Судлаачид имплантын гадаргуу болон ясны эдийн хооронд үүсэх холбоог бэхжүүлэх шинэ арга замыг оллоо
17-Feb-2016 350 0.0 0

BRISTOL, UK: Их Британийн University of the West of England (UWE)-ийн судлаачид имплант болон ясны хооронд үүсэх холбоог сайжруулах шинэ арга зам нээж олсоноо зарлалаа. Судлаачид lysophosphatidic acid (LPA) хэмээн нэрлэгддэг биоактив липид нь витамин Д-тэй харилцан үйлчилсэнээр яс хэлбэржүүлэх үүрэг бүхий эсийн үйл ажиллагааг дэмжиж өгдөгийг илрүүлсэн байна. Энэхүү судалгааны үр дүн дээрээ үндэслэн судлаачид LPA-аар бүрсэн гадаргуу бүхий имплантыг хөгжүүж байгаа бөгөөд энэ нь ясны эд болон имплантын хооронд үүсэх холбоог сайжруулах үр дүнтэй гэнэ.

“Мэс заслын зориулалтаар ашиглагдаж байгаа ихэнх имплантууд нь титанаар хийгдсэн байдаг. Эдгээрт хиймэл үе, хугарсан ясыг бэхлэгч шураг, бэхлэгч ялтас мөн шүдний имплант зэрэг хамаардаг ” гэж University of the West of England-ийн Био Анагаах ухааны салбарын ахлах багш Dr Jason Mansell хэлж байна.

“Хэрэв өвчтөний ясны эд имплантын гадаргууд өвчтөний биеийн өөрийн гаралтай эдгэрэлтийн процессийн үр дүнд холбогдох юм бол имплант илүү сайн үүргээ гүйцэтгэдэг. Хэрэв имплант болон ясны эдийн энэ холбоо зөв үүсэх юм бол маш бат бэх холбоо болдог. Гэсэн хэдий ч зарим тохиолдолд холбоо зөв үүсээгүйгээс болж ясны эдийн гаралтай алдаа гарч энэ нь улмаар даамжиран шүдэлбэрт нөлөөлж тэр чигтээ бүрэн хэмжээний дампуурлаар төгсдөг” гэж тэрээр тайлбарлаж байна.

Хэдийгээр өнөө үед имплантын амжилтын үзүүлэлт 88-99%-тай буюу маш өндөр хэмжээнд байгааг ихэнх хэвлэл дээр дурдаж байгаа ч зарим нэг хүчин зүйлс тухайлбал ясны эдийн хэмжээ болон чанар, имплантын шарханд орсон халдвар зэргийн улмаас имплантын алдаа хүндрэл үүсч импплантыг буцааж авах, дахин суулгах шаардлага гардаг. Тэгвэл судлаачид lysophosphatidic acid (LPA)-аар бүрсэн шинэ төрлийн имплантууд нь ойрын ирээдүйд имплант эмчилгээний амжилтын үзүүлэлтийг нэмэгдүлэхэд туслана гэдэгт итгэлтэй байна.

lysophosphatidic acid (LPA) нь гарал үслийн хувьд өөх тосны молекулд оршдог бөгөөд витамин Д-тай харилцан үйлчилэл нь яс хэлбэржүүлэгч эсийн үйл ажиллагааг дэмжиж байгааг олж илрүүлсэн нь энэхүү технологийн гол суурь нь болсон байна. “Бид бүхний мэддэг зарим нэг урвалж бидисууд витамин Д-тай харилцан үйлчилсэнээр яс хэлбэржүүлэх зориулаттай эсийн үйл ажиллагааг дэжиж байгаа олж илрүүлсэн нь үнэхээр сэтгэл хөдөлгөм нээлт байлаа. Витамин Д бол ясны эрүүл мэндийн хувьд амин чухал бодис бөгөөд энэ нь ясны эд үүсгэх эсийн үйл ажиллагааг дэмжиж өгдөгт оршино. Түүнчилэн имплантын гадаргууг бүрсэн эдгээр бодисууд нь витамин Д-тэй харилцан үйлчилсэнээр имплант болон өвчтөний ясны эдийн хооронд сайн холбоо үүсэх явдлыг дэмжиж өгнө” гэж Dr Jason Mansell хэлж байна.

Энэхүү онолын суурь мэдлэг дээр тулгуурлан судлаачид LPA-аар бүрсэн титан имплантын гадаргууг хөгжүүлж байна. “Бид тасалгааны температурт LPA болон титаны хооронд маш хялбараар холбоо үүсэх аррга замыг олж илрүүлээд байгаа төдийгүй саяхан энэ чиглэлээр дахин нэг шинэ зүйл олж илрүүлсэн нь бидний бүтээсэн имплантын бүрхүүл материал нь имплантын гадаргууд нян бактери холбогдохыг таслан зогсоодог шинж чанар юм. Иймд бид хоёр төрлийн маш чухал шинж чанартай материал гарган аваад байна гэж хэлж болно” гэж  Dr Jason Mansell цохон тэдэглэлээ.

Судалгааны дараагийн үе шатанд уг материалын бат бэх байдал болон тогтвортой байдал, хүний биед суулгасны дараах физик шинж чанарууд зэргийг судлах юм байна.

Энэхүү судалгаа нь “Fluorophosphonate-functionalised titanium via a pre-adsorbed alkane phosphonic acid: A novel dual action surface finish for bone regenerative applications” гарчигтайгаар Journal of Materials Science: Materials in Medicine сэтгүүлийн 2015 оны 12-р сарын 24 өдрийн дугаарт хэвлэгдсэн байна.


Tag:судалгааны тойм, имплантын гадаргуу, lysophosphatidic acid (LPA)

Бусад мэдээлэл:






avatar