Шүдний салбарт антибиотикын хэрэглээ түгшүүрийн харанга дэлдэх хэмжээнд байгааг судлаачид анхааруулж байна
16-Feb-2016 1433 0.0 0

VANCOUVER, Canada: Антибиотикийн замбраагүй хэрэглээний улмаас сүүлийн жилүүдэд нян бактериуд антибиотикт дийлдэхгүй тэсвэртэй болж байгаа нь дэлхийн өнцөг булан бүрт эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаад байгаа томоохон асуудлуудын нэг болоод байна. Тэгвэл энэ асуудлыг Канадын судлаачид хөндөж эмийн жорын мэдээллийн санд анализ хийж үзсэн бөгөөд 1996-2013 онуудад шүдний салбарт антибиотик зэрэг эмийг жороор олгох байдал хэр зэрэг байсанд үнэлгээ өгсөн байна. Судлаачид дээрх он жилүүдэд антибиотикын хэрэглээ ерөнхийдөө буураад байсан ч шүдний салбарт бичиж өгөх явдал анхаарал татахуйц хэмжээнд өсөн нэмэгдсэн байгааг олж илрүүлсэн байна.

Энэхүү судалгааг Канад улсын University of British Columbia-ын судлаачид өөрийн бүс нутгийн эмийн жорын мэдээллийн санд тулгуурлан хийж гүйцэтгэсэн байна.  Судлаачид судалгааны анализ боловсруулалт хийхдээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуллагаас эмийн хэрэглээг тооцдог статистик үзүүлэлт болох defined daily dose (DDD)-ийг ашигласан бөгөөд Defined daily dose (DDD)-ийн жор бичилтийн хэмжээг тогтоохдоо 1 өдөр 1000 хүн амд хэд бичиж байгаа (DID) үзүүлэлтээр тооцжээ.

Судлаачдын олж илрүүлсэнээр 1996-2013 онуудад эмчилгээнд антибиотик бичиж өгөх явдал 12,7%-аар багассан байна. 2013 оны байдлаар British Columbia бүс нутгийн эмч нар нийтдээ 2,6 сая антибиотокын жор бичиж өгсөн бол түүний 11,3%-ийг шүдний эмч нар бичиж өгсөн байна. Ерөнхий мэргэжлийн эмч нар мэдээж эмийн жор бичилтийн зонхилох хувийг (87.5%)-ийг эзлэж байна. Энэ хугацаанд эмийн жор бичилт 62%-аар ихэссэн бөгөөд 1996 онд DID үзүүлэлт 0,98 байсан бол 2013 онд 1,59 DID болсон байна.

Тухайлсан эмийн бодисын хувьд авч үзвэл судлаачид amoxicillin ба clindamycin-ы хэрэглээ өсөн нэмэгдсэн бөгөөд эдгээр нь 2013 оны байдлаар шүдний салбарт ашиглаж буй гол антибиотокууд болохыг олж илрүүлжээ. Хэдийгээр шүдний ихэнх өвчнүүдийн үед хэрэглэх хамгийн чухал антибиотокуудын эгнээнд penicillin ордог ч дээрх хугацаанд narrow-spectrum antibiotic-ууд буюу penicillin V-ийн хэрэглээ огцом буурсан болохыг мөн тогтоосон байна. Судлаачид антибиотокийн хэрэглээний энэхүү тренд маягийн өөрчилөлт буюу amoxicillin-ын хэрэглээг цусны урсгалаар дамжин хатгаа болон мэс заслын шархны халдвар үүсгэгч зарим төрлийн антибиотикт тэсвэртэй нян бактериуд буюу Methicillin-resistant Staphylococcus aureus зэрэгтэй холбон тайлбарлаж байна.

АНУ-ын Centers for Disease Control and Prevention байгууллагын тайлангаас харвал тус улсын хэмжээнд жилд хамгийн багаар бодоход 2 сая гаран иргэн антибиотикт тэсвэртэй нян бактерийн халдвар авдаг бөгөөд түүнээс 23000 орчим нь үхлээр төгсдөг байна.

Энэхүү судалгаа нь “Antibiotic prescribing by dentists has increased: Why?” гарчигтайгаар Journal of the American Dental Association сэтгүүлийн 2-р сарын 5-ы дугаарт онлайнаар хэвлэгдсэн байна.

 

 

 

 

 

 


Tag:антибиотик, судалгааны тойм

Бусад мэдээлэл:






avatar