Хүүхдийн сэтгэл түгшил, айдсыг саармагжуулахад шүдний эмчийн хувцаслалт нөлөөтэй эсэх талаарх судалгааны баримт
18-Feb-2016 1497 1.0 0

Шүдний эмнэлэг, үйлчилгээнээс айх айдас нь хүүхдийн шүдний эмчилгээний практикт онцгойлон тулгамдсан асуудлуудын нэг юм. Тэгвэл саяхан Энэтхэгийн Rishiraj College of Dental Sciences-ийн судлаачид шүдний эмчийн ямар хувцас хүүхдийн эмчээс айх айдаст илүү ихээр нөлөөлж байгаа талаар судалгаа хийсэн байна. Түүнчилэн энэхүү судалгааны зэрэгцээгээр шүдний эмчийн хүйс хүүхдийн айдаст нөлөөлж байгаа эсэхийг мөн судалсан гэнэ.

Судалгаанд 9-12 насны өмнө нь шүдний эмнэлэгт очиж байсан гэсэн туршлагатай нийт 1115 хүүхдийг хамруулсан бөгөөд эрэгтэй болон эмэгтэй эмчид тус тусад нь хуваариалан илгээсэн байна. Мөн хүүхдүүдээс нэмэлтээр шүдний эмнэлэг үйлчилгээний бусад хүчин зүйлсэд хэрхэн хариу үзүүлж байгааг шалгахын зэрэгцээгээр сэтгэл түгшлийн зэргийг огт айхгүй байна гэдгээс маш их айж байна хүртэл түвшин түвшинд нь үнэлсэн байна.

Хүүхдүүдэд нэг эмчийн яг ижил эмнэлгийн нөхцөл байдалд авхуулсан 4 төрлийн өөр хувцастай зургийг үзүүлж аль зураг нь таалагдаж байгааг асуусан бөгөөд түүний хоёр зураг нь энгийн цагаан халаттай бол нөгөө хоёр зураг нь цэнхэр болон ногоон өнгийн хувцастай байсан байна.

Судалгаагаар 718 (62%) хүүхдэд сэтгэл түгшил илэрсэн бол 437 (38%) хүүхдэд ямар нэг зовиур илрээгүй байна. Сэтгэл түгшийл бүхий хүүхдүүдийн 610 (85%) нь охидууд байсан бол 108 (15%) хөвгүүд байжээ. Охид болон хөвгүүдийн хооронд сэтгэл түгшлийн ийм их ялгаатай байдал нь шүдний эмнэлгээс айх айдас нь эмэгтэй хүмүүст илүү байдаг гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэж байна гэж судлаачид үзжээ.

Сэтгэл түгшил бүхий хүүхдүүдэд дээрх эмчийн зургийг үзүүлэхэд 502 (69,9%) өнгөлөг хувцсыг илүү дээр гэж үзсэн бол 216 (30,1%) нь уламжлалт цагаан халат бүхий эмчийн зургийг сонгосон байна. Тэгвэл сэтгэл түгшлийн зориургүй хүүхдүүдээр зураг сонгуулахад  128 (29,2%) нь өнгөлөг хувцастай зургийг, 309 (70,8%) нь энгийн цагаан халаттай зургийг сонгосон байна. Эндээс судлаачид хувцасны өнгө хүүхдийн сэтгэл түгшлийн сөрөг мэдрэмжийг бууруулахад эерэгээр нөлөөлж байна гэсэн дүгнэлт хийж байна.

Хүүхдүүдээс аль хүйсийн эмчийг илүү гэж үзэж байгаа талаар судалж үзэхэд сэтгэл түгшил бүхий хүүхдүүдийн 246 (34%) нь эрэгтэй эмчийг сонгосон бол 452 (66%) нь эмэгтэй эмчийг сонгосон байна. Тэгвэл сэтгэл түгшилгүй хүүхдүүдээр эмчийг сонгуулахад 200 (46%) нь эрэгтэй эмчийг сонгосон бол 237 (54%) нь эмэгтэй эмчийг сонгосон байна. Хүйсийн хувьд авч үзвэл хөвгүүдийн 244 (68.5%) нь эрэгтэй эмчийг сонгосон бол охидуудын 597 (75%) эмэгтэй эмчийг нь охид болон хөвгүүдийн хувьд ижил хүйсийн эмчийг сонгох магадлал өндөр байгааг харуулж байна.

Энэхүү судалгаа нь “A Survey of the Dentist Attire and Gender Preferences in Dentally Anxious Children,” гарчигтайгаар the Journal of Indian Society of Pedodontics and Preventive Dentistry сэтгүүлийн 2016 оны 1-р сарын дугаарт нийтлэгдсэн байна

 

 


Tag:судалгааны тойм, эмчийн хувцас

Бусад мэдээлэл:






avatar