3D хэвлэгч төхөөрөмжүүд шүдэлбэрийн технологийн салбарт шинэ эрин үеийг эхлүүлж байна
01-Feb-2016 0.0 0

SOESTERBERG, Netherlands: Имплант тулгуурт бүрээсний 3D хэвлэгч ашиглан бэлтгэх технологийн шинэ үе эхэлсэнийг саяхан болсон үйл явдал гэрчиллээ. Саяхан Данийн нэгэн өвчтөн өөртөө тусгай зориулалтын Micro Filled Hybrid материал ашиглан 3D хэвлэгчээр бэлтгэсэн бүрээс суулгуулсаныг дижитал технологийн дараагийн шинэ эриний эхлэл гэж үзэж байна. Энэхүү бүрээс суулгуулсан өвчтөн нь Данийн шүдний зориулалтын 3D хэвлэгч төхөөрөмжийн үйлдвэрлэл эрхэлдэг    Vertex-Dental ба NextDent-ийн CEO Rik Jacobs байлаа.

Rik Jacobs өөрийн 3D төхөөрөмж ашиглан бэлтгэсэн бүрээсийг 1-р сарын 22 өдөр Vertex-Dental ба NextDent-ийн хамтын ажилагааны хүрээнд зохион байгуулагдсан конференц дээр үзүүлсэн юм. Уг бүрээсийг Ниперландын Амстердам хотын Нүүр Ам Судлалын Академийн Имплантын салбарын профессор Dr Daniël Wismeijer-тай хамтын ажиллагааны хүрээнд хөгжүүлсэн байна. Dr Daniël Wismeijer профессор нь имплантын салбар болон хиймэл шүдэлбэрийн салбарт дижитал технологи нэвтрүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээн дээр төвлөрөн ажилладаг бөгөөд Rik Jacobs захирлын бүрээсийг суулгаж өгсөн гэнэ. “Энэ бол 3D хэвлэгч төхөөрөмж ямар үр дүнг үзүүлж чадахыг харуулсан гайхамшигтай ажил болсон. Уламжлалт байдлаар бол ийм төрлийн бүрээсийг хийхэд нэлээд олон эмчилгээний ажилбаруудыг дамжих ёстой бол 3D хэвлэгч төхөөрөмжийн урсгал нь энэхүү олон шат дамжлагат ажилбарыг хангалттай хэмжээнд цөөлж өгч байгаа нь харагдлаа” гэж тэрээр хэлсэн байна.

Micro Filled Hybrid хэмээх материал нь NextDent компаний шүдний салбарт зориулан бэлтгэсэн тусгай зориулалтын бионийцэлт шинж чанар бүхий материал юм. Эдгээр материалууд нь төрөл бүрийн өнгөний сонголттой учир шүдний салбарт олон төрлийн зориулалтаар өргөн хүрээнд ашиглаж болно.

3D хэвлэгчийн технологи шүдний салбарт нэвтэрсэнээр үйлдвэрлэлийн шат дамжлагуудын явцад гардаг олон төрлийн алдааг эрс бууруулж байгаа нь харагдаж байна. Түүнчилэн шүдний эмч нарт өмнөх үеийн хэрэглээний боломж хязгаарлагдмал CAD/CAM системийн албан шахалтаас зайлсхийх боломж олгож байна. Мөн 3D хэвлэгчийн технологийн маш том давуу тал нь материалын зарлага маш бага бөгөөд уламжлалт болон CAD/CAM технологи шиг илүүдэл материалыг зарлагад гаргаж хаяхгүйгээр бүрэн ашигладагт оршино.

Rik Jacobs болон Dr Daniël Wismeijer нар 3D хэвлэгч бол шүдний салбарын ирээдүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. Rik Jacobs CEO-ийн хэлж байгаагаар 3D хэвлэгчийн шүдний технологийн зах зээл 2020 онд 3 тэрбум ам.долларт хүрэх гэнэ. “NextDent-ийн дижитал төхөөрөмжүүдийн иж бүрдэл нь шүдний лабораториудад бага ажиллах хүчээр ажлын бүтээмжээ дээд зэргээр нэмэгдүүлэх боломж олгож байна” гэж тэрээр хэллээ. “Зардал хэмнэх гэдэг нь эрүүл мэндийн тусламжийн салбарт маш чухал зорилт юм шүү” гэж профессор Daniël Wismeijer нэмж хэллээ.


Tag:3D хэвлэгч, технологийн мэдээлэл

Бусад мэдээлэл:






avatar