Dental sealants болон фторт түрхлэгийн урьдчилан сэргийлэх эмчилгээний үр дүнгийн харьцуулсан судалгааны талаар
15-Feb-2016 1259 0.0 0

HELSINKI, Finland: Олон удаагийн эмнэлзүйн туршилт судалгаагаар sealant болон фторт түрхлэг нь шүдний цоорлоос урьдчилан сэргийлэхэд ач тустай зүйлс болох нь тогтоогдсон ч эдгээр хоёр урьдчилан сэргийлэх аргачлалын аль нь илүү талаар хооронд нь харьцуулсан үзүүлэлт өнөөг хүртэл тодорхой бус байсаар байна. Үүнд хариулт өгөх зорилгоор Cochrane Oral Health Group-ийн судлаачид өнөөг хүртэл хийгдсэн судалгаанууд дээр анализ хийж үзсэн байна.

Урьдчилан сэргийлэх хоёр аргачлалын ач тусыг харьцуулахын тулд судлаачид 1984-2014 онуудын хооронд хийгдсэн 8 судалгааны өгүүллийг иш татан ашигласан байна. Судалгаанд нийтдээ 1127 өвчтөний дата ашигласан бөгөөд тэдгээрийг санамсаргүй түүврийн байдлаар sealant хэрэглэсэн бүлэг болон фторт түрхлэг хэрэглэсэн бүлэг гэж ангилж шүд цоорох өвчинд өртөмтгий байдлыг харьцуулан үзжээ. Судалгаанд хамрагдагсад энэлзүйн туршилт судалгаа эхлэх үед 5-10 настай байсан байна.

Судлаачдын олж тогтоосноор хуванцар суурьтай sealant материалууд нь хүүхдийн байнгын араа шүдний гадаргууд 2 жилийн хугацаатай туршилтын явцад 3,7%-аар, 9 жилийн хугацаанд 29%-аар фторт түрхлэгэс илүү үр дүнтэй байсан байна.

Тэгвэл хуванцар суурьт sealant материал болон фторт түрхлэгийг байнгын араа шүдэнд хавсран хэрэглэсэн тохиолдолд 2 жилийн хугацаатай туршилтын явцад фторт түрхлэг дангаар нь хэрэглэснээс 14,4%-аар шүдний цоорлыг бууруулж байгаа нь тогтоогдсон байна. Харин glass ionomer sealants-ын хувьд фторт түрхлэгтэй ижил үр нөлөөтэй гэж судлаачид үзэж байна.

Хэдийгээр зарим эмнэлзүйн судалгаагаар хүүхдийн байнгын араа шүдний хоршихуйн гадаргад хэрэглэхэд фторт түрхгэлээс илүү үр дүнтэй гэсэн нотолгоо байдагч энэ үр дүн нь нийтэд хүлээн зөвшөөрөгдөх хараахан боломжгүй юм гэж Cochrane Oral Health Group-ийн Эрүүл мэндийн үнэлгээний төвийн Финлянд улсын салбарын мэргэжилтэн, судалгааны багийн гишүүн Dr Anneli Ahovuo-Saloranta хэлж байна.

“Судалгааны дата материал хангалттай бус байгаа тул шууд аль нь илүү талаар дүгнэлт гаргахад эрт байгаа бөгөөд дээрх судалгаануудад хамрагдсан өвчтөнүүдийн хооллох зуршил, фторт бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ, шүд цоорох өвчний тархалт зэрэг нь ямар нэг эмнэлзүйн туршилт хийгдээгүй хангалттай бус байгаа тул эдгээрийг тодруулах шаардлагатай байна” гэж судлаач   Dr Anneli Ahovuo-Saloranta үзэж байна.

Судалгааны явцад түүний санааг зовоож буй өөр нэг асуудал нь фторт түрхлэгийг шаардлагагүй тохиодолд хэрэглэсэн тохиолдол харьцангуй их байгаа нь гэнэ. Мөн түүний үзэж байгаагаар дээрх хоёр аргачлалын эмчилгээний үр дүн нь өвчтөн болгоноос шалтгаалан хүн бүрт харилцан адилгүй нөлөөлөх боломжтой нь бас нэг бэрхшээлтэй зүйл гэлээ.  

Энэхүү судалгаа нь цуврал байдлаар хийгдсэж байгаа бөгөөд анхны үр дүн нь 2006 онд хэвлэгдсэн бол хоёрдугаар судалгаа нь 2010 онд нийтлэгдсэн байна.

Ерөнхийдөө бол шүдний эмнэлэгт ашигладаг sealants болон фторт түрхлэгүүд нь өдөр тутам фторт оогоор шүдээ угаах болон фтор агуулсан бусад бүтээгдэхүүний хэрэглээний хамтаар шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргачлал болох нь тогтоогдсон байдаг.

Энэхүү судалгаа нь “Pit and fissure sealants versus fluoride varnishes for preventing dental decay in the permanent teeth of children and adolescents” гарчигтайгаар Cochrane Library database-д 1-р сарын 18 өдөр онлайнаар нийтлэгдсэн тул шаардлагатай бол та бүхэн үзэж сонирхож болно.

 

 


Tag:урьдчилан сэргийлэлт, судалгааны тойм, фторт түрхлэг, dental sealant

Бусад мэдээлэл:






avatar