Dentsply Sirona Instruments компани Laser Dentistry салбарын мэргэжилтнүүдэд зориулж online platform нээлээ
28-Mar-2016 0.0 0

Шүдний салбарын лазер эмчилгээ нь шүдний эмч болон өвчтөнд аль алинд нь дээд зэргийн тав тухтай эмчилгээ үйлчилгээ гүйцэтгэх боломжийг олдгодог. Жил тутам энэ салбарын тоног төхөөрөмжүүд ээлжилэн шинэчилэгдсээр өнөө үед blue laser technology нь гүйцэтгэлийн чанар чансаа дээд зэргээр сайжирсан тул дэлхийн олон оронд эмч нарын дунд өргөн хүрээнд тархаад байна. Тэгвэл энэ салбарт ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийг дэмжих үүднээс Dentsply Sirona фирм лазерийн салбарын мэргэжилтнүүд мэдлэг мэдээллээ өөр хоорондоо солилцох олон улсын  online platform нээснээ зарлалаа.

Blue laser technology-нь шүдний салбарт ашиглагдаж буй diode laser-ийн технологиос салбарлан хөгжсөн боловч шүдний эмч мэргэжилтнүүдэд лазерийн талаар анх удаа өргөн хүрээнд маш их зүйлийг таниулж, мэдлэг мэдээллийг түгээн дэлгэрүүлсэнээрээ давуу талтай технологи юм.

Олон улсын түвшинд лазерийн технологийн мэргэжилтнүүдийг нэг доор цуглан уулзаж мэдлэг мэдээллээ түгээх боломж олгох “Sirona Laser Platform” нь 3-р сарын эхээр нээлтээ хийсэн бөгөөд http://www.sirona.com/en/sirolaser хаягаар үнэ төлбөргүйгээр холбогдон  лазерийн технологийн дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгчийн санал болгож буй олон санал санаачилгуудтай танилцан үр ашгийг нь хүртэх боломжтой гэнэ.

Энэ платформд холбогдсоноор өнөө үед зах зээлд оршиж буй төрөл бүрийн лазеруудын тухай мэдээлэл, diode laser болон уламжлалт лазерийн ялгаа, тэдгээрийн ажиллах зарчим зэргийг бодит зураг, видео үзүүлэн дээр үндэслэн бэлтгэсэн мэдээлээс авах боломжтой. Түүнчилэн SIROLaser Blue ашиглаж хийсэн эмчилгээний тохиолдлуудтай танилцаж, удахгүй болох сургалтын зар, лазерийн дагалдах материал хэрэгсэлүүдийн худалдааны талаарх мэдээлэл авна.

Уг платформд байх форум буюу онлайн хэлэлцүүлгийн буланг ашиглаж дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдийн зөвлөгөөг уншин, санал бодлоо хуьаалцаж, онлайнаар шууд зөвлөгөө авах боломжтой гэнэ.

Лазерийн технологи нь 50 жилийн өмнөөс шүдний салбарт нэвтэрсэн боловч 1990-ээд оны дунд үеэс diode laser нэвтэрсэнээр технологийн үсрэнгүй гэж хэлж болох дэвшил авчирсан байна.


Tag:sirona, diode laser, технологийн мэдээлэл

Бусад мэдээлэл:






avatar