IDEM Singapore: Hub for innovation in dentistry
13-Jan-2016 0.0 0

SINGAPORE: Сигапурт улсад зохион байгуулагддаг IDEM Singapore үзэсгэлэн яармаг, эмч мэргэжилтнүүдийн чуулга уулзалтыг хамттагасан арга хэмжээ нь дэлхийн хэмжээний шүдний технологийн үйлдвэрлэлийн Ази номхон далайн бүсийн хамгийн чухал арга хэмжээ болоод байна. Хоёр жилд нэг удаа болдог энэхүү үзэсгэлэн яармаг нь анх 2000 онд зохион байгуулагдаж эхлэлээ тавьсан бол энэ жилийн ээлжит үзэсгэлэн 4-р сарын 8-10 өдрүүдэд болох гэж байна. Үзэсгэлэн яармагийн зохион байгуулагчид энэ жилийн арга хэмжээн дээр шүдний салбарын дижитал бүтээгдэхүүнүүдэд илүү анхаарал хандуулан дэлгэн үзүүлэх болохоо мэдэгдэж байна.

Шүдний салбарт дижитал технологийн бүтээгдэхүүнүүдийн хэрэгцфээ шаардлага өсөн нэмэгдэж байгааг үндэслэн IDEM Singapore 2016 зохион байгуулалтын хүрээнд Digital Dentistry Forum-ыг оролцуулан дижитал технологийн чиглэлээр сургалтын хөтөлбөрийг илүү өргөн хүрээнд бэлтгэсэн байна. Тус хөтөлбөрийн дагуу “A Primer in Digital Dentistry—Practice and Laboratory Development for Clinical Excellence” уриан дор 4-р сарын 10 өдөр шүдний эмч болон техникч нарт зориулсан бүхэл өдрийн форум хэлэлцүүлэг болох гэнэ. Уг хэлэлцүүлгийн үеэр шүдний хувийн салбарын болон технологийн чиглэлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд сүүлийн үеийн технологийг танилцуулхын зэрэгцээ уг хэлэлцүүлгэд хамрагдсан хэн бүхэн дижитал технологийн салбарын  CAD/CAM, 3D хэвлэгч төхөөрөмжүүд, CBCT scan зэргийн ач тусыг гүн гүнзгий ойлгож авах юм байна.

Түүнчилэн 2016 оны IDEM Singapore-д элхийд нэр хүндтэй компаниуд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, инноваци шингээсэн бүтээгдэхүүнүүдээ дэлгэн үзүүлэх гэнэ. Одоогийн байдлаар 550 компани бүртгүүлээд байгаагийн 20% нь джижтал бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Creatz3D, 3Shape, DENTSPLY Implants, Planmeca and Sirona зэрэг байна.

Одоогоор уг үзэсгэлэнд оролцох онлайн бүртгэл нээгдээд байгаа бөгөөд www.idem-singapore.com сайтад хандан бүртгүүлэх боломжтой юм байна. Түүнчилэн арга хэмжээний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус веб хуудаснаас авах боломжтой.

 


Tag:гадаад үйл явдал, үзэсгэлэн худалдаа, IDEM Singapore

Бусад мэдээлэл:






avatar