Эвада эмнэлгийн хамт олон Shud.mn сайтыг урт хугацаанд дэмжин хамтран ажиллахаар боллоо
13-Mar-2016 6293 5.0 0

Нүүр ам судлалын салбарт тасралтгүй олон жил үйл ажиллагаа явуулж буй манай тэргүүлэх эмнэлгүүдийн нэг нь яах аргагүй Эвада эмнэлэг юм.

Миний бие өнгөрсөн долоо хоногт ажлын шугамаар Монголд айлчлах явцдаа Эвада эмнэлгийн захиралууд болох Ш.Ариунлхагва, Б.Энхбаатар эмч нартай уулзан Shud.mn сайтын ойрын ирээдүйд төлөвлөж буй үйл ажиллагааны талаар танилцуулсан бөгөөд Эвада эмнэлгийн хамт олон төслийн үйл ажиллагааг халуун дотноор хүлээн авч урт хугацаанд хамтран ажиллаж дэмжих болохоо илэрхийлсэн билээ. Шүдний салбарын шинэ үеийн төлөөлөл болсон залуухан захирлуудтай уулзаж хөөрөлдөх явцад манай салбарын эмнэлгүүд маань зах зээлийн ширүүн давалгааг сөрөн хөл дээрээ баттай зогсож ойрын ирээдүйд илүү оюунлаг үйл ажиллагааг дэмжиж, шинжлэх ухаан технологийн чиглэлээр хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхолтой байгааг сонсох таатай байлаа. Шүдний салбарын шинэ үеийн тэргүүлэх мэргэжилтнүүд маань цаашид өөрсдийн эмчилгээ үйлчилгээг илүү evidence based practice хэлбэрлүү шилжүүлэхийг эрмэлзэж байгаа нь манай салбарт гарч буй тооноос чанарт шилжих томоохон дэвшлийн жишээ гэж миний хувьд олзуурхаж байлаа.

Буцаж ирсэнийхээ дараа Эвада эмнэлгийн санхүүжилтээр веб хөгжүүлэлтийн шинэ үеийн технологиуд худалдан авч ээлжит upgrade хийсэнтэй та бүхэн одоо танилцаж байна.

Орчин үеийн вебийн чиг хандлага мэдээллийг аль болох том зураг, том тод текстээр элдэв чимэг хачиргүй минимал байдлаар илэрхийлэхийг эрмэлзэх болсон тул Shud.mn сайт ч орчин үеийн трэнд болж буй өөрчилөлтөөс хоцролгүйгээр шинэ үеийн чиг хандлагаруу шилжиж байна. Та бүхэн энэ чиг хандлагыг New York Times, CNN, Time magazine зэрэг алдартай веб хуудсуудаас мэдэрсэн байх. Монголын хувьд мэдээний ихэнх веб хуудсууд шинэчилэлт муутай хуучин хэв маягаа хадгалсаар л байна.  

Одоо та бүхэн манай сайтаас мэдээлэл уншихад текстийн хэмжээ томорсон тул урьдынхаас илүү эвтэйхэн, тааламжтай болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Минимал чиглэлийн өөрчилөлт шинэчилэлтийг цаашид ч тасралтгүй хийх болно. Сайтын дизайн шинэчилэлттэй холбоотой өөсрдийн санал хүсэлтийг комментоор болон мейлээр чөлөөтэй илэрхийлэх боломжтой.

Миний бие урьдын адил судалгааны ажлынхаа зав чөлөөгөөр вебийн контент бэлтгэлт дээр цаг зав гарган хичээнгүйлэн ажиллах бөгөөд уншигч мэргэжлийн хамт олон та бүхэн мэдээллийг олон нийтэд хүргэх түгээхэд туслана гэдэгт итгэлтэй байна.

Сайтын үйл ажиллагааг ойлгож чин сэтгэлээсээ дэмжихээ илэрхийлсэн Эвада эмнэлгийн хамт олон захирал Ш.Ариунлхагва, Б.Энхбаатар нартаа нийт нүүр амны эмч мэргэжилтнүүдээ төлөөлөж баярлаж талархаж буйгаа илэрхийлье. Номын цагаан буян арвижих болтугай!

Дашрамд дурдахад өнгөрсөн хугацаанд Эвада эмнэлгийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн 5 тэнхлэгээр зүсэлт хийдэг CAD/CAM систем үнэхээр дээд зэргийн гүйцэтгэлтэй, гайхамшигтай технологи байлаа. Олон улсын Шүдний технологийн үзэсгэлэн дээрээс үзэж биширч явсан төхөөрөмж хэдийнээ монголын зах зээлд нэвтэрчихсэн байгааг харах нь манай шүдний эмнэлгүүд дэлхий ертөнцөөс хоцролгүй зэрэгцэж яваагийн бодит жишээ болж байна.

 

Эвада эмнэлэг 20 жилийн ойн босгон дээр САD/CAM /2014 version/ нэвтрүүллээ. Одоо та санаа зовох зүйлгүй боллоо. - CT /компютер томографи 3D оношлогоо/ - Implant /төрөлхийн мэт шүд/ - Hollywood smile

Posted by Evada Dental on Sunday, December 7, 2014

Tag:Эвада шүдний эмнэлэг, CAD/CAM, талархал

Бусад мэдээлэл:






avatar