Имплант эмчилгээний үр дүн нь имплантын брэндүүд хооронд харилцан ялгаатай байгаа нь тогтоогдлоо
26-Jan-2016 0.0 0

GOTHENBURG, Sweden: Саяхан хийгдсэн судалгаагаар имплант эмчилгээний үр дүн нь имплантын бэрэндүүдийн хооронд хэлбэлзэлтэй байгаа нь тогтоогдсон байна. Энэхүү судалгаагаар Швед улсын өвчтөнүүдийн дунд имплантын үрэвсэл буюу периимплантитын тархалтыг имплантын бэрэндүүдтэй харьцуулан судалсан бөгөөд Straumann имплантын брэнд хамгийн бага хүндрэл үүсгэсэн болох нь тогтоогдсон гэнэ.

University of Gothenburg-ийн судлаачид судалгаандаа 588 өвчтөн хамруулан периимплантитын тархалт болон тус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг судалсан байна. Судалгаанд оролцогчдыг Swedish Social Insurance Agency-ийн мэдээллийн дагуу санамсаргүй түүдрийн байдлаар сонгон авчээ.

Бүх өвчтөнүүдэд эмнэлзүйн бодит үзлэг болон рентген зургийн шинжилгээ хийж периимплантитын эмнэлзүйн онцлох шинж тэмдэгүүд буюу түүшин ясны алдагдлын зэрэг, буйлны ховилын гүн, цус гаралт зэргийг судалсан байна. Имплантуудыг эрүүний ясанд зоосон байрлал, имплантын диаметр болон хэмжээ, имплант суулгах аргачлалаар нь тус тус бүлэглэн ангилсан байна. Түүнчилэн судалгаанд ясны эдийн ажилбар болон хоншоорын дайвар хөндийн ханыг зузаатгаж яс нэмэх ажилбарууд хийгдсэн эсэхийг мөн бүртгэж авсан байна.

Нийт 2777 имплант судалгаанд хамруулсанаас 91% нь ASTRA TECH (DENTSPLY Implants), Nobel Biocare ба Straumann брэндийн имплантууд байсан байна. Тэгвэл тэдгээр дотроос ASTRA TECH имплантын 96,6% нь TiOblast гадаргуутай, Nobel Biocare имплантуудын 98,3% нь TiUnite гадаргуутай, Straumann имплантууд 100% SLA гадаргуутай байсан байна.

Судалгаагаар Nobel Biocare, ASTRA TECH болон бусад төрлийн имплантын бэрэндүүдээр эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүд дунд  дунд зэргийн явцтай болон хүндэрсэн хэлбэрийн периимплантит үрэвсэл Straumann имплантаас илүү байгаа нь тогтоогдсон байна.

Түүнчилэн периимплантит үрэвсэлийн дунд зэргийн болон хүндэрсэн шатны үрэсвсэлүүд нь тулгуур эдийн үрэвсэлтэй өвчтөнүүд, 4-өөс дээш импланттай өвчтөнүүд, бүрээсний ирмэг  crestal bone-оос  ≤ 1.5 mm зайтай байхаар имплант зоогдсон өвчтөнүүд, ерөнхий мэргэжлийн шүдний эмч имплантын дээрх бүтэц буюу шүдэлбэрийг хийсэн өвчтөнүүд дунд илүү их тохиолдож байна.

Нийт судалгаанд хамруулсан өвчтөнүүдийн 45%-д нь периимплантит үрэвсэл илэрсэн бөгөөд 14,5% нь дунд зэргийн болон хүндэрсэн шатанд шилжсэн байсан байна. Дунд зэргийн болон хүндэрсэн шатанд байгаа периимплантит үрэвсэлтэй өвчтөнүүдийн ясны эдийн алдагдал нь дунджаар ясны эдийн анхдагч тогтворжилт үүсгэхэд шаардлагатай бүтцийн 30% хүртэл хэмжээнд алдагдсан байсан байна.

Периимплантитын үрэвсэл нь хайхрахгүй байхын аргагүй томоохон асуудал дагуулдаг болох нь өнөө үед тогтоогдоод байгаа бөгөөд тулгуур эдийн үрэвсэлтэй шүдтэй харьцуулахад явц нь илүү түргэн далайцтай, хор хөнөөл ихтэй байдаг тул ихэнхдээ имплантын эмчилгээ амжилтгүй болж имплантаа авахуулахаас аргагүй нөхцөл байдалд хүргэдэг.

Энэхүү судалгаа нь “Effectiveness of implant therapy analyzed in a Swedish population: Prevalence of peri-implantitis” гарчигтайгаар Journal of Dental Research сэтгүүлийн 2016 оны 1-р сарын дугаарт нийтлэгдсэн байна.


Tag:судалгааны тойм, шүдний имплант, периимплантит

Бусад мэдээлэл:






avatar