Ходоод гэдэсний замын программчилагдсан Synthetic biotics бактериуд нь ирээдүйн анагаах ухааны дүр төрхийг илэрхийлж байна
12-Apr-2016 0.0 0

Хүний ходоод гэдэсний микробиомууд- энэхүү хоол боловсруулах системийн эрхтнүүдийг даган байрлах триллионоор хэмжигдэх тооны бичил биетэн, бактериудын отго овгийг анагаах ухааны дараагийн шинэ үеийг илэрхийлэх судалгааны өргөн уудам талбар гэж үзэж байна.

Сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгаагаар хоол боловсруулах замын бактериуд нь бид бүгдийн дархлал, дотоод шүүрлийн тогтолцоо, тархины эрүүл мэнд, зан ааш, танин мэдэхүйн үйл ажиллагаа болон бусад биологийн түлхүүр хүчин зүйлүүдэд маш чухал нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдоод байгаа.

Бид бүхэн хоол боловсруулах замд байх ашигтай болон хор хөнөөлтэй бактерын зүй зохицлоос шалтгаалж эрүүл аль эсвэл өвчин үүсэх эсэх нь шийдэгддэгийг мэддэг болсон. Тэгвэл анагаах ухааны дараагийн эрин үед хоол боловсруулах замын энэхүү бактериудыг ашиглан хэрхэн эмчилгээ явуулахыг тэдгээрт зааж сургах үйл явц хэдийнээ эхэлжээ.

Саяхан дэлхийн алдарт MIT буюу Massachusetts Institute of Technology-ын анагаах ухааны инженерчилэл биологийн салбарын судлаачид ходоод гэдэсний замын бактериудыг эмчилгээний зорилгоор программчилсан байна.

“Бидний бие организмын дотор оршин буй нян бактериуд нь бидэнд төрөл бүрийн арга замаар нөлөөлж байдаг ч бид тэрхүү арга замуудынх нь тухай хэзээ ч төсөөлөн бодож байгаагүй байгаа юм” гэж MIT биологийн инженер Dr. Timothy Lu The Huffington Post сонинд ярилцлага өгөхдөө дурдсан байна. “Бидний дунд тогтсон хэвшмэл ойголтоор бол хүний биед болж байгаа янз бүрийн процессууд нь зөвхөн хүний биеийн эс болон ДНХ-ийн удирддага дор болдог гэж үздэг байсан бол одоо энэ ойлголт тэр бүр үнэн зөв биш болоод байна” гэж тэрээр хэллээ.

MIT их сургуулийн хүрээнд Dr. Timothy Lu-ын үүсгэн байгуулсан биоэмзүйн  Synlogic лабораторийн судлаачид бактерийн ДНХ-г программчилж гарган авсан бодисын солилцооны чухал үйл ажиллагаануудыг гүйцэтгэх чадвартай шинэ төрлийн эмчилгээний арга буюу “synthetic biotics төслийн хөгжүүлэлтэн дээр ажиллаж байна.

Synthetic biotics -ыг ходоод гэдэсний замын пробиотокууд дээр үндэслэн гаргаж авсан бол ходоод гэдэсний замын пробиотокууд нь хоол боловсруулах замын микробиомуудын тэнцвэртэй байдлыг хангаж ашиг тустай пробиотокуудыг давамгай байлгах зорилгоор ууж хэрэглэх зориулалттай бөгөөд дархлалын үйл ажиллагааг дэмжиж хүний биеийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг болох нь нэгэнт тогтоогдсон. Тэгвэл Synthetic biotics нь программчилагдсанаараа пробиотокуудын энэхүү үйл ажилагаанаас илүү давсан түвшний үүрэг гүйцэтгэх чадвартай гэнэ.

Synlogic лабораторийг үүсгэн байгуулагч Dr. Timothy Lu ба Dr. Jim Collins нар тодорхой бүлгийн бактериудад халдварын талаарх мэдээллийг дамжуулах, даалгавар өгөх чадвартай синтетик ДНХ, РНХ-ээс бүрдсэн “генетик схемчилэл”-ийг хөгжүүлж байгаа бөгөөд бактерийн доторх генетик кодыг өөрчилсөнөөр бактерийг яг компьютер шиг программчилах арга замыг олсон байна. Программчилагдсан бактериуд нь ходоод гэдсний замын үрэвслүүдийн үед тухай хэсэгт цуглаж үрэвслийн эсрэг молекулуудыг ялгаруулах бөгөөд түүний зэрэгцээгээр дархлалын системийн үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй молекулуудыг мөн ялгаруулж өгөх юм байна.

Ойрын хугацаанд судлаачид E. coli Nissle (ердийн E. Coli биш ) –ийг программчилахыг зорьж байгаа ба ингэснээр түүнийг  probiotic байдлаар ходоод гэдэсний замд өргөн хүрээнд ашиглаж болох боломжтой гэнэ.

“Микробиом бол бидний биеийн хэсэг тус бүрийн нэгдмэл үйл ажилагааг хангадаг маш чухал зүйл учир ирээдүйн эм, эмийн бодисууд микробиомоор дамжин биед харилцан үйлчилдэг байх нь зүйтэй” гэж   Cornell University-ын иммунотоксиколог “The Human Superorganism” номын зохиолч Dr. Rodney Dietert онцлон тэмдэглэсэн байна.


Tag:судалгааны тойм, Synthetic biotics, пробиотик

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar