Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд УИХ, яам, төрийн захиргааны байгууллагуудад шаардлага хүргүүлнэ
13-Apr-2016 3827 0.0 3

УИХ-аас 2016 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдөр баталж 2016.09.01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөх Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-д эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан нь тэдэнд “халтай” хууль болчихоод байгаа юм.

Тухайлбал, дээрх хуулийн тусгай ангийн 15-р бүлгийн 15.1-р зүйл нь санаатай үйлдсэн болон болгоомжгүй үйлдсэн зарим гэмт хэрэгт оногдуулах ялаас их, хүндрүүлсэн байдлаар хуульчлагдсан нь шударга ёсны зарчимд нийцээгүй байна хэмээн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд эсэргүүцэн холбогдох газруудад нь шаардлага хүргүүлэхээр гарын үсэг цуглуулж эхэлжээ.

ШААРДЛАГАД: “Эрүүл Мэнд, Спортын Яаманд УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хороонд УИХ-ын Хууль Зүйн Байнгын хороонд УИХ дахь Ардчилсан намын бүлэгт УИХ дахь Монгол Ардын намын бүлэгт УИХ дахь Шударга ёс эвсэлд шаардлагаа хүргүүлэхээр болжээ. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд мэргэжлийн үйл ажиллагааны явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нь болгоомжгүй хэлбэрт хамаарна.

Гэтэл Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.3-р зүйлд буюу Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Мөн Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1-р зүйл буюу Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан этгээдэд 10.000 нэгжээс 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 2-8 жил хорих ял шийтгэнэ гэсэн нь гэм буруугийн болгоомжгүй үйлдсэн этгээд болох эмч, эмнэлгийн мэргэжилтэнд оногдуулах ялтай ижил хуульчлагдсан нь Үндсэн Хуульд заасан шударга ёсны зарчимтай зөрчилдөж байна.

Иймд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 15.1-р зүйлийг шударга ёсны зарчимд нийцүүлэн өөрчлөх шаардлагыг дээрх үндэслэлээр тавьж байна. Дээрх шаардлагыг дэмжиж нэмэлт өөрчлөлт оруулна гэдэгт Монголын 40.000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг нэгтгэсэн Эрүүл Мэндийн Салбарын хамт олон итгэж байна.

-           Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийг шудрага ёсны зарчимд нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар ЭМҮЭ-д 2016.04.12 хуралдаж ЭМ-н салбарын бүр төлөөлөл ирсэн /Монголын Мэс засалчдын, Резидентийн, Сувилагчдын, Чих хамар хоолоой, Сэтгэц, Яаралтай, Мэдрэл, Хууль эрх зүй, Эрүүл мэндийн төрөл бүрийн салбарын холбоод, нийгэмлэгүүд болон улсын хэмжээний том эмнэлэгүүд/. Харамсалтай нь манай нүүр амны салбараас ямар нэг төлөөлөл болох холбоодоос ирсэнгүй.

2016-4-12ны шуурхай хуралд ирсэн 50 гаруй төлөөллөөс ЭРҮҮГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ШААРДСАН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТҮР ХОРОО байгуулсан.

ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН:

Дарга
1. Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар
Нарийн бичгийн дарга

2. Эрүүл мэндийн эрх зүйн төв ТББ-ийн гүйцэтгэх захирал, их эмч, эрхзүйч Д.Энхсүлд

3. Монголын эрүүл мэндийн хөгжил шинэчлэл холбооны тэргүүн, их эмч Т.Адъяатөмөр

 Гишүүд

4. Монголын залуу мэс засалчдын холбооны тэргүүн, их эмч Д.Сэргэлэн

5. Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн, СЭМҮТ-ийн их эмч Ө.Анхболд

6. Эхийн хайр ТББ-ын тэргүүн, их эмч Г.Халиунаа

7. УIТЭ-ийн Чих хамар хоолойн тасгийн их эмч Э.Алтандөш

8. ШЭНЭСТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Өнөрбилэг

9. Сувилахуйн амьдрал төвийн тэргүүн, сувилагч, сэтгүүлч Т.Сүрэнхай

 

 

Бидний хийх эхний ажил бол ШААРДЛАГА хүргүүлэх ба үүнтэй цуг эмнэлэгийн мэрэгжилтнүүдийн гарын үсэг цуглуулах юм.
2. Эрүүл мэндийн эрх зүйн төв ТББ-ийн гүйцэтгэх захирал, их эмч, эрхзүйч Д.Энхсүлд
3. Монголын эрүүл мэндийн хөгжил шинэчлэл холбооны тэргүүн, их эмч Т.Адъяатөмөр

 

Нүүр амны салбарынхан бол хамгийн эрсдэлтэй ажлын байртай хүмүүс тиймээс яагаад дуугай байх гэж дуу хоолой, сэтгэл хөдлөл болон үйлээр ч нэгдэх цаг нь болсон гэж үзэж байгаа болно.

- ЭРҮҮГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ШААРДСАН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТҮР ХОРОО

 

 

Хавсралт. ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЭНЭ ЗААЛТ ‪ЭМЧ нарт их хамаатай. Уншина уу.

 

/Шинэчилсэн найруулга/

АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

15.1 дүгээр зүйл. Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх

1.Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас:
2.1.хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан;
2.2.хохирогч нас барсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

15.2 дугаар зүйл. Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх

1.Бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас:
2.1.хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан;
2.2.хохирогч нас барсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

15.3 дугаар зүйл. Хүний цус, эд, эрхтнийг хууль бусаар авах

1.Хууран мэхэлж; хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүний цус, эд, эрхтнийг авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг хохирогчийн хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдал, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

15.4 дүгээр зүйл. Хүний цус, эд, эрхтнийг шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэх, шилжүүлэн суулгах

1.Эмнэлгийн мэргэжилтэн хүний цус, эд, эрхтнийг шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэсэн, шилжүүлэн суулгасны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

15.5 дугаар зүйл. Хууль бусаар үр хөндөх

1.Эмнэлгийн нөхцөлд жирэмсэн эмэгтэйн амь бие, эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагыг үндэслэн жирэмслэлтийг зогсоохоос бусад тохиолдолд хохирогчийн хүсэл зоригийн эсрэг жирэмслэлтийг хүчээр таслан зогсоосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй эмч эмнэлгийн бус нөхцөлд; тусгай зөвшөөрөлгүй хүн хууль бусаар үр хөндсөний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

15.6 дугаар зүйл. Бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах

1.Бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирусыг бусдад зориуд халдаасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.хоёр, түүнээс олон хүний эсрэг;
2.2.хүүхдийн эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

 

 

 


Tag:эрүүгийн хуулийн шинэчилэлт, дотоод үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar
Шүдний холбоодууд хаана байнаа? Яагаад таг суугаад байнаа?
avatar
Shudnii xolbood.emch nar sain oroltsox xeregtei yum bish uu..Chinii shud chini ingechihlee geed emch naraas mongo nehdeg humuus olon garah ni bna shuu dee !!!
avatar
0
Шүдний салбарын холбоо, нийгэмлэгүүд энэхүү үйл ажиллагаанд дуу хоолойгоо нэгтгэхээр уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна http://www.shud.mn/dental/2016-04-14-470
avatar