Испанийн Барселона хотод Имплантын салбарын энэ жилийн хамгийн том үйл явдал ICOI World Congress боллоо
05-Apr-2016 168 0.0 0

BARCELONA, Spain: Өнгөрсөн долоо хоногт Испанийн Барселон хотод Congress of Oral Implantologists (ICOI) байгууллагын 33 дахь удаагийн World Congress болж өнгөрлөө. Имплантын салбарт томоохонд тооцогдох уг арга хэмжээнд шүдний салбарын мэргэжилтнүүд, шүдний техникчид, тус салбарт үйлдвэрлэл худалдаа эрхлэгчид зэрэг 1000 гаран мэргэжилтнүүд цуглан тус салбарт өрнөж буй үйл явдлыг тйомлон авч хэлэлцлээ.

3-р сарын 31 өдөр Спонсор байгуулагуудын зохион байгуулсан  Sunstar GUIDOR ба BioHorizons конференцийн өмнөх арга хэмжээнүүдийн дараа тус их хурлын шинжлэх ухааны салбар хуралдаанууд эхэлсэн байна. Уг хуралдаануудад дэлхийн хэмжээний 20 экспертүүд оролцож хамгийн сүүлийн үеийн шүд нөхөн сэргээх аргачилал, имплантын оношлогоо эмчилгээний төлөвлөгөө боловсруулалт, хиймэл яс суулгах ажилбар буюу bone grafts, ясны хэмжээг багасгах мэс ажилбар, immediate loading хийх үед тулггардаг эмнэлзүйн асуудлууд, имплант эмчилгээний гоо сайхны асуудлууд болон периимплантит үрэвсэлийн чиглэлээр илтгэл тавьсан байна. Уг их хуралд тавигдсан илтгэлүүд нь имплант эмчилгээний алсын үр дүнд зайлшгүй шаардлагатай имплантын тулгуур болж өгөх суурь бүтцүүд буюу ясны эд, коллаген зэргийн талаар голлон авч хэлэлцсэн байна.

International Congress of Oral Implantologists (ICOI) байгууллага нь 1972 онд байгуулагдсан шүдний имплантын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус сургалтын байгууллага юм. ICOI ньимплантын салбарт тасралтгүй сургалт явуулагч томооохон байгууллагуудын нэг бөгөөд ADA CERP-recognised provider-ын эрхтэй. Дэлхийн хэмжээгээр нийт 13000 гаран гишүүнчилэлтэй учир тус байгууллага нь имплантын салбарын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон байгууллагад тооцогддог.

Дараа жилийн ICOI World Congress 8-р сарын 17-19 –нд Канад улсын Ванкувер хотод болох бол 2018 оны ICOI World Congress 9-р сарын 27-29-нд АНУ-ын Лас-Вегас хотод болох гэнэ.  

 


Tag:ICOI, конференц, implantology

Бусад мэдээлэл:






avatar