Дэлхийн Амны Хөндийн Эрүүл Мэндийн Өдөр (WOHD)-ийн үйл ажиллагааны хүрээнд ухаалаг утсанд зориулан гаргасан Mad Mouths тоглоом
17-Mar-2016 0.0 1

GENEVA, Switzerland: Ухаалаг улсанд зориулан Дэлхийн Амны Хөндийн Эрүүл Мэндийн өдөр үйл ажиллагааны хүрээнд бүтээгдсэн Mad Mouths тоглоом Apple Store, Google Play серверүүдэд байршин сонирхсон хэн бүхэн татаж авах боломжтой болсоныг FDI World Dental Federation зарлалаа. Энэхүү тоглоом нь олон нийтэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэгдсэн бөгөөд одоогоор Англи, Франц, Испани хэл дээр ашиглах бооломжтой байгаа юм байна.

Энэ тоглоомыг тоглосоноор тухайн хүн өөрийн амны хөндийн өдөр тутмын арчилгааны талаар илүү ул суурьтай бодоход хүргэх бөгөөд энгийн арга замаар амны хөндийн орчиноо сайжруулах боломжтойг ч ойлгох болно.

Дэлхийн Амны хөндийн Эрүүл Мэндийн Өдрийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхэд туслах үүднээс FDI World Dental Federation энэ мэдээллийг авсан хэн бүхэнд дараах зүйлсийг зөвлөж байна.

  • Тоглоомыг iPhone болон Android утсанд iTunes Store болон Google Play-ээс “Mad Mouths”гэсэн түлхүүр үгээр хайж олоод татаж авах
  • Энэхүү тоглоомын линкийг найз нөхдөдөө Facebook, Twitter болон бусад сошиал сүлжээгээр түгээх
  • Энэ тоглоомыг тоглоод өөрийн гаргаж буй амжилтаа уг тоглоомын эхлэл болон үе болгоны нүүр хуудсан дээр байх social share товчийг дарж олон нийтэд түгээх
  • App Store дээр байгаа тоглоомыг дэмжин 5 star болоход нь туслаж од товчийг дарах

Илүү дэлгэрэнгүй мэдлээллийг www.worldoralhealthday.org хуудаснаас авна уу

 


Tag:WOHD2016, амны хөндийн эрүүл мэндийн өдөр, world oral health day

Бусад мэдээлэл:






avatar
hi
avatar