Taiwanese Consumers’ Foundation (CF) имплант эмчилгээний өртөг хэт өндөр байгаа болон бусад нэмэлт төлбөрийн асуудлыг шүүмжиллээ
01-Apr-2016 272 5.0 0

TAIPEI, Taiwan: Taiwanese Consumers’ Foundation (CF) буюу Тайваны хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг саяхан хийсэн тандалд судалгаандаа үндэслэн хүн амын дунд эрэлт хэрэгцээ өндөр байгаа  имплант эмчилгээний өртөг нь гадаадын импортын тансаг зэрэглэлийн машинуудтай дүйцэж байгаа нь тус улсын нэг хүнд ногдох орлоготой харьцуулбал хэт өндөр байна гэж үзсэн байна.Имплант эмчилгээний өртөг өндөр байгаагийн зэрэгцээ уг эмчилгээг хийлгэж буй өвчтөнүүд эмчилгээнийхээ зэрэгцээ утга учир нь тодорхойгүй төрөл бүрийн төлбөр нэмж төлж байгааг олж тогтоосон гэнэ.  

Судалгааны явцад олж илрүүлсэн зүйл нь имплант эмчилгээний үнийн өөр хоорондоо хэт ялгаатай байдал бөгөөд тухайлбал  Chiayi County мужид амьдарч буй өвчтөнүүд нэг имплантад NT$40,000–NT$80,000 (US$1,243–US$2,487) төлдөг бол өөр нэг муж болох Hsinchu County-д амьдарч буй хүмүүс NT$60,000–NT$100,000 (US$1,865–US$3,109) төлбөр төлж байна гэж China Post сонин мэдээлсэн байна.

Гэвч нийт улсын хэмжээгээр имплантын дундаж өртөг NT$40,000 to NT$150,000 (US$4,663) байгаа нь Тайвань улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад өндөр үзүүлэлт гэнэ. Тайваны Taiwanese Consumers’ Foundation мэдээлж байгаагаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож үзвэл нэг ширхэг имплант нь 334-1250 цагийн ажлын хөлстэй тэнцэж байгаа бөгөөд Япон улсад энэ өртөг нь 213-284 цагийн ажилтай тэнцдэг бол АНУ-д 77-359 цагийн хооронд хэлбэлздэг байна.

Gallup survey –д үндэслэн Тайвань улсын нэг хүнд ногдох орлогыг тооцож үзвэл 2013 оны байдлаар дундаж орлоготой улсад хамаарах US$6,882 байгаа бол энэ үзүүлэлт Япон улсад US$10,840, АНУ-д US$15,480 байна.

Уг судалгаагаар имплант эмчилгээний зэрэгцээгээр тодорхой бус утгаар нэрлэсэн нэмэлт төлбөрүүд тухайлбал имплант хийх боломжийг үнэлэх төлбөр, имплантын мэс заслын төлбөр, шүдний хиймэл ёзоорын төлбөр, бүрээс, гүүрэлсэн шүдэлбэрийн зэрэгцээгээр тулгуур эдийн шүдэлбэр зэрэг нэмэл төлбөрүүдийг авч байгааг тогтоосон байна. Түүнчилэн судалгааны тайланд имплант эмчилгээний нэгдсэн стандарт гэж байхгүй байгаа болохыг, эмчилгээ хийлгэсэн өчтөнүүд мэс заслын нэгдмэл ойлголтгүй будилсан байгааг, эрүүл мэндийн даатгалд хамруулах шаардлагатай байгааг дурдсан байна.

Энэхүү судалгааны үр дүн дээр үндэслэн Taiwanese Consumers’ Foundation (CF) Тайвань улсын Эрүүл Мэнд, Нийгмийн Хамгааллын яаманд одоогийн нөхцөл байдлыг шалгаж үзэх хүсэлт гаргах бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудын авч буй төлбөрийн асуудалд нэгдсэн стандарт тогтоохыг хүсэх гэнэ.


Tag:менежемент, Тайвань, шүдний имплант

Бусад мэдээлэл:






avatar