Амны хөндийн пробиотик бактер BLIS M18(Streptococcus salivarius) ашиглан шүд цоорох өвчинөөс сэргийлэх боломжтой
12-Apr-2016 0.0 0

Амны хөндийн өөрийн пробиотик бактери болох BLIS M18 (Streptococcus salivarius) хүүхдийн шүдэнд шүд цоорох өвчин үүсэх нөхцлийг багасгадаг болохыг Blis Technologies ба Stratum Nutrition компанийн судлаачид мэдэгдлээ.

Энэхүү судалгаа нь BLIS M18-ын ач холбогдлыг шүдний салбарт судалсан анхны судалгаа бөгөөд Clinical, Cosmetic and Investigational Dentistry сэтгүүлд хэвлэгдсэн байна.

Судалгаанд Cariogram-ын үзүүлэлтээр шүд цоорох өвчинд өртөх өндөр эрсдэлтэй гэж тодорхойлсон 6-17 насны 76 хүүхдийг хамруулж  randomised, controlled trial аргаар судалгааг явуулсан байна. Cariogram гэдэг нь эмнэлзүйн практикт туршигдаж шалгарсан программ хангамж бөгөөд шүд цоорох өвчинд хамааралтай төрөл бүрийн факторуудыг судлаж нэгтгэн үнэлгээ өгдөг юм байна. Судалгаанд хамруулсан хүүхдүүдийн тал хувьд нь 90 хоногийн турш амны хөндийн пробиотик BLIS M18 агуулсан нэмэлт бүтээгдэхүүн хэрэглүүлсэн бол үлдсэн хагаст нь ямарч эмчилгээ хийлгүүгээр хяналтын байдлаар авч үзсэн байна.

Судалгааны үр дүнгээс BLIS M18 нь шүд цоорох өвчинд өртөх эрсдлийн хангалттай хэмжээнд бууруулж байгаа нь тогтоогдсон ба амны хөндийн өнгөрийн үзүүлэлт 50%-аар, Streptococci mutans нянгийн агууламж 75%-аар буурсан байна. Ийнхүү нянгийн хэмжээ үлэмж буурч байгаа шалтгаан нь BLIS M18 bacteriocins’ –ын S. mutans нянгийн эсрэг үйлчилэл бөгөөд M18 нь өөрийн колони үүсгэн dextranase and urease ферментүүдийг ялгаруулсанаар шүлсэн дэх хүчиллэгийн эсрэг тэмцэх төдийгүй өнгөр үүсэлтийг багасгаж өгч байна гэж үзсэн байна.

Stratum Nutrition компаны эрдэм шинжилгээ, хөгжлийн асуудал хариуцсан менежер Joseph Evans, PhD “Шүд цоорох өвчний эрсдлийн дүн шинжилгээ хийх өгөгдлийн тусламжтайгаар BLIS M18 нь хүүхдүүдэд төдийгүй дунд болон ахимаг насны хүмүүст шүд цоорох өвчинд өртөх эрсдлийнщг хангалттай хэмжээнд буулгадаг болох нь тогтоогдлоо. Бидний хийсэн controlled trial судалгааны үзүүлэлтээс BLIS M18  нь амны хөндийн эрүүл ахуйн зорилтот хөтөлбөрүүдэд ашиглаж болох шүд цоорох өвчинтэй тэмцэх зориулалттай хоол хүнсний маш чухал нэмэлт бүтээгдэхүүн болох нь батлагдлаа” гэж хэллээ.

S. mutans нян нь шүд цоорох өвчин үүсгэдэг хамгийн гол хүчин зүйл боловч BLIS M18 пробиотикын ялгаруулж буй бактероцин бодис нь түүний хөгжлийг таслан зогсоодог байна. Энэ нь BLIS M18 нь эмнэлзүйн хувьд маш чухал пробиотик болох нь батлагдаж байна.

Үүний өмнө хийгдсэн судалгаагаар BLIS M18 нь хүний амны хөндийн орчинд колони үүсгэх чадвартай болох нь тогтоогдсон бөгөөд сургуулийн насны хүүхдүүдэд хийгдсэн туршилт судалгаагаар өнгөр үүсэлтийг багасгаж байгаа төдийгүй амны хөндийн орчинд S. mutans –ын хэмжээ бага байгааг илрүүлсэн байна.


Tag:судалгааны тойм, BLIS M18, пробиотик

Бусад мэдээлэл:






avatar