International Dental Exhibition and Meeting (IDEM) нээлтийн ажиллагаанд Сингапур улсын Эрүүл Мэндийн сайд оролцож мэндчилгээ дэвшүүллээ
10-Apr-2016 258 0.0 0

SINGAPORE: Хүн амын дундах 65-аас дээш настнуудын эзлэх хувийн жин ихсэж байгаагаараа Сингапур улс нь Зүүн өмнөд Азийн бүсэд хүн ам нь хамгийн түргэн явцтайгаар хөгширч буй оронд тооцогдож байна гэж Сингапур улсад зохион байгуулагдаж байгаа International Dental Exhibition and Meeting (IDEM)-ы нээлтийн үйл ажиллагаан дээр тус улсын Эрүүл мэндийн сайд Gan Kim Yong дурдаад хүн амзүйн хөгширөлттэй холбоотойгоор шүдний тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгааг цохон тэмдэглэлээ.

Эрүүл мэндийн сайд Gan Kim Yong, амны хөндийн өвчин эмгэгүүд нь ахимаг настай хүмүүсийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байгаа учир ахмад настнуудын дундах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээнд үндэслэн өнгөрсөн жил Сингапур улсын Үндэсний Шүдний Эрүүл мэндийн төв (National Dental Centre)-д ахмад настнууд болон тугай үйлчилгээ шаардлагатай иргэдэд зориулсан тасгийг анх удаа нээснээ дурдлаа. Ахмад настнуудын шүдний тусламж үйлчилгээнд зориулан бүр илүү сайн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусламж үйлчилгээний төв 2019 онд ашиглалтанд орох Амны хөндийн эрүүл мэндийн төв (Centre for Oral Health)-д нээгдэх болохыг мөн дуулгалаа. Хөгшид ахмад настнуудад үйлчилэх эмнэлгийн мэргэжилтнүүд илүү их шаардлагатай байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүл мэндийн яам одоогийн байдлаар ахмад настнууд болон тусгай үйлчилгээ шаардлагатай шүдний тусламж үйлчилгээний салбарын сургалтуудыг  санхүүжүүлж байгаа гэнэ. Ахмад настнуудад үзүүлэх тусламж үйлчилгээг эрүүл мэндийн бүх салбарыг хамарсан иж бүрэн байлгахын тулд эрүүл мэндийн туслах мэргэжилтнүүд тухайлбал oral therapists мэргэжилтнүүдийн боловсролын асуудлыг онцгойлон авч үзэж байгаа юм байна.

“Би, өөрийнхөө ажлын цагаас хумслан сайн дурын ажиллагаанд оролцож ахмад настнуудад гэрээр тусламж үйлчилгээ үзүүлж байгаа шүдний салбарын бүх мэргэжилтнүүддээ энэ боломжийг ашиглан баярлаж талархаж байгааг илэрхийлж байна. Эрүүл мэндийн салбарын хувьд ач холбогдол өндөр энэхүү тусламж үйлчилгээг илүү ихээр хөхүүлэн дэмжих болохоо илэрхийлж байна” гэж тэрээр цохон тэмдэглэлээ.

International Dental Exhibition and Meeting (IDEM)—ийн нээлтэнд эрүүл мэндийн сайдын зэрэгцээгээр Сингапурын Шүдний Холбоо (Singapore Dental Association)-ны Ерөнхийлөгч Dr Kuan Chee Keong, FDI World Dental Federation-ын ерөнхийлөгч Dr Patrick Hescot, Олон улсын үзэсгэлэн яармагийн Koelnmesse-ын дэд ерөнхийлөгч, Ази номхон далайн бүс хариуцсан захирал Michael Dreyer нар оролцож үг хэллээ.

Нээлтийн дараах өдрийн байдлаас харвал энэ удаагийн үзэсгэлэн яармаг маш амжилтай зохион байгуулагдаж байгаа нь Азийн бүх улс орнуудыг хамарсан 8000 гаран зочид хүрэлцэн ирж оролцож буй, дэлхийн 38 улс орны төлөөлөл 500 гаран пүүс компаниуд, 12 үндэсний павтльонуудаас харагдаж байна.  Иймд International Dental Exhibition and Meeting (IDEM) нь Ази нрмхон далайн бүсийн хамгийн чухал үйлд явдлуудын нэг нэгэнт болсон нь тодорхой байна гэлээ. Dental tribune сонины газраас Бямба гаригийн өглөө явуулсан тандалт судалгаагаар уг үзэсгэлэн яармагт оролцож буй хүн бүрийн сэтгэл ханамж маш өндөр байгаа нь тогтоогдсон байна.

Үзэсгэлэн худалдаа төлөвлөгөөний дагуу өчигдөр (4-р сарын 10) хаалтаа хийсэн бөгөөд 2018 оны IDEM 4-р сарын 13-15-ы хооронд Suntec Singapore Convention and Exhibition Centre -д болно. 2018 оны үзэсгэлэн яармагийн үеэр Koelnmesse in Singapore болон Singapore Dental Association (SDA)-ы хамтын ажиллагааны 20 жилийн ойг тэмдэглэх тул илүү сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байх болно гэлээ. 


Tag:гадаад үйл явдал, үзэсгэлэн худалдаа, IDEM Singapore

Бусад мэдээлэл:






avatar