Ясны эдийн нөхөн төлжилтийг сайжруулах шинэ төрлийн нано технологи хөгжүүлж байна
25-Jan-2016 5.0 0

ANN ARBOR, Mich., USA: Мичиганы их сургуулийн судлаачдын хөгжүүлж буй шинэ технологи шүдний эмч нарт эрүү болон хоншоорын ясны эдийн их хэмжээний хатингаршилтай өвчтөнүүдийг эмчилэхэд туслах гэнэ. Судлаачид тусгай молекулыг ясны эдэд суулгахад туслах нийлэг эдийг гарган авсан бөгөөд ясны эдэд нэвтэрсэн молекулууд нь эсийг дэмжиж гэмтсэн хэсгийг нөхөн сэргээхэд нь туслах ажээ. Түүнчилэн энэхүү шинэ технологи нь имплант эмчилгээний үр дүнг сайжруулахад тустай төдийгүй шүдний тулгуур эдийн өвчинтэй хүмүүст ч сайн үр нөлөө үзүүлэх ач тустай гэнэ.

 MicroRNA буюу кодлогдоогүй бичил РНХ-ийн молекулуудыг ургамал, амьтан зарим төрлийн вирусуудээс олж илрүүлсэн бөгөөд эмнэлзүйн судалгаагаар түүнийг зарим төрлийн хөнөөлт өвчинүүд тухайлбал хорт хавдар, архаг үрэвсэл зэргийг эмчилэхэд ашиглах боломжтойг тогтоосон байна. Тэгвэл саяхан хийгдсэн судалгаагаар энэ төрлийн молекулууд нь ясны эдийн нөхөн төлжилтийг сайжруулах боломжтой болох нь тогтоогдсон байна.

Тухайн молекулыг эндоген гаралтай үүдэл эсэд суулгаж өгөхөд microRNA молекулууд нь ясны эдийн нөхөн төлжих, яс бүрэлдэх механизмыг сэргээж өгдөг гэж Мичиганы Их Сургуулийн Шүдний сургуулийн профессор, судалгааны багийн ахлагч  Dr. Peter Ma тайлбарлаж байна. Ердийн нөхцөлд бол microRNA эсийн ханыг нэвтлэн орох тийм ч амар биш гэнэ. Гэвч Peter Ma болон тэдний багийнханы бэлтгэсэн полимер нэгдэл нь RNA молекулыг эсийн дотор хялбархан нэвтэрч ясны эдийн нөхөн төлжилтийг сэргээх боломжийг олгож байна.

Энэхүү технологийн давуу тал нь тухайн ясны эдэд байгаа өөрийн эсийг ашиглаж байгаагаараа онцлог гэнэ. Энэ нь тухайн эдэд гадны эс суулгах технологиос маш энгийн ба гадны эс суулгах нь гүйцэтгэхэд маш хэцүү эмчилгээнд хамаарах төдийгүй дархлалын хариу урвалын улмаас эсийг зайлуулж эмчилгээ амжилтгүй болох нь элбэг байдаг.

Дэлхий даяар сая сая хүмүүс ясны эдийн алдагдлын улмаас үйл зүйн алдагдалд хүрээд байгаагийн улмаас ясны эдийг нөхөн сэргээх төрөл бүрийн технологиудыг хөгжүүлж байгаач тэдгээр нь бас л олон төрлийн сорилт бэрхшээлүүдтэй тулгарсаар байна гэж судлаачид хэллээ.

“Бидний хөгжүүүлж буй шинэ технологи нь эд нөхөн сэргээх эмчилгээний талбарт DNA болон RNA ашиглах шинэ эмчилгээний аргачлал нээж өгч байгаагаараа хорт хавдар зэрэг өвчинүүдтэй тэмцэх шинэ боломжийг олгож байна” гэж Dr. Peter Ma цохон тэмдэглэлээ. Эдгээр боломжуудаас шүдний салббарт болон толгой хүзүүний мэс заслын салбарт ашиглаж болох хэд хэдэн хувилбарууд бий гэнэ. Түүнчилэн уг технологийг ясны эдийн сийрэгжилтэй өвчтөнүүд, ясны томоохон мэс засал хийлгэсэн өвчтөнүүд болон үений нөхөн сэргээх ажилбарын үед ашиглах боломжтой гэлээ.

“Ясны чанар муу өвчтөнүүдэд имплант суулгах нь шүдэлбэрийг үйл зүйн хувьд бүрэн сэргээхэд нэлээд бэрхшээлтэй ажилбар байдаг. Тэгвэл энэхүү технологийг ашиглан ясны эдийн нөхөн төлжилтийг сажруулж өгсөнөөр имплант суулгах боломжтой болно” гэж Dr. Peter Ma Dental tribune online сонинд ярилцлага өгөхдөө дурдсан байна. Тэрээр мөн энэхүү технологи нь тулгуур эдийн өвчтэй хүмүүст ч туслах талаар тэмдэглэсэн байна. Уг технологийг ашигласнаар шүдний оромны ясыг нөхөн сэргээж өгөх бөгөөд энэ нь тулгуур эдийн өвчнийг эмчилэхэд сайн нөлөө үзүүлнэ гэлээ.

Энхүү судалгааны ажил нь “Cell-free 3D scaffold with two-stage delivery of miRNA-26a to regenerate critical-sized bone defects,” гарчигтайгаар Nature Communications сэтгүүлийн 1-р сарын 14-ы өдрийн дугаарт онлайнаар хэвлэгдсэн байна

 


Tag:судалгааны тойм, bone regeneration, ясны эдийн нөхөн төлжилт

Бусад мэдээлэл:






avatar