Шүдний эмч, мэргэжилтнүүдийн дийлэнх хэсэг нь ажлаас шалтгаалсан ууц, нурууны асуудалтай байгаа нь тогтоогдлоо
29-Jan-2016 1000 0.0 0

JEDDAH, Saudi Arabia: Ажлаас шалтгаалсан араг яс булчингийн хамааралтай эмгэгүүд сүүлийн жилүүдэд онцгойлох хэмжээнд өсөн нэмэгдэж байгааг судалгаа харуулж байна. Хүн амын бараг 60-90 хувьд нь нурууны ямар нэг төрлийн эмгэг өөрчилөлт илэрдэг бөгөөд энэ нь зарим талаар тэдгээрийн амьдралын хэм хэвшилтэй холбоотой байдаг. Саяхан Саудын Араб улсад хийгдсэн судалгаагаар шүдний эмч нар хөдөлгөөн багатай суугаа ажлын нөхцөлөөс шалтгаалж мөр, хүзүү, нурууны эмгэгт өртөх өндөр эрсдэл дунд байгаа нь тогтоогдсон байна.

Судалгаанд эрэгтэй болон эмэгтэй 60 эмч нарыг хамруулсан бөгөөд тусгайлсан нэр хаяггүй асуумжийн дагуу нурууны эмгэг өөрчилөлтийг судалсан байна.

Судалгаанд хамрагдсагсадын 70 % нь нуруугаар өвддөг гэсэн бол тэдгээрийн 48% нь ууцны хэсгээр өвддөг гэсэн нь энэ хэсгийн эмгэг илүү давамгай байгааг харуулж байна. Судалгаанд хамрагдагсадын талаас илүү хувь (57%) нь өдөрт 1-3 өвчтөн үздэг гэжээ. Судлаачдын мэдэгдэж байгаагаар зарим хэвлэлд нурууны эмгэгтэй зарим нэг хүчин зүйлсийг хамааруулж үздэг бөгөөд тэдгээрт эмчийн нас, өдөрт үздэг өвчтөний тоо, эмнэлзүйн тохиолдлууд гэх мэт багтдаг ажээ. Гэвч энэхүү судалгаагаар нурууны эмгэг өөрчилөлтүүдийн тархалт нь ажилласан жил, өдөрт үздэг хүний тоо, ажлын цаг зэрэгтэй хамааралгүй байгаа нь тогтоогдсон байна.

Судалгаанд хамрагдагсадын 17% нь амралтын цагаараа дасгал хөдөлгөөн хийдэг бол 57% нь ажлынхаа дундуур завсарлагын хугацаа гаргадаг гэнэ. Судлаачдын үзэж байгаагаар шүдний эмч нарын дунд ажил хөдөлмөрөөс шалтгаалсан араг яс булчингийн хамааралтай эмгэгийн тархалт өндөр байгаа нь анхаарал татахуйц асуудал гэнэ.

Ажил хөдөлмөрөөс шалтгаалсан ууцны орчимын өвдөлт шүдний эмч нарын дунд их байгаа нь тэдгээрийн суугаа байрлалтай өвчтөн үзэх үед ууц олон хэвлий орчимын булчингуудын тэнцвэрт үйл ажиллагаа алдагдсантай холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Урагш байнга тонгойж өвчтөн үзэх нь ууц орчимын булчинд байнгын хэт ачаалал өгөх төдийгүй хэвлийн булчингууд ихэнхдээ идэвхгүй байдалд байх нь энэ өвдөлтийн шалтгаан гэж тайлбарлаж байна.

Судалгаанд хамрагдагсадын 63% нь нэмэлт хэрэгсэлийн тусламжтайгаар ажлын байрлалыг эрүүл мэндийн хувьд сөрөг нөлөөгүй байлгах боломжтой гэсэн мэдлэгтэй хэдий ч тэдгээрийн зөвхөн 40% нь л нэмэлт хэрэгсэл ашигладаг байна.   

Шүдний эмч нарын дийлэнх хэсэг нь нуруугаар өвддөг гэсэн бол тэдгээрийн 9,5% нь нуруу орчимоор нэлээд ноцтой хэмжээнд байнгын өвдөлт өгдөг, 90% орчим нь нуруугаар бага зэрэг эсвэл дунд зэргийн эрчимтэй өвддөг гэж хариулсан байна.

Судлааяид шүдний эмч нарыг ажлынхаа дундуур амрах, амрах явцдаа дасгал хөдөлгөөн хийх нь ажлаас шалтгаалсан араг яс булчингийн хамааралтай эмгэгт өртөх эрсдлийг бууруулах гол хүчин зүйл гэж зөвлөж байна. Түүнчилэн өвчтөн үзэх байрлалаа бас бодолцож үзэж сайжруулах нь зүйтэй юм гэсэн байна.

Энэхүү судалгаа нь “Prevalence of and risk factors for low back pain among dentists” гарчигтайгаар Journal of Physical Therapy Science сэтгүүлийн 2015 оны 9-р сарын дугаарт нийтлэгдсэн байна. Уг судалгааг Саудын Араб улсын King Abdulaziz University-ийн судлаачид гүйцэтгэсэн байна.


Tag:судалгааны тойм, Шүдний эмч

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar