АНУ-ын хэмжээнд халдвар хамгааллын талаар авч хэрэгжүүлдэг бүс нутгийн болон нэгдсэн улсын хэмжээний зохицуулалтуудын тухай
18-Mar-2016 640 0.0 0

Infection control program буюу халдвар хамгааллын хөтөлбөр хэмээх нэр томьёо нь хүн ам хэвтэн эмчлүүлдэг томоохон эмнэлгүүдийн хувьд эртний уламжлалт үйл ажиллагаа юм. Infection control programs болон энэ төрлийн хөтөлбөрүүдийг  Centers for Disease Control and Prevention (CDC) болон American Dental Association (ADA) зэрэг байгууллагуудаас өвчтөн болон эмнэлгийн ажилчдыг халдвараас хамгаалах зорилгоор хэрэгжүүлдэг.

Тэгвэл АНУ-ын  Occupational Safety and Health Administration (OSHA) буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл мэндийн хяналтын хороо байгууллагаас дээрхээс арай өөр төрлийн exposure control plan хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд тус хөтөлбөр нь эмнэлгийн ажилчдыг халдварт өртөхөөс хамгаалахад чиглэгдсэн байдаг.

OSHA-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлын зохицуулалтын хууль Occupational Safety and Health Act 1970 онд Конгрессоор батлагдсан.

Яг одоо хэрэгжиж буй OSHA-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлын журамд ажил олгогчидод зориулан дараах зүйлсийг тусгаж өгсөн байдаг байна.

