“Immediate implant placement with ridge expansion technique” чиглэлээр Америк эмч сургалт зохион байгуулна
02-Feb-2016 0.0 2

Имплант суулгах ажилбарт хамгийн их бэрхшээл дагуулдаг зүйл нь шүд авхуулсаны дараах түүшин сэртэнгийн хатингаршил буюу ясны эдийн алдагдал билээ. Орчин үед ясны эдийг нөхөн сэргээж имплант суулгах төрөл бүрийн аргачлалууд ашиглаж байгаагийн нэг өвөрмөц ridge expansion technique-ийн талаар АНУ-ын Эрүү Нүүрний Мэс Засалчдын Нийгэмлэгийн дипломат, имплантын салбарын  мэргэжилтэн эксперт  Jone KIm эмч бүтэн өдрийн лекц, семинар хосолсон сургалт зохион байгуулах гэж байна.

Jone Kim эмчийн хувьд Америкийн суурин солонгос иргэн бөгөөд 1994 онд Калифорни Лос-Анжелесийн Их Сургуулийг төгсөөд түүнээс хойш тасралтгүй имплатын чиглэлээр ажиллаж байгаа салбарын хүрээнд АНУ төдийгүй олон улсад танигдсан туршлагатай мэргэжилтэн юм байна.

Jone Kim эмч хувийн салбарт өөрийн бизнесийг удирдахын зэрэгцээгээр Калифорни Лос-Анжлесийн Их Сургуулийн Эрүү Нүүрний Мэс заслын тэнхимд багшаар ажиллаж, оюутнуудын гардан дадлагын хичээлийг удирдан явуулдаг гэнэ.

Тэрээр OSSTEM/Hi-Ossen AIC академийн шугамаар Америкийн хэмжээнд шүдний салбарын мэргэжилтнүүдэд зориулан цувралаар Имплантын ахисан түвшний эмчилгээ, технологиудын талаар лекц уншиж сургалтууд зохион байгуулдаг туршлагатай лектор юм.

Jone Kim эмч Монголд айлчилахын өмнө Вьетнам, Камбож улсуудаар саатаж “Crestal approach maxillary sinus bone graft with immediate extraction” чиглэлээр лекц унших бөгөөд 3-р сарын 1 өдөр Монголын шүдний эмч нарт зориулан “Immediate implant placement with ridge expansion technique” лекц унших гэж байна.

Түүний Монголд зохион байгуулах лекцийн онцлог нь тэрээр яг Америк улсад зохион байгуулдагтай ижил стандартын өндөр түвшинд бэлтгэгдсэн зураг үзүүлэн бүхий лекцийг үзүүлэх бөгөөд өндөр нягтралтай өргөн дэлгэцийн видео проектороор эмнэлзүйн бодит тохиолдлуудыг хэн бүхэнд ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр танилцуулж харилцан яриа хэлбэрээр сургалтыг удирдах юм байна.

 

 

Cургалт 2016 оны 3-р сарын 1-2 (Мягмар, Лхагва) өдөр болно.

Сургалтанд имплантын салбарын мэргэжилтнүүд төдийгүй шүдний эмч нар, төгсөлтийн дараах сургалтын оюутнууд хамрагдах боломжтой.

Сургалтанд хамрагдагсадад 2 кр олгоно.

Сургалт болох газар болон үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд оруулах болно.

 

 

 

Зохион байгуулагч:

АШУҮИС-ийн Нүүр Амны Согог, Гажиг заслын тэнхим

Харилцах утас: 99133594, 99055632

 

 


Tag:Сургалт, имплантын сургалт, ridge expansion technique

Бусад мэдээлэл:






avatar
sain bnu? bagshaa, yaj bvrtgvvleh we? Tolbor ni hed we? Bayrlalaa
avatar
0
Дээр байгаа утасаар холбогдоод бүртгэл нээсэн эсэхийг лавлаарай. Бүртгэл зохион байгуулалтыг НАГЗ тэнхим хариуцаж байгаа
avatar