Дан шаазан шүдэлбэрийн материалууд сүүн шүдний элэгдэлд хэрхэн нөлөөлж байгааг судалсан судалгааны үр дүн
22-Mar-2016 529 0.0 0

YANGSAN, South Korea: Өнөөдөр нүүр амны салбарт дан шаазан бүрээсүүдийг гоо сайхны эмчилгээний зориулалтаар насанд хүрэгчдийн байнгын шүдэнд ихэнхдээ ашиглаж байгаа боловч саяхан хийгдсэн энэхүү судалгаанд дан шаазан материалуудыг сүүн шүдний элэгдэлд хэрхэн нөлөөлж байгааг судалж үзсэн байна. Хүүхдийн шүдний салбарт тулгардаг хоршихуйн ачаалал дээр үндэслэл болгон өөр хоорондоо ялгаатай шаазан матерnалуудыг сүүн шүдний элэгдэлд хэрхэн нөлөөлж байгаа судлах зорилго тавьсан ажээ.

Судлаачид гоо сайхны зориулалтаар хамгийн их ашигладаг zirconia, lithium disilicate, leucite болон зэвэрдэггүй ган гэсэн 4 төрлийн материалыг шүдний элэгдэлд нөлөөлж чанарыг судласан бөгөөд хоршихуйн ачааллыг тооцохдоо CS-4.8 chewing simulator (SD Mechatronik) ашигласан байна. Шүдний элэгдлийг үүсгэхдээ 50 N хоршихуйн хүчээр 100 000 удаагийн хоршихуйн цикл давтамж өгч ачааллын дараах элэгдлийн хэмжээг 3D сканнер ашиглан хэмжилт хийжээ.

Судалгааны үр дүнгээс харахад   leucite материалиар хийсэн бүлэг нь эсрэг шүдийг хамгийн их элэгдүүлж байсан ба удаах байранд  lithium, zirconia материалууд сүүлийн байранд зэвэрдэггүй ган орсон байна. Leucite болон lithium материалын элэгдлийн хэмжээ зэвэрдэггүй гантай харьцуулахад ач холбогдол өгөхүйц өндөр хэмжээнд байсан бол зэвэрдэггүй ган болон  zirconia хооронд ач холбогдол өгөхүйц ялгаа байхгүй байсан байна.

Элэгдлийн сорилын дараа нөхөн сэргээх материалуудын өөрийн нь жингийн алдагдлыг хэмжиж үзэхэд Lithium материал хамгийн их байсан бол удаах байранд leucite, stainless-steel ба zirconia groups гэсэн дараалалтай байсан байна. Lithium материалын жингийн алдагдал зэвэрдэггүй ган болон zirconia-тай харьцуулахад ач холбогдол өгөхүйц өндөр байсан бол зэвэрдэггүй ган болон leucite ба zirconia groups-ийн хооронд ялгаа ажигладгаагүй байна.

Судлаачид судалгааны үр дүн дээр үндэслэн материалын өөрийн элэгдэл болон эсрэг шүдний элэгдлийн хооронд шууд хамаарал байна гэж үзэж байна. Түүнчилэн шаазан материалын уян налархай чанар болон хугардыг тэсвэрлэх чанар болон шүдний элэгдлийн хоронд ч хамаарал байгаа болохыг тогтоосон байна.

Судалгааны үр дүн дээр үндэслэн судлаачид хүүхдийн шүдний эмчилгээний салбарт leucite болон lithium материалаар хийсэн бүрээсийг ашиглахдаа болгоомжтой байхыг сануулж байна.

Судалгаа “Wear of primary teeth caused by opposed all-ceramic or stainless steel crowns” гарчигтайгаар Journal of Advanced Prosthodontics сэтгүүлийн 2-р сарын 23-ы өдрийн дугаарт нийтлэгдсэн байна.

 


Tag:судалгааны тойм, all ceramic restoration, дан шаазан

Бусад мэдээлэл:






avatar