Шүдний эмчийн ажлын орчин ба халдвар хамгаалал
17-Mar-2016 0.0 0

Нянгийн гаралтай халдвар тархалтын учир шалтгааныг ойлгохын тулд шүдний эмчийн ажлын орчины талаарх мэдлэг зайлшгүй чухал. Учир шалтгааны талаарх мэдлэг дутмагийн улмаас өнгөрсөн зууны ихэнх хугацаанд шүдний эмч нар нүд, хамар, амаа хамгаалах зүйлгүйгээр үзлэг хийдэг байсныг Зураг 19-2-т үзүүлсэн байгаа. 1991 оныг хүртэл шүдний мэргэжилтнүүдийг бээлий, маск, хамгаалалтын нөмрөг, нүдний шил зэргийг эмчилгээний явцад заавал өмсөхийг шаарддаггүй байсан. Тэгвэл өнөөдөр шүдний эмчийн ажилын орчин агаар дуслын замаар нянгийн халдвар тараадаг болох нь нэгэнт тогтоогдоод байна.

Агаар дуслын замаар тархах халдвар

Шүдний эмчийн ашигладаг өндөр хурдны өрөм нь шүдийг өрөмдөж байх явцад өвчтөний шүлс, цус, өнгөрт агуулагдах нян микробыг усан хөргөлтийн системээр дамжуулан орчин тойрны агаарт цацах боломжтой байдаг. (Зураг 19-2)  Хэмжээний хувьд энэхүү агаарт тархах халдвар нь цацлага, мананцар, эерозоль гэсэн 3 хэлбэртэй байна. Аэрозоль хэлбэртэй халдвар нь нүдэнд үл  харагдах боловч хэмжээний хувьд  5-50 мм хэмжээтэй хэсгүүд үүсгэж агаарт хэдэн цагаар хөвж тархадаг. Эдгээр аэрозоль хэсгүүд нь дотроо амьсгалын замаар халдварлах нян бактерийг агуулж байдаг.

Зураг 19-1

OSHA’s Bloodborne Disease Standard-ын дагуу хамгаалах хэрэгсэлээ иж бүрнээр өмссөн эмнэлгийн ажилтан

Гэвч өнөөг хүртэл энэхүү аэрозоль хэлбэртэй халдварын үүсгэгч нь цусны гаралтай халдварууд болох hepatitis B virus (HBV)-ыг халдаасан тухай шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо байхгүй байна. Түүнчилэн хүний дархлал хомсдолын вирус  (HIV)-ын халдвар ч шүдний эмнэлгийн орчинд өвчтэй хүнээс агаар дуслаар дамжих боломж маш бага болох нь нотдлогдсон байдаг. Тэгвэл мананцар хэлбэрээр агаарт тархах халдвар нь гэрлийн цацрагийн эсрэг бол манантаж харагдах бөгөөд  50 мм-ээс их талбайг хамраж агаарт тархадаг. Аэрозоль болон манан хэлбэрийн агаар дуслын халдвар нь уушигны хатгаа болон сүрьеэгийн халдварыг дамжуулах боломжтой байдаг.

Цацлага хэлбэрээр агаарт тархах халдвар нь мөн гэрлийн цацрагт ил харагдах бөгөөд хэсэг тус бүр нь 50 мм-ээс дээш хэмжээтэй байж шууд байдлаар өвчтөний амнаас шүдний эмчийн нүүр, гадуур хувцас хэрэглэл, хажуудах туслах ажилтан зэрэгт нян бактерийн халдварыг халдаах боломжтой. Иймд цацрах болон шүрших хэлбэрээр агаарт тархаж буй халдвар нь шүдний эмч мэргэжилтнүүдэд цусны гаралтай халдвар дамжуулах ноцтой эх сурвалж гэж үздэг.

Тэгвэл эдгээр халдвараас сэргийлэх маск, нүдний шил, бээлий, хамгаалалтын хормогч зэрэг нь өнөөдөр шүдний эмнэлэг үйлчилгээний салбарт үйлчилгээний стандарт шаардлага болж тогтоод байна. Түүнчилэн эмчилгээний өмнө болон явцад ашиглах ам зайлах шингэн, раббер дам, өндөр давтамжийн агаар соруулагч зэрэг нь мөн нян бактерийг бууруулахад сайн нөлөө үзүүлдэг.

Амьсгалын замаар дамжих агаар дусын эрсдлийг өөртөө хүлээн авахыг багасгах чухал хүчин зүйл нь үзлэгийн өрөөний агаарыг тогтмол хугацаанд сэлгэх, өрөөний агаар солилцтол эсвэл өвчтөнийг гаран гартал маскаа авахгүй байх явдал юм.

Зураг 19-2

Өнгөрсөн зууны үед ажиллаж байсан олон эмч нарын ажлын орчины жишээ. Агаар дуслын замаар орчинд халдвар тархаж байгаа нь харагдаж байна

Direct Contamination

Шууд халдвар дамжих эх үүсвэр нь өвчтэй хүний биеийн шингэнүүд бөгөөд шүдний эмч болон ажилтнуудад халдвар авах өндөр магадлалтай.

Indirect Contamination

Дам халдварын эх үүсвэр нь шүлсээр бохирлогдсон шүдний эмч, эрүүл ахуйч, сувилагчийн гар байх бөгөөд үзлэг эмчилгээний явцад халдвараас хамгаалагдаагүй үзлэгийн орчиныг бохирдуулах юм. Хэдийгээр халдвар хамгааллын талаар мэдлэг мэдээлэлтэй байсан ч үзлэгийн орчиныг сайтар цэвэрлээгүй үед нүдэнд үл харагдах шүлсээр халдварлагдсан хэсгүүд үлдэж болох юм. Энэ нь цаашид шүдний эмч мэргэжилтнүүд төдийгүй байгаль орчиныг бохирдуулах, халдвар тараах томоохон шалтгаан болно. Дам байдлаар тархсан халдварын жишээ шүдний эмнэлгийн рентгений өрөөний орчины гадаргуугаас илрэх нь бий.

Cross-Infections

Cross-Infections буюу хөндлөнгийн шалтгаант халдварын тухай мэдээлэл халдвар хамгааллын баримт сэлт нь ихэнхдээ томоохон эмчилгээ үйлчилгээний төвүүдээс гаралтай байдаг. Шүдний салбарт байх амны хөндийн болон эрхтэн тогтолцооны өвчнүүдийн гаралтай хөндлөнгийн шалтгаантай халдварыг тогтоох нь маш бэрхшээлтэй бөгөөд өвчтөнүүд шүдний эмчилгээний өмнө нь халдвар авсан уу, дараа нь авсан уу гэдгээ тэр бүр мэддэггүй. Ихэнх өвчтөнүүд өөрийн халдварын шалтгаан эх сурвалжийг мэддэггүй бөгөөд эмнэлгээс эмнэлэг дамжин үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх зэрэг нь халдварын эх сурвалжийг олох асуудалд улам бүр хүндрэл учруулдаг.

Иймэрхүү халдварын шалтгааныг нэг бол тухайн өвчтөн эмнэлгийн байгууллагаас зөвлөмж болгосон тодорхой хүрээний эмнэлгүүд дотор үйлчлүүлж байсан бол аль эсвэл тухайн хүнийг хамруулсан тархвар судлалын тандалт судалгааны үндсэн дээр тогтоох боломжтой байдаг.


Tag:халдвар хамгаалал, infection control

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar