World Oral Health Day 2016 үйл ажиллагааг дэмжин оролцож байгаагаа илэрхийлэх хамгийн хялбар 3 арга зам
15-Mar-2016 0.0 0

GENEVA, Switzerland: Энэ долоо хоногийн Ням гаригт (3-р сарын 20) дэлхий нийтээрээ World Oral Health Day (WOHD) буюу Дэлхийн Амны хөндийн Эрүүл Мэндийн Өдөр-ийг тэмдэглэх гэж бэлтгэж байна. Дэлхийн Шүдний Эмч Нарын Холбоо буюу FDI World Dental Federation шүдний мэргэжилтнүүд, шүдний салбарын үйлдвэрлэгчид, худалдаачид, пүүс компаниудыг амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгоход зориулагдсан энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Энэхүү үйл ажиллагаанд та дараах 3 арга замаар хялбархан хамрагдаж болно.

1. Амны хөндийн эрүүл мэндийн өдөр компанит ажлын албан ёсны зурагт хуудсыг түгээх

Үүний тулд WOHD 2016 компанит ажлын зурагт хуудсанд өөрийн болон хамт олныхоо зургийг upload хийж эвлүүлээд татаж авч хэвлэн гаргах. Та энэ зурагт хуудсаа өөрийн эмнэлэг болон үйлчилгээний газрууд эсвэл Facebook, Twitter зэрэг сошиал орчинд поостлох боломжтой. Ингэснээр та Амны хөндийн Эрүүл Мэндийн өдрийг дэмжиж буйгаа хялбар арга замаар илэрхийлэх юм. Зурагт хуудас бэлтгэхийн тулд та www.worldoralhealthday.org хаягаар орж Become the star of your WOHD campaign товчин дээр дарна уу.

2.  Амны хөндийн эрүүл мэндийн өдөрт зориулан бэлтгэсэн албан ёсны видеог бусдад түгээх

2016 оны Амны хөндийн эрүүл мэндийн өдөрт зориулан FDI албан ёсны [видео материал] гаргасан бөгөөд уг видеоны агуулга нь өдөрт 2 удаа 2 минутын турш шүдээ угаах нь амны хөндийн эрүүл мэндэд маш чухал ач тустай болохыг ойлгуулахад чиглэгдсэн байна. Шүдний мэргэжилтнүүд энэхүү видеог өөрийн сошиал сүлжээгээр бусдад түгээх нь FDI-ийн амны хөндийн эрүүл мэндийн ач холбогдолыг дэлхий нийтэд ойлглууах арга хэмжээг дэмжиж буй нэг хэлбэр юм.

3. Амны хөндийн эрүүл мэндийн өдөрт зориулан гаргасан албан ёсны ухаалаг утсанд зориулсан тоглоомыг татаж авах

2016 оны Амны хөндийн өдөрллөгт зориулан FDI анх удаа ухаалаг утсанд зориулан Mad Mouths тоглоомыг бүтээсэн байна. Тус тоглоом нь шүд угаахын ач тусыг олон нийтэд ойлгуулахад чиглэгдсэн бөгөөд Англи, Испани, Франц хэл дээр ашиглах боломжтой гэнэ. Тоглоомын албан ёсны нээлт 3-р сарын 16-ы өдөр болно. Үүнийг Apple Store, Google Play зэргээс шууд татаж авах боломжтой.

FDI-ийн зүгээс энэхүү тоглоомыг өвчтөн үйлчлүүлэгчиддээ зөвлөж байхыг шүдний мэргэжилтнүүдээс хүсч байна. Түүнчилэн шүдний мэргэжилтнүүд энэхүү тоглоомыг App Store дээр 5 од автал нь дэмжиж өгөхийг найз нөхөд, таньдаг хүмүүсээсээ хүсэх нь та бүхэн дэлхийн хэмжээнд амны хөндийн эрүүл мэндийн ач тусыг ойлгуудах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй нэг хэлбэр болох гэнэ.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.worldoralhealthday.org хаягаар орж авна уу


Tag:wohd, амны хөндийн эрүүл мэндийн өдөр, world oral health day

Бусад мэдээлэл:






avatar