Шинэ төрлийн имплантын бүрхүүл материалын тусламжтайгаар имплант эмчилгээний алдаа, хүндрэлээс сэргийлж болно
15-Jan-2016 276 0.0 0

TORONTO, Canada: Хэдийгээр одоогоор имплант эмчилгээний амжилт нь 98% хүрээд байгаач зарим нэг имплантууд биологийн болон техникийн шалтгаантай хүндрэл үүсгэдэг. Хүндрэлийн ихэнх тохиолдолд бие организм имплантад гадны биет мэт үрэвслийн хариу урвал үүсгэдэг. Тэгвэл саяхан Канадын судлаачид хүний биеийн дархлалын тогтолцоог цочроохгүй шинэ төрлийн имплантын бүрхүүл материал гарган авсанаа зарлалаа.

Энэхүү үрэвслийн эсрэг шинэ төрлийн нийлэг материалыг Торонтогийн их сургуулийн Био материал, био медикал инженерийн салбарын төгсөгч Шүдний сургуулийн докторын дараах сургалтын судлаач Dr. Kyle Battiston хөгжүүлж гарган авсан байна. Энэхүү бүтээл нь үндсэндээ эд эрхтний инженерчилэлийн чиглэлээр хийгдсэн ажил юм байна.

Dr. Kyle Battiston болон түүний хамтрагчид уг материалаар имплантыг бүрж туршиж үзсэн бөгөөд үрэвслийг буруулж байгаа нь тогтоогдсон байна. Ялангуяа уг материал хүний дархлалын тогтолцооны гол нэгж болох цусны цагаан эстэй маш сайн нийцэж чадсан гэнэ.

Battiston энэхүү шинэ материалаа ирэх 5 жилийн дотор өөрийн байгуулах шинэ старт ап компаниараа дамжуулан зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байна.

American Academy of Implant Dentistry мэдэгдэж байгаагаар 30 сая орчим Америк иргэд одоогийн байдлаар имплант суулгуулаад байгаа бөгөөд жил бүр энэ тоо 500 000-аар өсөн нэмэгдэж байгаа гэнэ. Тус холбооны тооцоолж байгаагаар 2022 он гэхэд АНУ-ын имплантын зах зээлийн хэмжээ 4,2 тэрбум долларт хүрэх гэнэ.


Tag:имплантын гадаргуу, шүдний имплант, наноматериал

Бусад мэдээлэл:






avatar