Эмч нарын имплантын талаарх суурь мэдлэгийг сайжруулах замаар имплантын салбарт тулгарч болзошгүй хүндрэл бэрхшээлээс сэргийлэх боломжтой
15-Feb-2016 929 0.0 0

Jone Kim эмчээ та өөрийн талаар манай уншигчидад товч танилцуулахгүй юу

Миний хувьд UCLA буюу University of California, Los Angeles сургуулийг 1994 онд Нүүр амны их эмч мэргэжлээр төгссөн. Түүний дараагаар нүүр амны мэс заслын чиглэлээр үргэлжлүүлэн суралцаж 1998 онд UCLA Graduate School-аас АУ магистрын зэрэг авсан. Улмаар The Center for Corrective Jaw Surgery-д эрүү нүүрний мэс заслын чиглэлээр суралцан нүүрний ортогнатик мэс засал болон нөхөн сэргээх чиглэлээр мэргэшсэн. Одоогоор хувийн салбарт өөрийн бизнесийг удирдахын зэрэгцээгээр  UCLA School of Dentistry-ийн Нүүр Амны мэс заслын тэнхимд багшилж байна.

Энэ ажлуудынхаа хажуугаар American Association of Oral & Maxillofacial Surgeons-ийн шугамаар имплантын чиглэлээр АНУ-ын хэмжээнд болон олон улсын хэмжээнд урилгаар лекц уншдаг. Миний хувьд the American Board of Oral & Maxillofacial Surgery-ийн албан ёсны итгэмжлэл (board certified oral & maxillofacial surgeon) бүхий мэс засалчийн хувьд дотоод болон гадаад улс орнуудад энэ чиглэлээр лекц унших, гардан дадлага удирдах эрхтэй бөгөөд 3-р сард Монгол улсад айлчилахын өмнө Турк, Киргизстан, Камбож улсуудад лекц унших,  сургалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа.  

Энэ бол таны Монгол улсад зочилж буй анхны тохиолдол. Танд ямар нэгэн төсөөлөл байна уу? Та ер нь Монгол улсын талаар хэр мэдэх вэ?

Чин үнэнийг хэлэхэд би Монгол улсын талаар тийм ч сайн мэдэхгүй. Би урьд нь Монгол улсад ирж байгааүй бөгөөд АНУ-д амьдардаг нэг ч монгол хүнтэй уулзаж байгаагүй. Гэхдээ миний хувьд Монгол хүмүүс Слонгос хүмүүстэй төрх байдлын хувьд ч зан чанарын хувьд ч их адилхан гэж сонсож байсан. Иймд би огт мэдэхгүй өөр газар очих гэж байгаа ч санаа зовохгүй байна. Нөгөө талаар маш олон хүмүүс надад Монголыг маш хүйтэн газар гэж хэлж байсан. Иймд би нэлээд олон дулаан хувцас чирж явах хэрэг гарах нь шиг байна. Би монголд олон эмч нартай танилцаж бид бүхэн өөр хоорондоо туршлагаасаа хуваалцаж үр дүнтэй цаг хугацааг өнгөрүүлэх болно гэдэгтээ итгэлтэй байна.

Та имплантын салбарын туршлагатай мэргэжилтний хувьд ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

