийн супер хайлшид зориулсан оптимизациуд хийгдсэн байна.  


Tag:3D хэвлэгч, технологийн мэдээлэл, CAD/CAM

Бусад мэдээлэл:






avatar