АШУҮИС-ийн “Монголын анагаахын шинжлэх ухааны эрдмийн чуулган 2016”болно
13-Apr-2016 0.0 0

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль жил бүр уламжлан Монгол Улсын Анагаах Ухааны салбарт ажиллаж буй нийт эрдэмтэн багш, эмч судлаачдын эрдмийн баяр  2016 оны 4-р сарын 15-нд 58 дахь удаагаа “Монголын анагаахын шинжлэх ухааны эрдмийн чуулган 2016” нэрийн дор зохион байгууллагдах гэж байна.

Энэхүү нэр хүндтэй үйл ажиллагаа  АШУҮИС-ийн оюутны соёлын төвд  зохион байгуулагдах бөгөөд нэгдсэн чуулганд  АШУҮИС-ийн бүрэлдэхүүн таван сургууль болох Анагаах Ухааны Сургууль, Эмзүй-Био Ангаахын Сургууль, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Нүүр Ам Судлалын Сургууль, Сувилахуйн Сургууль түүнчлэн Дархан-Уул, Дорноговь, Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн багш, эрдэмтэд, судлаачид АШУҮИС нь СУДЛАЛГААНЫ ИХ СУРГУУЛЬ болохоор зорилго тавин ажиллаж буй энэ цагт  түүчээлэн манлайлах багш эрдэмтэн судлаачдын  шилдэг бүтээлүүд  хэлэлцэгдэж шилдэгийн шилдэг бүтээлийг шалгаруулна.


Tag:эрдмийн чуулган, АШУҮИС, дотоод үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar