Intra-oral photo-biomodulation (PBM) төхөөрөмж нь шүдний гажиг заслын эмчилгээний үргэлжилэх хугацааг бууруулдаг болох нь тогтоогдлоо
22-Feb-2016 451 0.0 0

VANCOUVER, Canada: Шүдний гажиг заслын эмчилгээий хувьд эмчилгээний үргэлжилэх хугацаа маш чухал зүйл юм. Шүдний гажигийн төрөл болон эмчилгээний төлөвлөгөөнөөс хамаарч эмчилгээ дунджаар 20-30 сар үргэлжилдэг. Тэгвэл саяхан хэвлэгдсэн  photo-biomodulation (PBM) буюу бага дозоор үйлчилэх гэрлийн эмчилгээний талаар хийгдсэн эмнэлзүйн туршилт судалгааны урьдчилсан үр дүнгээр энэхүү эмчилгээ нь шүдний шилжилт хөдөлгөөний түвшинг нэмэгдүүлж өгсөнөөр эмчилгээний үргэлжилэх хугацааг багасгаж байгаа нь тогтоогдсон байна.

Photo-biomodulation (PBM) эмчилгээний үр дүнг үүдэн хэсгийн шүднүүдийн шилжүүлэлтэнд хэр зэрэг болохыг тогтоохын тулд судлаачид 2011 оны 9-р сараас 2013 оны 9-р сарын хооронд Class I болон II ангилалын гажиг бүхий 11-19 насны 6 эрэгтэй, 13 эмэгтэй өвчтөн сонгон авч судалсан байна. Тэдгээрийн 11 өвчтөн нь эмчилгээнийхээ явцад Biolux Research компаний хөгжүүлсэн photo-biomodulation (PBM)  гэрлийн төхөөрөмж болох OrthoPulse-ийг ашигласан бөгөөд өдөр бүр шүдний эгнээ болгоныг 3,8 минут гэрлээр шарж үйлчилж байсан байна. Бусад өвчтөнүүд нь хяналтыг групп байдлаар гэрлийн эмчилгээний үр дүнг харьцуулан ажиглаж байжээ.

Судалгааны үр дүнд  photo-biomodulation (PBM) нь гажиг заслын эмчилгээний явцад шүдийг эгнээнд нь шахах үед шүдний шилжих хөдөлгөөний үзүүлэлтийг нэмэгдүүж өгсөнөөр эмчилгээний үргэжилэх хугацааг хангалттай хэмжээнд бууруулж өгч байгаа нь тогтоогдсон байна. Photo-biomodulation (PBM) ашигласан группт шүдний шилжилт долоо хоногт 1,27 мм хүрсэнээр эмчилгээ 48 хоног үргэлжилсэн бол хяналтыг бүлэгт шүдний шилжилтийн хурд долоо хоногт 0,44 мм байсан тул эмчилгээ 104 хоног үргэлжилсэн байна.

OrthoPulse төхөөрөмжийг aligner зэмсэг, брэкэт зэмсэг, нум зэрэгтэй алинтай эь ч хослуулан хэрэглэх боломжтой гэнэ. Тус төхөөрөмж нь 2015 оны 7-р сард АНУ-ын Хоол хүнс, эмиийн хяналтын Хороо (FDA)-аас зөвшөөрлөө авсан бөгөөд өнгөрсөн хугацаанд Канад, Европын Холбоо, Австрали, Шинэ ЗЕланд болон бусад улс орнуудад худалдаалах зөвшөөрлөө аваад байна.

2003 онд Biolux Research компани нь их сургуульд суурилсан in vivo ба in vitro орчинд хийгдсэн 20 эмнэлзүйн туршилт судалгааг спонсорлож байсан байна. Энэхүү гэрлийн технологи нь аль хэдийнээ имплантын салбарт нэвтэрч ясны эдийн нөхөн сэргээлтэнд ашиглагдаж байгаа ба эмнэлзүйн туршилт судалгаагаар OsseoPulse төхөөрөмж нь имплантын тогворжилтыг хурдасгаж өгч байгаа нь тогтоогдсон байна.

Энэхүү судалгаа нь “Intraoral photobiomodulation-induced orthodontic tooth alignment: A preliminary study,” гарчигтайгаар BMC Oral Health сэтгүүлийн 1-р сарын 13-ы дугаарт онлайнаар нийтлэгдсэн байна.

 

 


Tag:судалгааны тойм, шүдний гажиг засал, photo-biomodulation

Бусад мэдээлэл:






avatar