АНУ-ын тухайд жил бүр имплант эмчилгээний эрэлт өсөн нэмэгдэж байна. Дэлхий дахинд ч үүнтэй нэгэн адил байгаа гэдэгт итгэлтэй байна. Зарим нэг баримтаар 2020 он гэхэд имплант эмчилгээний эрэлт 2010 оныг бараг хоёр нугалах хэмжээнд очино гэсэн хүлээлт үүсээд байна. 2010 оны байдлаар АНУ-д жил бүр 2 сая орчим имплант суулгах мэс засал хийгддэг байсан бол 2020 онд энэ хэмжээ 4 сая болж өсөн нэмэгдэх нь. 18 жилийн өмнө намайг эрүү нүүрний мэс засалч чиглэлээр сурж төгсөж байхад имплантын мэс заслыг зөвхөн эрүү нүүрний мэс засалч эсвэл периодонтологич эмч хоёр л хийх эрхтэй байсан. Одоо энэ салбарт ерөнхий мэргэжлийн нүүр амны эмч нар их хэмжээгээр орж ирсэн нь имплант суулгах мэс ажилбарын техник энгийн болсон болон материал технологи сайжирсантай холбоотой төдийгүй энэ чиглэлийн сургалт маш олон болсонтой холбоотой болов уу гэж үзэж байна. Гэвч имплантын салбарт сургалтыг илүү сайжруулах шаардлагатай байна. Ерөнхий мэргэжлийн шүдний эмч нар нүүр амны мэс засалч болон тулгуур эдийн эмч нарын адил мэдлэг чадвар, туршлага байхгүй ч энэ салбарт олноор ажиллах болсон нь томоохон асуудлуудыг дагуулж байгаа нь нууц биш. Сүүлийн жилүүдэд үүнтэй холбоотойгоор имплантын хүндрэл маш ихээр нэмэгдэх боллоо. Энэ олон тулгамдаж буй асуудлуудаас зайлсхийх арга зам нь миний хувьд имплантын салбарт сургалтыг сайжруулах, нүүр амны мэс заслын суурь мэдлэгийг эмч нарт илүү сайн өгөх асуудал юм. Мэс заслын суурь мэдлэгтэй эмч өөр тулгамдаж буй ямар ч асуудлыг мэргэжлийн хувьд шийдвэрлэх боломжтой болно. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэж чадвал имплантын салбарын ирээдүй гэрэлтэй сайхнаар харагдаж байна.

Миний хувьд UCLA буюу University of California, Los Angeles сургуулийг 1994 онд Нүүр амны их эмч мэргэжлээр төгссөн. Түүний дараагаар нүүр амны мэс заслын чиглэлээр үргэлжлүүлэн суралцаж 1998 онд UCLA Graduate School-аас АУ магистрын зэрэг авсан. Улмаар The Center for Corrective Jaw Surgery-д эрүү нүүрний мэс заслын чиглэлээр суралцан нүүрний ортогнатик мэс засал болон нөхөн сэргээх чиглэлээр мэргэшсэн. Одоогоор хувийн салбарт өөрийн бизнесийг удирдахын зэрэгцээгээр  UCLA School of Dentistry-ийн Нүүр Амны мэс заслын тэнхимд багшилж байна.

 

Энэ удаа Монголд унших лекцийн талаар товч танилцуулахгүй юу

Миний хувьд Монгол улсад цаашид цуврал байдлаар хэд хэдэн сургалтуудыг зохион байгуулах бодолтой байгаа. Яг ийм сургалтуудыг мөн БНХАУ болон Азийн бусад улсуудад зохион байгуулж байсан. Лекцийг зохион байгуулах хүмүүстэйгээ ярилцаж тохирсрны үндсэн дээр энэ удаа Ridge expansion with immediate implant placement: Predictable treatment option for narrow alveolar ridge гэсэн сэдвийг сонгосн байгаа.

Сэдэв маань яаралтай заалтаар суулгах имплант эмчилгээний үед ясны эд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд хэрхэн яс нөхөх талаарх бодит эмнэлзүйн тохиолдлуудад үндэслэсэн аргачлалыг танилцуулах юм. Имплантын салбарын мэргэжилтэн төдийгүй ерөнхий мэргэжлийн нүүр амны эмч нарт ойлгомжтой байдлаар зураг үзүүлэн дээр тулгуурлан бэлтгэсэн байгаа.

Мэдээж энэ сэдэв маань имплантын салбарын маш чухал тулгамдсан асуудлуудын нэг тул танай улсад энэ чиглэлээр олон сургалтууд болсон гэдэгт итгэлтэй байна. Гэвч миний хувьд жил бүр, сар тутам өөрийн лекцийн агуулгыг байнга шинэчилж баяжуулж байдаг тул та бүхэн лекцэнд сууснаар АНУ-ын хэмжээнд эмнэлзүйн салбарт нэвтэрч буй шинэ аргачлалуудтай танилцах боломжтой гэж бодож байна. 

Ярилцсанд баярлалаа.

 


Tag:Jone Kim, Ярилцлага, шүдний имплант

Бусад мэдээлэл:






avatar