Directa фирм шинэ төрлийн өвөрмөц шүлс тусгаарлагч абсорбентийг зах зээлд нийлүүлж эхэлсэнээ зарлалаа
25-Mar-2016 444 0.0 0

UPPLANDS VÄSBY, Sweden: Швед улсын шүдний материал, тонтг төхөөрмжийн үйлдвэрлэгч Directa фирм хэлэн доорх болон эрүүн доорх шүлсний булчирхайн шүлс ялгаралтанд зориулан тусгайлан бүтээсэн шүлс шингээгч absorbent-ыг зах зээлд гаргалаа. Уг бүтээгдэхүүний нээлтийн ажиллагаа анх удаа  UAE International Dental Conference-ын үеэр болсон бөгөөд одоогийн байдлаар Европын зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн байна.

Хэлний доорх орон зайд цорго нь нээгддэг шүлсний булчирхайнуудын ялгаруулах шүлс нь амны хөндийн ажилбар гүйцэтгэх үед шүлснээс тусгаарлах шаардлагатай ажилбарыг гүйцэттгэлд нэлээд хэмжээний хүндрэл бэрхшээл учруулдаг. DryDent Sublingual шүдний эмчийн өдөр тутмын практикт тулгамддаг хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж чадлаа гэж Directa фирмийн гүйцэтгэх захирал Henric Karsk Dental Tribune International сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тэрээр мөн тун удахгүй чихний ойролцоох шүлсний булчирхайд тусгайлан зориулсан абсорбент гарахыг мэдээлсэн төдийгүй хэлэн доорх зориулалтын абсорбентийг чихний орчмын булчирхайн шүүрэлд ашиглах шаардлагагүй болохыг дурдсан байна.

Компанийн мэдэгдэж байгаагаар тус абсорбент нь хэлэн доорх орчимын чигийг өөртөө шингээж шүлснээс тусгаарлаж өгөх гэнэ. Энэ нь хэдийгээр тус бүтээгдэхүүн бүрэн хэмжээгээр шүлсээр нэвчсэн байсан ч шүлснээс тусгаарлах үйл ажиллагаагаа хангалтай гүйцэтгэж чадна гэнэ. Шүлс сорогчийг абсорбентийн дээр байрлуулж өгсөнөөр шүлсийг тусгаарлахад дэм болохоос гадна шүлс сорогч амны салсттай харьцаж өвчтөнд төрүүлдэг таагүй мэдрэмж, өвдөлт зэргийг арилгаж өгдөг юм байна.

“Надад маш олон шүдний эмч мэрргэжилтнүүд тэдгээрийн өдөр тутмын практикт нэг л зүйл дутагдаад байгааг байнга хэлдэг байсан. Бид энэхүү бүтээгдэхүүнээ гаргаад Västra Götaland  орчимын эмч нарт хэрэглүүлж үзэхэд нийт эмч нарын 75% нь  DryDent Sublingual-ыг шүлс сорогчийн дор байрлуулаад ажилбар гүйцэтгэхэд маш хялбархан болж байна гэж хэлсэн” гэж  CEO Henric Karsk цохон тэмдэглэсэн байна.

 


Tag:технологийн мэдээлэл, шүлс тусгаарлагч

Бусад мэдээлэл:






avatar