2016 оны Нүүр Амны Эмчийн мэргэжлийн зэргийн шалгалтын зар, бүрдүүлэх материал, нийтлэг шалгуур, тусгай шалгуур үзүүлэлтүүд
17-Feb-2016 1814 0.0 0

2016 онд Нүүр Ам Судлалын Чиглэлээр мэргэжлийн зэрэг горилох хүсэлтэй мэргэжилтний материалыг  Монголын шүдний мэргэжилтэний холбоо 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 3 дугаар сарын 22-ны дотор Нүүр Ам Судлалын Сургуулийн 308 тоот өрөөнд хүлээн авна.

Лавлах утас:

- Нүүр ам судлалын  эмч нар – Ц.Хонгорзул 88000740

-Нүүр ам судлалын сувилагч нар - М.Энхтайван 99082008

 

МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОХ

МЭРГЭЖИЛТЭНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

 

  1. Мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн хувийн өргөдөл
  2. Байгууллагын даргаар баталгаажуулсан мэргэжлийн зэрэг горилогчийн бүрэн бөгөлсөн маягт / Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулсан загвараар/
  3. НИЙТЛЭГ болон ТУСГАЙ ШАЛГУУР үзүүлэлт хангасныг баталгаажуулах баримтууд
  4. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэнд мэргэжил эзэмшсэн диплом , мэргэжлийн үнэмлэхийн баталгаажсан хуулбар
  5. Маргэжлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол үнэмлэхийн эх хувь
  6. иргэний үнэмлэхний хувь
  7. 3*4 хэмжээний 2 хувь зураг

 

МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ НИЙТЛЭГ ШАЛГУУР

 

  1. Ахлах зэрэг горилох шалгалт өгөх эрх авах эмнэлэгийн мэргэжилтэн нь дараах нийтлэг шалгуурийг хангана.Үүнд:
  1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэнд мэргэжил эзэмшсэн диплом , мэргэжлийн үнэмлэхтэй байх
  2. Тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
  3. Тухайн мэргэжлээрээ төрөлжсөн мэргэжил эзэмшсэн байх
  4. Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх
  5. Тусгай шалгуурын биелэлт
  1. Тэргүүлэх зэрэг горилох шалгалт өгөх эрх авах эмнэлэгийн мэргэжилтэн нь дараах нийтлэг шалгуурийг хангана.Үүнд:
  1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэнд мэргэжил эзэмшсэн диплом , мэргэжлийн үнэмлэхтэй байх
  1. Тухайн мэргэжлээрээ ахлах зэрэг авсанаас хойш 5  ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх, мөн тухайн мэргэжлээрээ одоо ажиллаж буй

/13 жилээс дээш хугацаанд/

  1. Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх
  2. Тусгай шалгуурын биелэлт

 

  1. Зөвлөх зэрэг горилох шалгалт өгөх эрх авах эмнэлэгийн мэргэжилтэн нь дараах нийтлэг шалгуурийг хангана.Үүнд:
  1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэнд мэргэжил эзэмшсэн диплом , мэргэжлийн үнэмлэхтэй байх
  2. Тухайн мэргэжлээрээ төрөлжсөн мэргэжил эзэмшсэн байх
  1. Боловсролын докторын зэрэгтэй байх
  2. Мэргэжлээрээ 20 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан одоо тухайн мэргэжлээрээ ажиллаж буй
  3. Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх
  4. Тусгай шалгуурын биелэлт

 

ТУСГАЙ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

 

Нүүр Ам Судлалын чиглэлээр мэргэжлийн зэрэг горилох эмнэлэгийн мэргэжилтэн доор дурдсан тусгай шалгуурыг заавал биелүүлсэн байна.

Үүнд:

  1. Монголын Шүдний Мэргэжилтний Холбоо болон бусад Нүүр Ам Судлалын нарийн мэргэжлийн  холбооны аль нэгний гишүүн байх.
  2. Урт богино хугацааны сургалтанд тасралтгүй хамрагдсан байх

/албан ёсны сертификат авсан байх/

  1. Мэргэжил нэгт эмч нартаа хүндэтгэлтэй харьцдаг, ёс зүйн сургалтанд хамрагдсан байх
  2. Нийгмийн хариуцлагаа сайн хэрэгжүүлсэн буюу хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн эмчилгээ ба урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлууд хийсэн байх

 

 

Зэргийн шалгалтанд орох хүмүүс АНКЕТ-ийг ЭНД ДАРЖ татаж авна уу

 

 

 

 

 

 

 

 

 

 


Tag:Зэргийн шалгалт, дотоод үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar