Гоо сайхны салонуудад шалгалт хийж эрүүл мэндэд онц ноцтой хор хөнөөл учруулахуйц шүд цайруулагч бүтээгдэхүүнүүд худалдаалахыг хориглолоо
06-Апр-2016 5.0 0

Английн Warwickshire мужиийн эрүүл мэндийн хяналтын албаны мэргэжилтнүүд гоо сайхны газруудад гэнэтийн шалгалт явуулж 15000 гаран хууль бус, хүний эрүүл мэндэд ноцтой хор учруулахуйц шүд цайруулагчуудыг хураан авсан байна. Түүнчилэн гоо сайхны газруудын онлайнаар худалдаалж буй шүд цайруулагч DIY kits бүтээгдхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулжээ. Учир нь уг бүтээгдэхүүн нь шүд цайруулагчид байх устөрөгчийн хэт ислийн норм хэмжээнээс 300 дахин өндөр хэмжээний хэт исэл агуулсан тул эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахуйц байгааг тогтоосон гэнэ.

Эрүүл мэндийн хяналтын албаны мэргэжилтэн  Mr. Simon Blackburn хууль бусаар уг эмчилгээг хийж байсан лицензгүй гоо сайханч нарт хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах болохыг мэдэгдлээ. Тус мужийн эрүүл мэндийн хууль тогтомжийн дагуу зөвхөн лицензтэй шүдний эмч нар л шүд цайруулах үйлчилгээ явуулах эрхтэй байдаг юм байна.

Mr. Simon Blackburn “Нийт иргэд тус мужийн хэмжээнд хэрэгжиж буй шүд цайруулах үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомжийн тухай мэдлэгтэй болох хэрэгтэй. Ингэвэл хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй зальт этгээдүүдэд мэхлэгдэхгүй байх боломжтой” “DIY teeth whitening kits нь түргэн хугацаанд шүдийг цайруулдаг гэж байгаа боловч хэвийн хэмжээнээс хэт их устөрөгчийн хэт исэл агуулж байгаа нь амны хөндийн бусад эрсдлүүдийг дагуулж байна” “DIY teeth whitening kits нь устөрөгчийн хэт ислийн аюултай тун хэмжээ агуулж байгаагаараа шүд цайруулагчид тавигдах стандартыг зөрчиж байгаа тул зах зээлээс яаралтай татах, түүнийг үйлдвэрлэсэн, худалдаалсан хүмүүст хуулийн хариуцлага ногдуулах ётсой” “Шүд цайруулах үйлчилгээг хийлгэх хүсэлтэй хэн бүхэн шүдний эмчийн хяналтан дор энэхүү үйлчилгээг авах нь зүйтэй гэж зөвлөж байна” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Устөрөгчийн ислийн хэт өндөр тун агуулсан шүд цайруулагчид нь амны хөндийд халдварын голомт үүсгэх, буйлыг түлж цэврүү үүсгэх, шүдний паалан ба мэдрэлийн эдүүдийг гэмтээх болон буйлыг шамлах үйлчилгээ үзүүлдэгээрээ эрүүл мэнд болон гоо сайхны хувьд аль алинд нь хор хөнөөл учруулах аюултай зүйл юм.

Warwickshire мужийн эрүүл мэндийн хяналтын алба өнгөрсөн 1 жилийн хугацаанд гоо сайхны салон, дэлгүүр, үйлчилгээний газруудаас 15 000 гаран эрүүл мэндэд аюултай хууль бус шүд цайруулагчдыг хураан аваад байна.

Эдгээр хууль бус бүтээгдэхүүнүүд нь бараг 33%-аас илүү хэмжээний устөрөгчийн хэт исэл агуулж байгаа бол Их Британийн хуулийн дагуу олон нийтийн дунд өөрсдөө хэрэглэх зориулалттай шүд цайруулагчидад агуулагдах устөрөгчийн хэт ислийн дээд хэмжээ 0,1% байх ёстой бол шүдний эмнэлэгт дээд тал нь 6% хүртэл тунтай шүд цайруулагч ашиглахыг зөвшөөрдөг.


Tag:менежемент, их британи, шүд цайруулах

Бусад мэдээлэл:






avatar