Ерөнхийлөгчдийн инээмсэглэл, сонгогчидын сонголтонд нөлөөлдөг томоохон хүчин зүйлсийн нэг болохыг судалгаа харуулж байна
12-Feb-2016 401 0.0 0

OAK BROOK, Ill., USA: Америкийн дараагийн ерөнхийлөгчийг тодруулах сонгууль энэ оны 11-р сард болно. Уран гоё үгс болон намуудын сурталчилгааны зэрэгцээгээр сонгогчидын сонголтонд шууд нөлөөлөх өөр бусад хүчин зүйлс байдгийн нэг нь дур булаам инээмсэглэл юм. Америкийн 1000 гаран насанд хүрсэн иргэдийг хамруулан саяхан хийгдсэн судалгаагаар АНУ-ын эрх баригч хоёр гол намуудаас нэр дэвшиж сонгогдож байсан ерөнхийлөгч нараас сонгогчдын дийлэнх хувь нь Рональд Рейганыг хамгийн сайхан инээмсэглэдэг ерөнхийлөгч байсан гэж үздэг нь тогтоогдсон байна.

Судалгаанд Бүгд найрамдах намаас нэр дэвшин сонгогдсон АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Рональд Рейган хамгийн сайхан инээмсэглэдэг ерөнхийлөгч гэж судалгаанд хамрагдагсадын 60% үзсэн бол түүний удаах байранд Жорж Буш 16%, Жералд Форд 12%-тус тус эзэлсэн байна. Тэгвэл Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон ерөнхийлөгч нарын хувьд судалгаанд хамрагдагсадын бараг тал хувь (45%) Жон Кеннедиг хамгийн сайхан инээмсэглэдэг ерөнхийлөгч гэж үзсэн байна. Тэгвэл одоогийн ерөнхийлөгч Брак Обамаг 24% сайхан инээмсэглэгэд гэж үзсэн бол Билл Клинтоныг 17% дэмжсэн байна.

Жон Кеннедийн хувьд эрэгтэй эмэгтэй хүйс харилцан ялгаагүй сайхан инээмсэглэдэг гэдэгтэй санал нэгдсэн бол Брак Обамагийн хувьд эмэгтэйчүүд (30%) эрэгтэйчүүдээс (19%) илүү сайхан инээмсэглэдэг гэж үзсэн байна. Тэгвэл Билл Клинтоны хувьд энэ нь эсрэг байсан бөгөөд эрчүүд (22%) эмэгтэйчүүдээс (12%) түүнийг сайхан инээмсэглэдэг гэж үздэгээ илэрхийлсэн байна.

Түүнчилэн уг судалгаа нь үе хоорондын үзэл бодлын ялгаатай байдлыг ч мөн тусгаж харуулсан байна.    45-64 насны иргэдийн 65% нь Рональд Рейганы инээмсэглэлийг шилдэг гэж үзсэн бол 1980-2000 оны хооронд төрсөн хүмүүсийн 48% нь түүнийг сайхан инээмсэглэдэг гэж хариулсан байна. 18-34насны иргэдийн 25% нь Жорж Бушийг шилдэг инээмсэглэл гэж үздэг бол түүний өрсөлдөгчид дөнгөж 12%-тай байна.

Энэхүү судалгааг Delta Dental Plans Association-ын захиалгаар Kelton Global фирм 2015 оны 10-р сард явуулсан бөгөөд судалгаанд хамрагдагсадад цахим шуудангаар асуумж илгээж онлайнаар санал асуулгыг гүйцэтгэсэн байна.


Tag:АНУ, сонгууль, менежемент

Бусад мэдээлэл:






avatar