АНЭУ-ын Дубай хотод эндодонтын салбарын мэргэжилтнүүдийн энэ оны хамгийн том үйл явдал ROOT SUMMIT 2016 болно
31-Mar-2016 0.0 0

DUBAI, UAE: Энэ жилийн 11-р сарын 30-аас 12-р сарын 3 өдрүүдэд АНЭУ-ын Дубай хотын  Crowne Plaza hotel-д эндодонтын салбарын дэлхийн хэмжээний томооохон цугларалт, их хурал ROOT SUMMIT болох гэж байна. Уг их хуралд дэлхийн хэмжээний нэр хүндтэй 20гаран экспертүүд эндодонтын салбарын сүүлийн үеийн дэвшилтэт аргачлал, технологиудын талаар таницуулж лекц уншина.

ROOTS SUMMIT 2016 арга хэмжээ нь эндодонтын салбарын үйлдвэрлэгчид болон шүдний салбарын мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж энэ салбарт гарч буй дэвшилтэт технологиудыг таницуулдаг high-class өндөр дээд түвшиний арга хэмжээ юм.

Энэ удаагийн их хуралд endodontic microsurgery, нотолгоонд суурилсан эмнэлзүй, сурвалжийн сувгийг халдваргүйжүүлэх сүүлийн үеийн системүүд, хэрхэн босоо чиглэлийн сурвалжийн хугаралыг багасгах арга зам,  photon-induced photo-acoustic streaming, суваг цэвэрлэх үед хэрхэн root canal visualization ашиглах, сувгийн эмчилгээ хийсэн шүдийг нөхөн сэргээх, сурвалжийн сувгийг бэлтгэх сүүлийн үед тренд болж буй аргачлалууд, суваг ломбодох дэвшилтэт аргачлалууд зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдах гэнэ.

“ROOTS SUMMIT бол эндодонтын салбарт болдог тухайн жилийн хамгийн чухал үйл явдал юм. Бидний зорилго бол эндодонтын чиглэлээр хэн бүхэн хамрагдах боломжтой нээлттэй глобал түвшний сургалтын платформ бүрдүүлэх асуудал бөгөөд ROOTS SUMMIT 2016 үйл ажиллагааг Дубайд хийхээр төлөвлөсөн байгаа. Бид одоогийн байдлаар маш олон тооны өндөр түвшний судалгааны абстрактуудыг маш олон эндодонтын салбарын мэргэжилтнүүдээс хүлээн аваад байгаадаа сэтгэл хангалуун байна” гэж ROOTS SUMMIT 2016-ын шинжлэх ухааны салбар хорооны дарга АНУ-ын University of Texas Health Science Center at Houston-ын эндодонтын салбарын Associate Professor Dr. David E. Jaramillo хэлж байна.

Өмнөх ROOT SUMMIT—д нь Канад, АНУ, Мексик, Испани, Нидерланд, Бразил, Энэтхэг улсуудад зохиогдож байсан юм байна.

Идүү дэлгэрэнгүй мэдээллийг http://www.roots-summit.com/ хаягаар авах боломжтой.


Tag:Эндодонт, гадаад үйл явдал, конференц

Бусад мэдээлэл:






avatar