  1. Ажил олгогчид ажилтнуудыг ажилд авсанаас 10 өдрийн дотор HBV вакцинжуулалтанд үнэ төлбөргүйгээр хамруулах ёстой. Түүнчилэн ажил олгогч OSHA regulations on blood-borne pathogens буюу OSHA-аас хэрэгжүүлж буй цусны гаралтай халдвараас сэргийлэх дүрэм журам зохицуулалтыг шинээр орсон ажилтанд заавал хэвлэмэл байдлаар гардуулан өгч таницуулах ёстой.
  2. Ажил олгогч мөн цус болон бусад төрлийн халдвар тараагч материалтай харьцахдаа стандарт урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээ авч байхыг ажилтнаас заавал шаардах ёстой. Шүдний эмчилгээ үйлчилгээний хувьд шүлс нь цусаар халдварлагдсан биеийн шингэнд тооцогддог.
  3. Ажил олгогчид мөн цацлага, манацар, аэрозоль хэлбэртэй халдварын эх үүсвэрийг багасгахын тулд тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд инженерийн хяналт тавих ёстой. Тухайлбал раббер дам, өндөр даралтын хийн соруул ашиглах нэг удаагийн хурц зүү, багаж хэрэгсэлийг бусадтай нь холихгүйн тулд хатуу ханатай контейнер ашиглах
  4. Ажил олгогч нь мөн ажилтнуудыг цацрах, шүрших байдлаар халдварлагдсан гадаргууд хүрэлцэхээс урьдчилан сэргийлж ажлын орчины хяналт тавих ёстой. Утас, разетка, унтраалга, хаалгганы бариул, усны цорго, крант зэрэгт хэзээ ч бохирлогдсон бээлийтэй гараар хүрч болохгүй.
  5. Ажил олгогч нь ажилтнуудыг бээлийгээ тайлсаны дараа гараа угаах болон цус болох халдвар тараагч материалтай санамсаргүй тохиолдлоор шүргэлцсэн үед тухайн хэсгийг хэрхэн ариутгах талаарх зааварчилгаа болон багаж зэмсэг, хэрэгсэлээр хангаж өгөх ёстой. (Зураг 19-4, 19-5, 19-6) Хэрэв гар илт бохирлогдоогүй нь тодорхой бол түүнийг спирт агуулсан гелээр ариутгахыг зөвшөөрдөг.
  6. Ажил олгогч нь зүү болон бусад төрлийн хурц багаж зэмсгүүдтэй хэрхэн ажиллах зааварчилгааг заавал өгөх ёстой. Тариурын зүүг хэзээч гараар тахийлгаж нугалах юмуу хугалж болохгүй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд багажийн тусламжтайгаар гүйцэтгэх ёстой.
  7. Ажил олгогч нь нэг удаагийн зүү, тариур, багаж зэмсгүүдтэй ажиллах зааварчилгааг өгөх ёстой. Тариурын зүүг аль болох тагтай хатуу ханатай контейнерт хаяуулж зүү амархан буцаж сугарч хаягдахааргүй байдлыг хангасан байх хэрэгтэй. Контейнерийн гадуур нь биологийн аюултай гэсэн тэмдлэгээ хийж зөөж тээвэрлэхдээ заавал тагийг таглаж байх нь зүйтэй. Авхуулсан шүдийг хэзээ ч хогийн саванд шууд хаяж болохгүй бөгөөд өвчтөнд аюулгүй байдлаар буцааж өгөх аль эсвэл хурц багаж зэмсэг хаях зориулалтын контейнерт хаях ёстой.
  8. Халдварлагдсан дахин ашиглах зориулалтын хурц багаж зэмсэгийг ажилбарын явцад хадгалалгүйгээр түүнийг зориулалтын контейнерт хийн буцаах ёстой.
  9. Ажил олгогч нь ажилтнуудыг шүдний үзлэгийн өрөө болон багаж зэмсэг цэвэрлэх өрөө зэрэг бохирлогдсон орчинд юм  идэх, уух, контакт линз болон нүүрний косметикоо оролдох ашиглахыг хориглох ёстой. Цус болон халдвар тараагч материал агуулсан хэсэгт хоол хүнсний агуулах, хөргөгч зэргийг байршуулахыг хориглох ёстой.
  10. Цусаар бохирлогдсон дээж (цус, биопси, өсгөвөр, шүд, шүдний хэв)-ийг хадгалах, тээвэрлэх бол битүү саванд хийж шингэн гадагш нэвчихээс урьдчилан сэргийлэх ёстой. Шүдний хэвийг мөн битүүмжилэлтэй гялгар хүүдийд хадгалж тээвэрлэж болно. Дээрх дээжсийг агуулах контейнерийн гадаргуу нь цэвэр гөлгөр гадна талаараа улаан өнгөөр эсвэл биологийн аюултай гэсэн тэмдэглэгээ наасан байх ёстой.
  11. Ажил олгогч нь ажилтан ажиллагсадаа үзлэг эмчилгээний явцад халдвараас хамгаалах PPE хувийн хамгааллын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжөөр үнэ төлбөргүйгээр хангах ёстой. Ажил олгогч нь хамгаалалтын бээлий, харшил бага үүсгэгч бээлий, хамгаалалтын нүдний шил, маск, үзлэгийн малгай, гутлын хамгаалалт зэргийг ажилтанд заавал олгох ёстой.
  12. Ажил олгогч нь ажилтны хувийн хамгаалалтын багаж хэрэгсэлийг зөв ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьж дахин ашиглахад нь бэлтгэх үүрэгтэй. Нүүрний хамгаалалтын халхавч нь маскыг орлохгүй гэдгийг анхаарах.
  13. Үзлэгийн дараа ажилтнаас ажлын байрны эмх журмыг баримтлахыг шаардах. Ажлын байрны журам гэдэгт үзлэгийн дараа өрөөнд байгаа бохирлогдсон гадаргуу, шал зэргийг арчиж цэвэрлэх зэрэг багтна. Түүнчилэн үзлэг болгоны дараа гадаргуугийн хамгаалалтын бүрхэвчүүдийг солих, багаж зэмсэгийг арчиж халдваргүйжүүлэх зэрэг хамаарна.
  14. Ажил олгогч нь ажилтнуудад өрөө тасалгаа багаж зэмсгүүдийг цэвэрлэх, өрөөний шалыг угаах ажил үүргийн хувиар гаргаж зааварчилгаа өгөх ёстой.
  15. Бохирлогдсон багаж зэмсэгт засвар үйлчилгээ хийх шаардлагатай бол заавал түүнийг урьдаар ариутгаж халдваргүйжүүлэх аль эсвэл бохирлогдсон хэсэгт биологийн аюултай гэсэн тэмдэглэгээ тавих ёстой.
  16. OSHA-ийн зааварчилгааны дагуу цус болон эдийн шингэнээр бохирлогдсон хог хаягдалыг заавал биологийн аюултай гэсэн тэмдэглэгээ наах буюу улаан өнгөөр тэмдэглэж шингэн нэвчихээс сэргийлсэн битүүмжилэлтэй саванд хийж хаях ёстой. Хэрэв хог хаягдлын хайрцагны гадна тал бохирлогдсон гэж үзвэл түүний гадуур дахин цэвэр хайрцаганд хийх хэрэгтэй. Хоёрдахь контейнерт мөн биологийн аюултай гэсэн тэмдэглэгээ нааж өгөх ёстой. Хог хаягдлын хайрцаг болон хогийн уутыг зөөж тээвэрлэх үед заавал хааж тагласан байх ёстой. Цус болон эдийн шингэнээр бохирлогдсон хог хаягдлыг хадгалж буй өрөө тасалгаанд заавал биологийн аюултай гэсэн тэмдэглэгээ нааж анхааруулсан байх хэрэгтэй.
  17. Бохирлогдсон дахин ашиглах зориулалтын хурц багаж зэмсгийг ариутгалын өрөөрүү зөөвөрлөхдөө заавал тэвш юмуу хатуу ханатай контейнерт хийх хэрэгтэй.
  18. Ажил олгогч нь ажилтнуудыг хамгаалалтын хувцас хэрэгсэлээ угаах угаалгын газар болон бусад угаалгын хэрэгсэлээр хангаж хувцас хэрэгсэлийг үнэ төлбөргүйгээр угаах боломжийг олгох ёстой. Бохирлогдсон халат болон хувцас хэрэгсэлийг стандарт аюулгүйн тэмдэглэгээтэй өнгөөр ангилсан уутанд хийж угаалгын газар илгээх хэрэгтэй.

Tag:халдвар хамгаалал, infection control

Бусад мэдээлэл:






avatar