Шүдний гажиг заслын салбарт European Aligner Society (EAS)-ын анхны их хурал амжилттай зохион байгуулагдлаа
19-Feb-2016 0.0 0

VIENNA, Austria: European Aligner Society (EAS) нь 2014 онд Aligner төрлийн эмчилгээний гол ханган нийлүүлэгчид болох Франц, Герман, Итали, Испани болон Их Британи улсуудыг эгнээндээ нэгтгэж байгуулагдсан. Уг холбоо нь шүдний гажиг заслэн эмчилгээний энхүү нэгэн төрлийн талаар илүү өргөн хүрээний мэдлэг мэдээлэл олгох зорилгоор ийнхүү шүдний эмч мэргэжилтнүүд болон үйлдвэрлэгчдийг хамтатган байгуулагдсан байна. Тэгвэл энэ оны 2-р сарын 13-14 –нд тус холбоо анхны их хурлаа Австри улсын Вена хотод зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийтдээ 300 гаран зочид төлөөлөгчид ирж оролцсон нь зохион байгуулагчдын зүгээс илүү холыг харсан гайхамшигтай үйл явдал боллоо гэж үзэх үндэслэл болсон байна.

Эмнэлзүйн тохиолдлуудад үндэслэсэн нийтдээ 27 лекцийг энэхүү арга хэмжээн дээр танилцуулсан бөгөөд гадаадын эмч мэргэжитнүүд тухайлбал Dr Timothy Wheeler оролцож aligner-based эмчилгээний үр нөлөө, ашиг тусыг хамгийн сүүлийн үеийн мэдээ баримтанд тулгуурлан таницууллаа. Судлаачид aligner-based эмчилгээний боломж бололцоо, aligner ашиглаж шүдийг шилжүүлэх үед эмчилгээний үр дүнд нөлөөлөх хүчин зүйлс мөн шүдний гажиг заслын эмчилгээ болон CAD/CAM тэехнологийн хоорондын нийлэмжээс үндэслэн эмчилгээний технологид гарч буй “гибриджих” процессийн талаар хэлэлцсэн төдийгүй шүдний гажиг болон нүүр амны эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн цогц эмчилгээний менежементийн талаар авч хэлэлцсэн байна.

Конференцийн хүрээнд болсон 5 гардан дадлагын сургалтаар эмнэлзүйн цогц эмчилгээ, амны хөндийн 3D сканнер хийх аргачлал, сканнердах болон принтлэх процесс, шүдний гажиг заслын эмчилгээний төлөвлөгөө боловсруулахад 3D төхөөррөмжүүдийг ашиглах талаар мэдээллүүдийг өгсөн бөгөөд маш олон хүмүүс эмчилгээний сүүлийн үеийн технологийн боломжуудыг үзэж сонирхож, үйлдвэрлэгчдээс асууж танилцлаа.

Хэдийгээр уг арга хэмжээ Европын улсуудад зориулагдсан боловч дэлхийн бусад улс орнуудаас тухайлбал Вьетнам, Тайланд, Лебанон болон Ази тивийн бусад улс орнууд Ойрх дорнодоос эмч мэргэжилтнүүд ирж оролцсон байна. Нийлбэр үзүүлэлтээр 42 улс орноос 316 зочид төлөөлөгч оролцжээ.

Их хурлын зэрэгцээ болсон үзэсгэлэнд нийтдээ 22 компани оролцож сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүүдээ дэлгэн үзүүлсэн байна.

Энэхүү арга хэмжэний ерөнхий спонсор Align Technology компаний маркетингийн захирал Ritesh Sharma “Энэхүү анхны арга хэмжээнд ийм их хүмүүс цугласан нь бидний хувьд үнэхээр томоохон сюрприз боллоо. Шүдний эмч нарын хувьд EAS congress нь шинэ арга замыг хайх гарц болж өгч байна. Өргөн хүрээний материал болон технологий дэлгэн үзүүлж байгаа нь оролцогчидод энэ салбарыг бүхэлд нь олж харах боломж олголоо” гэж хэллээ.

Хаалтын ажиллагаан дээр EAS-ын ерөнхийлөгч Dr Graham Gardner “Aligner эмчилгээ бол гайхамшиигтай, сэтгэл татам эичлгээний талбар юм. Бид цаашид Венад болсон энэ их ухарл шиг амжилттай олон олон хурлуудыг зохион байгуулж уулзалдах болно” гэж амлалаа.

Хуралд хэлэлцүүлэгдсэн бүх лекцүүд  www.eas-aligners.com сайтад тавигдсан тул хүссэн хэн бүхэн уг сайтад хандаж энэхүү эмчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм байна.


Tag:aligner-based treatment, гадаад үйл явдал, align technology

Бусад мэдээлэл:






avatar