Буруу болон дутуу эмчлэгдсэн сувгийн эмчилгээ нь эмч нарт сэтгэлзүйн болон санхүүгийн дарамт учруулж байна
29-Mar-2016 1298 5.0 0

GOTHENBURG, Sweden: Саяхан хийгдсэн шинэ судалгааны үр дүнгээс сувгийн эмчилгээний чанар нь түүнийг хийж гүйцэтгэсэн эмчийн ажилбарын гүйцэтгэл болон төлбөр авах зэрэг асуудалуудтай холбоотойгоор сэтгэлзүйн дарамт учруулж байгаа болох нь тогтоогдсон байна. Зарим эмч нар сувгийн эмчилгээний үр дүнг “хангалттай сайн” гэж тайлагнасан байгаа нь сувгийн эмчилгээний оптимал үр дүнгийн тухай биш эмчилгээний хүндрэлтэй нөхцөл байдалд үндэслэсэн өөр үнэлгээ болох нь харагдаж байна.

Тус судалгаа нь Шведийн   Sahlgrenska Academy-ийн докторын сургалтын хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн бөгөөд судалгааны хүрээнд авч үзсэн Шведийн улсын хэмжээний эмнэлгүүдийн сувгийн эмчилгээний зөвхөн тал хувь нь л чанарын хувьд боломжийн гэж үзэхээр хийгдсэн байсныг дурдсан байна. Түүнчилэн сувгийн эмчилгээ хийгдсэн 3 шүд тутмын нэг нь сурвалжийн оройн холбоосын үрэвсэлтэй байсан ба хурц үрэвсэлийн шинж тэмдэг болох өвдөх, хавдах шинж тэмдгүүдийн дээр зарим нэг шүд нь тухайн хүний амь насанд ч нөлөөлхүйц хэмжээнд хүндэрсэн байсан байна.

Судалгааны бас нэг зорилгод шүдний эмч нарыг сувгийн эмчилгээний техникийг буруу ашиглаж байгааг хүлээн зөвшөөрүүлэх асуудал багтсан байсан тул судалгааны багийн ахлагч Sahlgrenska Academy-ийн ахлах судлаач Lisbeth Dahlström Шведийн улсын харьяалалтай эмнэлгүүдийн 33 эмчээс сувгийн эмчилгээний талаар асуумжийн аргаар судалгаа авсан байна.

Уг ярилцлагын үр дүнгээс шүдний эмч нар ихэнх сувгийн эмчилгээний ажилбарыг гүйцэтгэж байх явцад сувгийн бүтцийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан эмчилгээний үе шат болгоныг техникийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдлаас хамааран бүрэн хяналтандаа авч чаддаггүйгээсээ болж маш их сэтгэлзүйн хүндрэлтэй нөхцөл байдалд ажилладаг бөгөөд энэхүү үйл ажиллагаанаасаа авч буй сөрөг мэдрэмж нь эмчилгээ бүтэлгүй болох шалтгаан болж байгааг олж тогтоосон байна. Түүнчилэн эмч нар хүнд хэцүү сувгийн эмчилгээ нь цаг ихээр зарцуулдаг боловч эмчилгээний төлбөр нь түүнтэйгээ дүйцэхүйц биш байгааг мөн дурдсан байна.

“Эмч нар өнөөгийн нөхцөл байдалд бүх зүйлийг харгалзалгүйгээр зөвхөн эмчилгээгээ чанартай хийх үү эсвэл тухайн төлбөрийнх нь хэмжээнд тааруулж нийгмийн үйлчилгээ үзүүлэх үү гэсэн хорёдмол асуудалтай тулгараад байгаа бөгөөд энэ нь сувгийн эмчилгээний чанарт нөлөөлж байна” гэж Lisbeth Dahlström энэ байдлыг тайлбарлаж байна.

Сувгийн эмчилгээний чанарыг сайжруулах асуудалд Lisbeth Dahlström судлаачийн хувьд эмч нарыг тасралтгүй сургалтанд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, ажлын талбар дээр туршлагаа хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлэх боломж цаг гаргах, түүнчилэн эмчилгээний технологи болон тоног төхөөрөмжийг сайжруулах хэрэгтэй гэж зөвлөж байна.

Швед улсын хувьд жил бүр 250 000 орчим сувгийн эмчилгээний ажилбар гүйцэтгэгддэг бөгөөд үүнээс үзвэл сурвалжийн оройн холбоосын үрэвсэлтэй шүдний тоо 2,5 сая байх боломжтой гэнэ.   


Tag:сувгийн эмчилгээ, судалгааны тойм

Бусад мэдээлэл:






avatar