European Consensus Conference имплантын чиглээр шинэчилсэн удирдамж батлан гаргалаа
08-Apr-2016 0.0 0

BONN, Germany: The European Association of Dental Implantologists (BDIZ EDI) саяхан богино, өнцөгтэй, диаметрийг нь багасгасан имплантын талаар харилцан ойлголцлын санамж бичгээ шинэчилэн гаргаснаа зарлалаа. Энэхүү удирдамж нь 2011 онд баталсан удирдамжийг орлуулан гарч ирж байгаа бөгөөд стандарт имплантаас ялгаатай эдгээр имплантуудыг хэрэглэх заалт, болон хязгаарлалтын асуудлыг зохицуулахад ашиглагдах юм байна.

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг нь жил бүр Европын хэмжээнд зохион байгуулагддаг академик түвшний томоохон их хурал   11th European Consensus Conference (EuCC)-аас батлан гагасан санамж бичгийн хүрээнд Германы University of Cologne их сургуулийн багийн бэлтгэсэн төсөл дээр үндэслэн батлагдсан байна. European Consensus Conference (EuCC)-нь имплантын салбарт эмчилгээний чиглэл бүрээр удирдамж гаргах, шинэчилэн батлах, харилцан ойлголцлын санамж үйлдэх  зорилгоор жил бүр хуралддаг томоохон хэмжээний их хурал юм.

European Consensus Conference (EuCC) их хурлаас богино, өнцөгтэй, даметрийг нь багасгасан имплантуудын талаар дараах харилцан ойлголцолд хүрсэн байна: богино имплант гэж ясан доторх хэмжээ нь 8мм-тэй тэнцүү болон түүнээс бага, диаметр нь 3,75 мм ба түүнээс их, хэт богино имплант гэж 6мм-ээс богино имплантыг хэлнэ. Диаметрийг нь багасгасан имплант гэж түүшин ясны нарийн зайд суулгасан, ясан доторх диаметр нь 3,5 мм-ээс бага имплантуудыг хэлнэ. Харин диаметр нь 2,7 мм-ээс бага имплантуудыг мини имплант гэж үзнэ гэсэн байна. Түүнчилэн EuCC зүгээс мини имплант ашиглах нь имплант эмчилгээ амжилтгүй болгох тохиолдлыг ихэсгэх тул аль болох богино мини имплант хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэйг зөвлөжээ.

EuCC-аас гаргасан удирдамжаас харвал богино, өнцөгтэй, диаметрийг нь багасгасан имплантууд нь стандарт хэмжээтэй имплантууд ашиглахад эрсдэл бүхий ясны эдийн хэмжээ багатай хэт их хатингаршилтай тохиолдлуудад ашиглахад хамгийн зөв сонголт болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ уг удирдамжид богино болон хэт богино имплантыг ашиглах тохиолдолд тухайн имплантын ажилбарыг гүйцэтгэх мэс засалч болон согог засалч нар ийм импланттай ажиллах хангалттай мэдлэг чадвар эзэмшсэн байх ёстойг онцгойлон анхааруулжээ.

Европын имплантын холбооны ерөнхийлөгч Christian Berger “Богино, өнцөгтэй, диаметрийг багсгасан имплант ашиглах нь мэс ажилбарын техник эзэмших хугацааг багасгаж өгнө гэсэн буруу ойлголт байдаг. Тэгвэл энэ төрлийн имплантууд нь external sinus lift болон bone augmentation чиглэлээр туршлагажаагүй хүмүүст зориулан бүтээгдээгүй юм шүү” гэж анхааруулсан байна.

 

  


Tag:менежемент, European Consensus Conference, шүдний имплант

Бусад мэдээлэл:






avatar