World Oral Health Day 2016 Амны хөндийн эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах бэлтгэл ажил эхэллээ
23-Feb-2016 0.0 0

GENEVA, Switzerland: Амны хөндийн эрүүл мэндий ач тусыг дэлхийн хэмжээнд олон нийтэд таниулах, сурталчилах зорилгоор дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй шүдний салбарын мэргэжилтнүүд нэгдэн уламжлалт ёсоор ирэх 3-р сард World Oral Health Day үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. World Oral Health Day үйл ажиллагааны хүрээнд FDI World Dental Federation шинэ сурталчилгааны материалууд бэлтгээд байгаа бөгөөд анх удаа ухаалаг утсанд зориулсан тоглоом бэлтгэн гаргасан гэнэ.

Mad Mouths нэртэй энэхүү тоглоом нь 3-р сард нээлтээ хийх бөгөөд тоглогчид тодорхой цагийн лимит дотор өнгөр, хоолны үлдэгдэл зэрэг агуулсан бохир шүдийг сойздож цэвэрлэх юм байна. Ийнхүү нэг үйлдлийг олон дахин давтан хийснээр шүдийг сойздож угаахын ач тусыг илүү сайн ойлгох боломжтой болох гэнэ. Энэхүү тоглоомыг хийсэн динамик платформ систем нь нүүр амны өвчтөнд зориулсан амны хөндийн арчилгааны санамжуудыг мөн үзүүлэх чадвартай ажээ.

Түүнчилэн World Oral Health Day үйл ажиллагааны хүрээнд шүдээ өдөрт хоёр удаа 2 минутын хугацаатайгаар сойздож угаах зөвлөмж агуулсан видео материалыг мөн YouTube орчинд байршуулах гэнэ.

World Oral Health Day 2016-ийн үйл ажиллагааны хүрээнд соошл сүлжээг өргөн хүрээнд ашиглах бөгөөд шүдний эмч нарт зориулан тэдний өвчтөнүүдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулахад тусламж үзүүлэх төрөл бүрийн контентүүдийг хөгжүүлж байгаа юм байна.

Олон нийтийн аны хөндийн эрүүл мэндийг сайжруулах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээнд хамрагдах хүсэлтэй шүдний салбарын мэргэжилтнүүд, пүүс компаниуд, олон нийтийн байгууллагууд WOHD@fdiworldental.org мейл хаяганд хандан хүсэлтээ илэрхийлсэнээр илүү дэлгэрэнгүй удирдамжийг авах боломжтой юм байна. Удирдамж нь Англи, Франц, Испани хэл дээр байгаа бөгөөд уг материалтай хамт үйл ажиллагааны постер, соошл дизайн, World Oral Health Day үйл ажиллагааны танилцуулга, видео материал, гар утсанд зориулсан тоглоом зэргийг татан авах боломжтой гэнэ.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүссэн хэн бүхэн www.worldoralhealthday.org сайтад хандан авах боломжтой.


Tag:гадаад үйл явдал, амны хөндийн эрүүл мэндийн өдөр, world oral health day

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar