University of Birmingham-ийн судлаачид ultrasonic scaler-ийн усан бөмбөлөг үүсэлтийн явцыг үзүүлсэн шинэ төрлийн судалгаа хийжээ
14-Mar-2016 270 0.0 0

BIRMINGHAM, UK: Орчин үеийн өндөр хурдтай дүрс оношлогооны технологийг шинжлэх ухааны салбарт хүний нүдээр тогтоох боломжгүй зүйлсийг дүрслэн үзүүлэхэд ашиглаж байна. Тэгвэл University of Birmingham-ийн Шүдний сургуулийн судлаачид дүрс оношлогооны шинэ үеийн өндөр хурдтай технологиор шүдний цэвэрлэгээнд эмч нарын өдөр тутамдаа ашиглаж буй ultrasonic scaler-ийн үйл ажиллагааны бүрэн хэмжээний зураглалыг гаргасан байна.

Ердийн зураг авах хурдыг 10 000дахин өсгөсөн өндөр хурдны зураг авалтын үед scaler-ийн үзүүрт жижиг дусал хэлбэрийн ус үүсэж байгааг олж илрүүлсэн бөгөөд энэ нь цэвэрлэгээ хийхэд маш чухал нөлөө үзүүлэх томоохон хүчийг бүрдүүлж байна гэж үзсэн байна.  Судлаачдын үзэж байгаагаар энэхүү усан бөмбөлөг зэмсэгийн үзүүрт илүү ойр байх нь хүчин чадлыг нь улам нэмэгдүүлж өгч байгаа гэнэ.

Сувгийн эмчилгээний явцад сувгийг угаах халдврагүйжүүлэх үйл ажиллагаанд сувгийн гадаргууд үүссэн өнгөрийг багаж хүргэлгүйгээр арилгахад энэхүү усан бөмблөгүүд маш чухал үүрэгтэй болох нь тогтоогдсон ба судлаачид эдэд бага гэмтэл учруулах шинэ төрлийн багаж зэмсэгийн дизайн гаргахад энэ нь чухал болохыг судалгааны өгүүлэл дээрээ тэмдэглэсэн байна.

“Бидний электрон микроскоп ашиглан хийсэн бусад судалгаагаар усан бөмбөлөг үүсэлт ихсэхэд өнгөр арилах нь ихсэж байгаа нь тогтоогдсон. Бид энэхүү судалгаандаа үндэслэн орчин үеийн багаж зэмсэгийн хэлбэр дизайныг өөрчилөн илүү үр дүнтэй боловч өвдөлт бага үүсгэх зэмсэг бүтээх боломжтой гэж хэлж чадна” гэж судалгааны багийн ахлагч Nina Vyas хэлж байна.

Тус Шүдний сургуулийн профессор Damien Walmsley “Шүдний өнгөр болон чулууг авах ажилбар нь амны хөндийн эрүүл ахуйн арчилгааны хүрээнд хийгдэх шүдний эмчийн өдөр тутмын томоохон ажлуудын нэг юм. Энэхүү судалгаа нь бидэнд илүү ажлын бүтээмж өндөр, үр дүнтэй багаж зэмсэгийг бүтээх боломж олгож байна” гэж хэллээ.

 Судалгаанд Satelec P5 Newtron Scaler-ийг Satelec tips 10P-тай ашигласан бөгөөд дунд болон дээд хурдаар scaling хийж секундэд 250 000 зураг авах хурдаар бичлэг хийж үйл ажиллагааг судалсан байна. Үзүүрийн шилжилт хөдөлгөөнийг мөн laser vibrometry ашиглан сканнердсан байна. Энэхүү хоёр төрлийн аргачлалыг анх удаа ийнхүү ultrasonic scalers-ийн cavitation үүсэлтийг судлахад ашигласан нь энэ юм байна.

Судалгаа "High speed imaging of cavitation around dental ultrasonic scaler tips," гарчигтайгаар PLOS One сэтгүүлийн 3-р сарын 2 өдрийн дугаарт онлайнаар хэвлэгджээ.


Tag:судалгааны тойм, ultrasonic scaler

Бусад мэдээлэл:






avatar